ONE is the most lonely number-2
-Чи их сонин хүн юм аа.
-Наадхыг чинь магтаал гэж бодьё доо.
-Чи тэгээд гав ганцаараа алхдаг гэж үү? Охидтой танилцах гэсэн ч зорилгогүй юу?
-Над шиг сахал үсэндээ баригдаж, хөлс самбаа үнэртүүлсэн өрвийгөөд ганцаараа алхаж яваа амьтныг ямар хүн тоож харьцах вэ дээ?
-Ммм, чи тэгэхээр ганцаараа байх дуртай хүн юм биз дээ?
-Хүн ганцаараа байхыг хүссэндээ ганцаараа байдаг ч гэж юу байхав. Зүгээр л дургүй, таалагдахгүй хүмүүсээсээ хол байхыг хүсч байгаа нь л тэр шүү дээ. Тэр нь л ганцаараа байж таарахгүй юу.
“Норвегийн ой” Харуки Муракими
Нээрээ л ганцаараа байхыг хүссэндээ хүн ганцаараа байдаг гэж үү? Үгүй шүү дээ. Зүгээр л нийцтэй хүмүүсээ олоогүй ч юм уу, сонирхол нэгтэнтэйгээ учраагүй ч юм уу, хэрэггүй зүйлс сонсохоор бухимдаад байдаг болохоор залхсан ч юм уу, зүгээр л санамсаргүй тохиолдлоор л бид хааяа ганцаараа алхдаг байж таараа.
Хэн ч ганцаараа байхыг хүссэндээ ганцаараа байдаггүй шүү дээ.
Bunny,