Morning quote
Luck exists in the leftovers!
- Japanese proverb
Монголчууд аягандаа хоол, цайгаа, ялангуяа архиа үлдээж болохгүй, буянаа үлдээчихнэ гээд архиа ялангуяа заавал ууж дуусгадаг даа. Хаха
Хоол ялгадаг, хоолоо үлдээдэг хүмүүс хамгийн муухай. Тэд өөрсдөө хоол хийдэггүй бас аяга тавгаа угаадаггүй нэг тийм шимэгч хүмүүс л байх. Эсвэл “АЗГҮЙ АМЬТАД”.
Япон bento box бол сургуулийн хүүхдүүдэд савлаж явуулдаг ээжийн сэтгэлээ шингээж бэлдсэн хоолноос үүдэлтэй ба энэ нь 4 хэсгээс бүрддэг байна.
1-Carbohydrate /Нүүрс ус/ Үүнд: будаа, гоймон, төмсний салад гэх мэт нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн орно. Хоолны хайрцагны талаар хэмжээтэй байгаа биз?
2-Protein буюу бүх төрлийн мах, тахианы мах, загас, өндөг, зайдас, тофү гэх мэт
3–2 хэсгээс бүрдсэн ногоо. Үүнд: төрөл бүрийн шош, ногооны саладнууд
4–1 хэсэг жимс. Бүх төрлийн жимс байж болно.
Тэгээд хамгийн чухал нь япончууд хэзээ ч цадаж, гэдсээ дүүртлээ иддэггүй. 80% цадталаа иддэг. 100% биш! гэнэ билээ.
-Japanisme номоос