Oh i’ve forgot

expert.bunny
3 min readNov 27, 2020

--

Би бүгдийг мартчихсан юм биш байгаа? гэж та нар өөрсдөөсөө асууж байсан уу?

Эргэж санах гэж өнгөрснөө ухаж төнхөх нь урагшлах замыг холдуулж байгаа мэт санагдаад байна уу? Икигайд гол зорилгоо олох, алтан тэнцвэрээ барьж авах цагираг байдгийг санаж байна уу?

  1. Юунд дуртай болох?
  2. Юунд сайн болох?
  3. Дэлхийд юу хийж өгч чадах?
  4. Юунд мөнгө зарж чадах?

Энэ 4 тойргийн огтлолцож байгаа хэсэг бол хүний амьдралын хамгийн тэнцвэртэй зөв зорилго болон тодорхойлогддог доо. Энэ 4 асуултад хариулах гэж оролдож үзэцгээе. Дуртай зүйлсийн жагсаалтаа гаргаж байхдаа л бид нар ядраад “ер нь яагаад ганц тойрог нь байх хангалтгүй гэж” бодох магад.

“Two things are infinite: the universe and human stupidity; and I’m not sure about the universe.” — Albert Einstein.

Сансар огторгуй, хүний тэнэглэл хоёр хязгааргүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ сансар огторгуй бага зэрэг эргэлзээтэй, харин… Эйнштейн ах маань ингээд хэлчихсэн шиг хүний тэнэглэл байтугай зүйлс хязгааргүй. Хүсэл нь, шунал нь, бодол нь, бүр дуртай зүйлс нь ч хязгааргүй. Би батална.

Учир нь би багаасаа л мааш их дуртай зүйлстэй байсан. Зураг ч зурмаар санагдаж зургууд зурна. Шүлэг ч бичмээр санагдаж шүлэг бичнэ. Бужиглэмээр санагдаад бүжиглэнэ. Оёмоор санагдаад оёно. Арай л дуулж байгаагүй байх. Хэхэ

Тэгэхээр бидний дуртай зүйлс ч дуусашгүй. Энэ их дуусдаггүй зүйлсийг хязгаарлах хамгийн энгийн арга бол мэдээж бусад хүчин зүйлсээр нөхцөлдүүлэх юм шүү дээ. Чаддаг зүйлд хашигдаад ирвэл өнөө олон дуртай зүйлээс чинь цөөхөн нь үлдэх жишээний. Түүний дараа мөнгө зарлагадаад ч хамаагүй авч үлдсээр байгаа чаддаг, дуртайгаа гээд шигшинэ гэх мэт…

Гэтэл огт дуртай зүйлээ ч мэдэхгүй, чаддагаа ч ойлгоогүй яваа хүн яах болж байна аа. Хүн бүр бүхнийг чадагч биш шүү дээ. Зарим нь олоогүй, зарим нь ойлгоогүй, зарим нь зүгээр л мартчихсан яваа. Саяхан санамсаргүй би өөрийнхөө дуртай зүйлсийг ярьж байтал манай ажлын охин “ Би ядаж дуртай зүйлээ олоод, хоббитой, сонирхолтой амьдрах юмсан” гэж байна. Хүн бүрт байдаг даа. Багадаа дурладаг байсан зүйл.

Жоохрн байхад бид нар бусад нөхцлүүдийн тухай, гаднах нөлөөллүүдийн тухай мэддэггүй болохоор хорвоогийн хамгийн жаргалтай хүмүүс байдаг. Тог тасарлаа гэхэд бид нар лааны гэрэлд сүүдрээрээ тоглох тухай л бодохоос биш, цахилгааны төлбөрөө хийгээгүйгээс тасарсан юм биш байгаа, хөргөгчний мах гэсэхгүй байгаа бла2 бодлууд огт төрөхгүй, мэдэхгүй.

Харин яг ийм үедээ тууштай мөрөөдсөн зүйлсээ нэхэн нэг санаарай. Юу хийх дуртай байсан, яаж тоглодог байсан гээд л… Ухамсаргүйгээр хийдэг байсан үйлдлүүдэд чинь ч учир их бий шүү.

Тэгээд манай ажлын охин “аа тийн оёх, нэхэх дуртай байсан юм байна”, “хүүхэлдэйгээ жимбийтэл өлгийдөөд бүүвэй аялдаг байсан юм байна” гээд л… Би сонсож суухдаа “тэр зүгээр л тун сайн ээж байх даа” гэж төсөөлөх.

Заавал хүн хоббитой байх ёстой, тэр нь лаг байх ёстой юм байхгүй! Хобби гэдгийг би хүний өөрийгөө хамгаалах системийн ажил л гэж боддог. Тэр зүйлийг хийхээр тайтгардаг ч юм уу, өөртөө илүү итгэлтэй болдог ч юм уу, аз жаргал мэдэрдэг ч юм уу, зүгээр л инээд нь хүрдэг ч юм уу…

Би нэг юманд итгээд байдаг юм. Жарналтай хүнд л тэр “ таталцлын хууль үйлчилдэг” байх гэж. Хүчээр ч болтугай инээдтэй зүйл үзэж, хэт гүн бодолд автахгүй хөнгөн хөгжилтэй байхад л дэлхий илүү гэрэлтэй харагдаж, сонирхолтой зүйлс өрнөж эхэлдэг гэж.

Яагаад гэхээр, ийм үедээ хүн “хүүхэд” төлөвт арай дөхдөг гэх юм уу? Хүүхэдтэй төстэй бодож, хүүхэдтэй төстэй мэдрэх гэдэг чинь бүх юм. Яагаад гээч, хүүхэд хэзээ ч болоод өнгөрснийг бодож шаналдаггүй, болох бүтэх үгүйг нь мэдэхгүй ирээдүй төсөөлж санааширдаггүй. Тэд үргэлж ОДОО д л жинхнээсээ амьдардаг болохоор. Гэтэл бүх ид шидийн түлхүүр одоод л байгаа шүү дээ.

Тэд хамгийн тэнэг, хэцүү, гачигдалтай нөхцөлд ч яаж ийгээд тоглох аргаа олчихдог доо. Хэхэ

Сүүдрээрээ ч болов тоглочихно.

Don’t grow up, that’s a trick.

Асуултаа өөрийнхөө доторх хүүхдээс асуугаарай✌

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet