NORWEGIAN WOOD

expert.bunny
2 min readApr 8, 2020

--

-Чинээлэг хүмүүс юугаараа ялгаатай гээч?

-Мэдэхгүй юм даа, юугаараа ялгаатай гэж?

-Мөнгөгүй гэдгээ шулуухан хэлдгээрээ ялгаатай. Жишээ нь, би ангийнхаа охинтой нэг газар орьё гэхэд тэр мөнгөгүй гээд шулуухан хэлчихнэ. Харин би тэгж чаддаггүй. Тэгээд хэлчихвэл үнэндээ л халаас хоосноо хэлсэн болж бусдын доог тохуу болно шүү дээ. Царай зүс сайтай нэгэн “Будаг шингэхгүй байна. Гадагшаа гарахгүй ээ” гэвэл хүн анзаарахгүй бол царай муутай нэгэн ингэж хэлвэл хүмүүс шоолохтой л адил.

Харуки Мураками

Би уг нь нэг уншсан номоо дахиж бариад уншвал мааш хурдан дуусгачихдаг зуршилтай. Дахин шинээр уншигдахгүй бүх үйл явдлууд нь гэнэт сэргээд “Аан тэгдэг шдээ” гээд л яг кино гүйлгэж үзэж байгаа мэт уншчихдаг зуршилтай болохоор би хэр баргийн үзсэн киногоо дахиж үзэх юм уу, уншсан номоо дахиж уншдаггүй юм.

Гэтэл бараг 4–5 жилийн өмнө уншиж байсан болов уу гэмээр энэ номыг яагаад ч санасангүй. Дахиад бүхнийг эхнээс нь уншиж байгаа. Сонирхолтой мэдрэмж шүү. Яагаад би өмнө нь уншсан байж нэг ч өгүүлбэр санахгүй байгаагаа ойлгосонгүй. Ганцхан таньсан дүр нь Наоко л байлаа. Энэ угаас ойлгомжтой. Хэхэ

Би бүр зохиолчийг ямар хэв маягаар яаж гоё урсгаж бичдэгийг нь ч марчихсан байж…

Тийм болохоор та нар минь гэртээ зүгээр суухдаа хэдэн арван жилийн өмнө уншиж байсан, үзэж байсан бүхнээ эргүүлээд нэг үзээрэй. Заримыг нь танина, заримыг нь танихгүй. Яагаад танихгүй байгаа чинь, яагаад таниад байгаа чинь өөртэйгээ төнилцаж байгаа алхам юм шүү.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet