MY LITTLE BRAIN

expert.bunny
3 min readOct 22, 2020

--

Миний цагаан халимныхаас жижигхэн тархи сайхан ээж аавын буянд эрүүл саруул төрж, эрүүл саруул өсч хөгжсөн байдаг юм. Тиймээс жижигхээн тархиндаа их хайртай гэж байгаа. Хэхэ

Инстаграммын асуулгаар тархины ажиллагааны тухай нилээд хэд асуусан тул үүнд хариу болгон нийтлэл бичихээр шийдлээ. Гэхдээ энэ тархины тухай асуудал чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан тул миний бичиж тайлбарлах гэж оролдсон үгээр хязгаарлагдахгүйг анхаарна уу. Ер нь их дээд сургуулийн багш нар үүнээс цааш өөрсдөө уншиж судлаарай гэж дандаа хэлдэг дээ. Тэр чинь үнэн. Ямар ч сэдвээр өөрөө уншиж, ухаж ойлгож судлахгүйгээр ганц хоёр сонссон зүйлээр хязгаарлагдахад чиний тархи яг л хөдөлгөөнийг нь хорьсон балчир хүүхэд шиг бачимддаг юм шүү дээ. Ажиллах, хөдлөх, хөгжих хэрэгцээг нь хангахыг зорих хэрэгтэй.

Энэ чиглэлийн олон зүйлс уншиж судлаад би нэг зүйлийг л их сайн ойлгосон. Тэр нь юу гэхээр хүний тархи хэдэн сая, ямар эс эдээс бүрдсэн, тэр нь илүү дутуу өгөгдөлтэй төрсөнтэй хамааралгүй. Харин тэр асүүдийн хөдөлгөөн буюу аль хэсэг юу нь хэрхэн ажиллаж байгаа горимууд нь илүү чухал юм шиг санагдсан. Яг л өнөө шоог хурдан эвлүүлдэг шиг. Тэр тийм хэцүү хэний ч хийж гүйцэлдүүлэх зүйл бус, зүгээр л тодорхой дараалал бүхий хөдөлгөөний техникд учир нь байдаг шиг.

Тархи мэдээж маш олон хэсгээс бүрдэнэ. Гол, туслах блабла гээд л… Эдгээр хэсгүүдийн юу хариуцан яаж ажилладаг нь эрэгтэй эмэгтэй болон насны ялгаатай байдаг юм билээ. Тэдгээрийг ойлгож ухаж авах хэрэгтэй. Өнөө дэлхийд хуудас дүүрэн тоог цээжилчихдэг суут хүмүүс эдр чинь үүний л учрыг олчихсон хүмүүс шүү дээ. Аль хэсгээ ажиллуулахад алийг нь хэрэглэх гэж мэгээд. Төсөөлөх, төвлөрөх, эвлүүлэх, дарааллуулах, сондгойруулах, сэтгэлээ хөдөлгөх, эсвэл сэтгэл хөдлөлөө тэглэх… Гээд л тархины ажиллагааг удирдах боломж таны гарт бий. Үүний тулд түүний хэрхэн ажилладгийг ойлгож авах хэрэгтэй.

Хүний тархи нэгэнт л хөдөлгөөнтэй зүйл юм бол түүнийг хурдасгах, ачааллах, удаашруулах ямар ч төлөвт оруулж болно. Мэдээж. Харин үүний тулд мэдээж шоо хурдан эвлүүлдэг болохын тулд тасралтгүй дасгалжиж хөдөлгөөний дараалал, зүй тогтлыг тогтоодог шиг зүйлс хийх шаардалагатай. Түүнээс биш төрөлхийн лаг байгаад түүнийгээ дасгалжуулж ашиглахгүй, зүгээр л хэвтээд байвал амьдаараа үхжинэ шүү дээ.

Та нарын асуугаад байгаа чинь өөрийнхөө хязгаарыг асуугаад байх шиг байгаа юм. Тийм хязгаар гэж байхгүй, угаасаа. Тур хязгаарт нь хүрсэн түүх хүн төрөлхтөнд ч байхгүй. LUCY юм уу хаашаа ийн. Юун залхуу бодолтой юм бэ?

Би оюутан байхдаа IQ хөгжлийн сургалтад сууж байсан л даа. Тэнд юу заадаг байсан гэхээр, дээрхийг. Тархи дасгалжуулахыг. Аль хэсэг нь юу хариуцдаг болох. Тэр ажиллагаа багатай хэсгээ хэрхэн тоо бодож гашилсаар байж дасгалжуулж булчинжуулах тухай.

Энэ тухай эртхэн санаа тавьж байгаа чинь тун сайшаалтай хэрэг боловч GOOGLE ахаас хангалттай хайгаагүйд чинь бага зэрэг урам хугарсныг нуух юун.

За тестийн тухайд бол янз бүрээрээ нет дүүрэн байгаа. Одоо чинь IQ шалгуур нь хангалттай байхаа болиод EQ хүртэл шаарддаг облсон шүү дээ. Тиймээс мөн дэлгэрүүлэн судлах байлгүй. Мөн сүүлийн үед enneagramm гэж юм ч их байдаг болоод байгаа.

Надад бол хүний сурах хязгааргүй хүсэл, сууж төвлөрөх гүн дотогшил л байхад болох юм шиг санагдсан даа. Мөн тархиа ажиллуулдаг, тоо бодож толгой гашилгадаг зүйлс хийж, бясалгаж төвлөрөлөө дээшлүүлж, ном уншиж төсөөллөө сайжруулж, нойр авч сайн авч амрааж байгаарай.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet