One in a million

expert.bunny
2 min readMay 2, 2023

--

Би далд ухамсрын, сүнсний, өвөг дээдсийн энергийн гэх мэт хачин сонин нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй зүйлсэд бүр багаасаа л дуртай байсан. Яагаад ч юм бүх зүйл учиртай гэдэгт, учир нь хүртэл учиртай гэдэгт үхтлээ итгэдэг. Тэгээд тэдгээрийн учрыг томуулдаг шил барьж байгаад тайлах нь яг л Шерлок Холмесын жаргалархуу юм мэдрүүлдэг л дээ. Уг нь над шиг шинжлэх ухаанд дуртай, тоо бодож томьёо тайлдаг мэргэжилтэй хүнд байж боломгүй ч тоо томьёо нь хүртэл квант, механик гэх мэт зөрчилдөж явсаар сансар огторгуй, хар нүхээр дуусдаг хорвоо.

Тэгээд огтоос санамсаргүй би нэгэн ид шидтэй далдыг хардаг, үздэг, анагаадаг хүнтэй саяхан учраад уулзаад ойрын 1 жил нүд ирмэхийн зуурд хүрд эргүүлэхийн хурдаар өөрчлөгдөөд л өнгөрч. Тэр шидтэн хуучилж байхад нэг хөөрхөн түүх ярьж байсан юм.

“Дээр астрал ертөнцөд биеэ олоогүй сүнснүүд байгаа. Тэнд хүүхдийн гэж хэсэг байдаг гэх. Тэр хэсэгт зарим хүүхдийн сүнснүүд ээж аав нь бэлэн болоогүй, эсвэл бүр хоорондоо учраагүй болохоор хүлээгээд л байж байдаг гэх. Зарим хүүхдүүд ээж аав нь байх ч тэд ээж ааваа голоод явдаггүй байх, эсвэл ээж нь үр хөндүүлэхээр гомдоод эргэж хүний ертөнц хүү явахгүй гээд шийдчихсэн байдаг гэх… Ямар ч зүйл, бүр ямар нэг амь амьдрал бүтээж байгаа зүйлс ихээээээээээээээ хувь тохиолоор бүх тохироо нь бүрдээд тохиолдож байгаа гэж бодохоор ид шидэнд итгэхгүй байхын аргагүй мэт. Би хүүгээ хүсээд л, хүү маань ээждээ ирэх гээд яараад ирсэн гэж бодохоор, хүний хувийг хүртэж, хүн болж төрөх гэдэг чинь ямар адармаатай зам туулж өнөө зүүний үзүүрт цацсан будаанаас тогтох агшинд олддогийг ухаарах ч шиг… Тэгж бодсон ч нэгэндээ хатуурхаж боломгүй шиг. Бүгд л эцэстээ хүний сайхан үр гэж бодохоор амьдралд үнсэлгүй үлдээх тоосонцор ч үгүй шиг…

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet