My skin breakout causes, treatment etc

expert.bunny
7 min readSep 30, 2022

--

Арьс арчилгаанд анх удаагаа учраа олохоо байтлаа бууж өгсөн байдаг юм.

Нарны тосоо солих хэрэгцээ гараад сольсон өдрөөс эхлээд хамаг зүйл эхэлсэн байдаг юм. За бараг бүх л санал болгох нарны тос авч түрхэж үзсэн дээ. Бүгд хуурайшуулж таталдуулаад бараг өдөрт 1 нарны тос сольж түрхсэн долоо хоног ч байлаа. Тэгээд ч нэмэргүй. Нэг л мэдэхэд зүв зүгээр айсан арьс хуурайшиж таталдаад янз бүрийн юм туурдаг болоод сүүлдээ хамгийн хуурай хоёр хацар маань хагарч холцруутаад дууссан.

Энэ үед хэрэглэж үзсэн нарны тоснууд

Энэ тосонд бараг харшил, арьсны эмзэгшил дээд цэгтээ хүрсэн. Холимогоом тослог арьсанд л тохирох байх.

Энэ нь тохирох байсан байж магад. Гэхдээ бурууг нь түрхсэн байдаг юм.

Энэ тос бүх эмзэгшлийн эхлэлийг тавьсан даа. Над шиг хуурай арьстай хүнд тохирсон гэх л юм билээ. Надад бүр огтоос тохироогүй. Маш их эмзэгшүүлж таталдуулсан.

Энэ бас таталдуулсан.
Энэ бас л таталдуулсан.

Энэ тос бүр хуурайшуулж сүйд болоогүй ч яг гоё таараагүй. Удаан хугацаандаа тохирохоо байх нь тодорхой байсан. Өглөөдөө зүгээр ч оройдоо шингээд хуурай болчихдог байсан.

Энэ Avene бүр дан спирт шиг мэдрэгдсэн. Ёстой аймшигтай эмзэгшүүлсэн.

Энэ Avene UV creme 30++ тос болохоор боломжийн, эмзэгшүүлэхгүй бараг 2 жил түрхсэн ч сүүлд гормоны өөрчлөлтөөс болоод эмзэгшсэн арьсыг тослогтуулж эрүүн дээр юм гаргаснаас болж тосоо солих эрэл эхэлсэн байдаг.

Yves rocher энэ тос маш гоё зөгийн балны үнэртэй. Анх түрхэхэд жоохон наалдамхай, өтгөн зууралдамтгай боловч түрхээд 10 минутын дараа боломжийн. Харин орой болоход жинхэнэ арьсны хагарал болгосон. Бүр ч их хуурайшуулсан.

За энэ мэт нарны тосноос үүдэлтэй арьсны эмзэгшил ямар ч маскаар, ид шидээр дарагдахаасаа өнгөрсөн үед огт санамсаргүй Mild cosmetics гоо сайхны тасгаар зочилж арьсны учраа тайлбарлаж бүх бүтээгдэхүүнээ сольсон өдрөөр дуусгавар болов оо.

  1. Centella ampoule /Madagascar/

Арьсны эмзэгшлийг минь бүх цаг үед Centella-s илүү дарсан зүйл энэ хэдэн арваны амьдралд тохиогоогүйг санаж

Энэ ампул түрхсэн үе бүр үргэлж гайхалтайгаар дуусдаг.

Бүх цаг үеийн эмзэгшлийн аврагч. 100% centella ургамлын хандны ампул. Миний хуурайшиж эмзэгшсэн байтугай, батгатай хүмүүс ч хэрэглэдэг юм билээ. Би бараг анх өөр ногоон тагтай, тунгалаг савлагаатай байх үеэс буюу 10 жилийн өмнө хэрэглэж байсан. Гэхдээ тэр үеийн савлагаатай байх үеийнх нь илүү тохирдог байсан санагддаг. Энэ удаа ч бас эмзэгшил аврах өөр зүйл олдолгүй удаан хугацаанд завсарласан байсан энэ ампулаа тоникны оронд хэрэглэж байна.

2. Нүүр цэвэрлэгч

Нүүр цэвэрлэгч маань ч таарахаа байсан. Хэт эмзэгшиж хуурайшсан арьсанд бараг 20 жил хэрэглэж байгаа Yves Rocher

normal to combination skin cleansing gel

Энэ гель цэвэрлэгч маань ч таарахаа байсан байдаг юм. Угаасны дараа бүр их таталдаж, хорсдог болов оо.

Тэгээд доорх MEI будааны цэвэрлэгчийг одоо хэрэглэж байна.

Тусгай органик аргаар тарьж ургуулсан будаа болон будааны хивэгний найрлагатай нүүр цэвэрлэгч. Араас нь нүүр угаагчаар угаах шаардлагагүй. Үнэхээр угаах шаардлагагүй маш сайн цэвэрлэдэг. Усандуу маш шингэн бүтэцтэй.

Будаг болон арьсны нүх сүвийн бохирдол, тослогийг зөөлнөөр цэвэрлэх үйлчилгээтэй. Арьсны бохирдлыг цэвэрлэнгээ давхар арьсны чийгийг хадгална. Хөвөнд шингээгээд арчиж авна. Өглөө, оройд ялгаагүй хэрэглэж болно. Том савлагаатай тул өдөр тутамдаа болон гэр бүлээрээ хэрэглэж болно. Нүүр цэвэрлэсний дараа огт таталдаж хуурайшуулдаггүй их гоё цэвэрлэгч.

3. Гуужуулагч

Арьсаа сайн гуужуулахын хамт чийгшил хүсч буй хүмүүст зориулсан шар буурцагны сүүтэй гуужуулагч.

Энэ гуужуулагч бүррр highly recommend юм билээ. Тэгээд хямдхан. Би одоо энэ япон косметик сонирхоогүй юу хийж явсан байна аа гэж бодогттол… Гаран дээрээ дэлгүүрт тестлэхэд л хоёр гарын хэрэглэсэн тал илүү цайж байсан шүү. Тэгээд шууд авсан. Нүүрэнд хуурайшуулахгүй. Тэгснээ үнэхээр сайн гуужуулна. Бүр гайхалтай эд. Одоо 7 хоногт хоёр удаа хэрэглэж байгаа.

3. Серум

Одоогоор серум хэрэглэхгүй байна. Олоо ч үгүй л явна. 20 жил хэрэглэсэн Topicream ultra moist serum таарахгүй хорсгоод өөр орных нь зүйлийг олоогүй л явна даа.

таарахаа байсан. :(

4. Чийгшүүлэгч тос

Минийх шиг хуурай арьстай хүмүүс ойлгох л байх. Чийгшүүлэгч тосгүй минут секунд ч амьдарч чадахгүй. Бас серумээс ч илүү чийгшүүлэх тосны дутагдалд ордог. Харин эмзэгшиж хуурайшсан арьсанд хамгийн сайн чийгшүүлэгч нь hyaluronic acid -с илүү серамид л юм билээ жүү.

миний хагарч хуурайшиж гэмтсэн арьсыг аварсан тос.

Хиалоруны хүчлээс 2 дахин их чийгшүүлэх найрлага Липидер болон серамидтай олон үйлчилгээт жель тос.

Нэг бүтээгдэхүүн хэрэглээд 3 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд: Сүүн шингэн, тос, эссенц. Түрхэх төдийд арьсанд гүн чийгшлийг өгч маргааш өглөө хүртэл арьсны чийглэг байдлыг хадгална. Хөгшрөлтөөс болж арьсан дахь серамидын хэмжээ улам бүр багассаар байдаг бөгөөд бичил капсул хэлбэрийн бүтэцтэй серамидын найрлага нь арьсанд илүү сайн шингэж өгдөг. Би маш их хуурайшсан учраас илүү хуурайшсан хацарны хэсэгтээ 10 минутын зайтай 2 давхарлаад л түрхэж байгаа. Тэгж байж л хуурайшилтаас аврагдаж байна даа. Энэ тосыг хуурай арьстай хүмүүст маш ихээр санал болгомоор байна. Үнэ нь ч боломжийн бүррр.

5. Нарны тос

эмзэг арьсанд гээд худалдагчаар заалгуулж авсан тос.

OMI Verdio чийгшүүлэгч нарны жель 80г

Найрлага:

  • Чийгшүүлэгч найрлагга CICA ургамлын эссенц, хатомүги будаа, моринга навч, оогон эссенц, цагаан уул цэцэгний найрлагатай.
  • Арьсанд зөөлөн нэмэлт найрлагагүй / үнэр, өнгө оруулагч, нефтийн гаралтай тос, алкохол, парапенгүй/
  • SPF 50+ PA ++++ нарны хамгийн өндөр хамгаалалттай

Үр нөлөө:

Эмзэг мэдрэмтгий арьсыг ч цочроохгүйгээр нарнаас хамгаалах усан суурьт нарны жель тос

  • Арьсыг гадна орчны нөлөөнөөс хамгаална / нарны хэт ягаан туяа, хуурайшил, цэцгийн тоосонцор/
  • Усан суурьтай тул зөөлөн чийглэг мэдрэмж төрүүлнэ

Хэрэглэх заавар:Арьсандаа чийгшүүлэгч түрхэсний дараа нарны тосноосоо том зоосон хэмжээгээр авч түрхэнэ. Өөрийн хүссэнээр нэмж түрхэж өгч болно. Нүүр болон биенд хэрэглэж болно. Орой нь заавал саван, нүүр угаагчаар угааж арилгана.

Тун давгүй. Хуурайшуулахгүй, эмзэгшүүлэхгүй байгаа тул олон давхарласан чийгшүүлэгч дээрээ түрхэж байгаа. Илт сайныг нь мэдэхээр хугацаа өнгөрөөгүй байгаа ч хэрэглэсээр байна. Загалтарч цайрахгүй, гелэн төртлөө усан түрхэлттэй тул будаг тогтохгүй бөмбөрөхгүй. Тун таатай хэрэглэж байна.

6. Зовхины тос

За өмнө нь хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээс үлдсэн ганц тууштай хэрэглэж үлдсэн нь энэ зовхины тос л байна даа. Энэ тос бүр илт гайхалтай өөрчлөлт мэдрүүлдэггүй ч минийх шиг нимгэн зовхины харлаж хөхрөх гээд байдгийг сайн дардаг шиг санагддаг тул тууштай удаан хэрэглэж байгаа. Мэдээж үүнээс ч илүү үр дүн амлах ordinary caffeine эдр байгаа л даа. Гэхдээ дуусахад нь бэлэн олддогийг нь бодоод аптекаас авчихад амар байдаг юм. Хэхэ

7. Нүүрний маск

энэ маскийг бараг 2 жил хэрэглэдэг.

Японы энэ том ууттай маскнууд их амар. Боломжийн ч үр дүнтэй. Энэ маск арьс хэвийн байх үед өдөр бүр оройдоо тавихад яг гоё таардаг байлаа. кк Цаг сайхан байхад. Одоо маш эмзэг дээрээ байгаа болохоор тавихгүй байгаа. Харин

Авч хэрэглэж үзэх санаа байна. Амжаад хэрэглэчихээд сэтгэгдэл оруулна аа.

Бас арьс яг эмзэгшиж байх үед гэрийн нөхцөлд овьёос+сүү+зөгийн бал маск тавьж эмзэгшлийг бууруулсан. Овьёосны эмзэгшил бууруулах чадвар үнэхээр сайн. Aveeno гийн овьёосны маскийг хэрэглэж үзнэ дээ гээд амжихгүй гэртээ ийм маск зохиож байгаад өнгөрсөн. Хэхэ

Арьс эмзэгшсэн юм уу батга гарсан үед Витамин С хэрэглэгүй байхыг бас зөвлөмөөр байна. Ялангуяа минийх шиг хуурайшиж эмзэгшсэн үед Вит С яавч хэрэглэж болохгүй. улам хуурайшуулж эмзэгшүүлдэг юм билээ. Ер нь бол би эмзэгшсэн арьсандаа Вит С хэрэглэж байгаад бүх таарч байсан бүтээгдэхүүнээ таарахыг нь болиулсан юм шиг санагдсан шүү. Бас дотроосоо ус сайн уух, Вит Е, Д уух бас сайн. Хэт хуурайшилд Вит Е,А уухыг зөвлөе.

Мөн 2 удаа хуурайшилтаас үүсэн батгаа янзлуулах гэж /цагаан батга гараад/ Yves Rocher гоо сайхны тайвшруулах багцад орсон. Тэдний тайвшруулах багц бас аврал байсан.

Жич:

Би Mild cosmetics-той ямар ч гэрээгүй, сурталчлах гээгүй юм шүү. Үнэхээр надад тохиолдсон бодит үнэн нь л энэ. Хэхэ. Мөн Centella тай ч гэрээгүй, сурталчлах үнэ аваагүй. Жинхэнэ хэрэглэгчийн сэтгэгдэл юм шүү.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet