MOISTURIZING, HYDRATING ЯЛГАА

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

GLOWING SKIN-2
Hydrating талаар ойлголттой болсон тул одоо MOISTURIZING талаар ярилцья.
Аль аль нь арьс чигээ алдаж гундах тухай боловч HYDRATING бол ямар ч төрлийн арьсанд чийг алдаж гаднах давхарга өнгөө алдах тухай юм. moisturizing гэдэг бол хуурай (DRY) арьсанд ихэвчлэн тохиолддог арьсны бүх давхарга хурдан чийгээ алддаг онцлогоосоо шалтгаалж арьсны бүх л давхарга чийггүйдэх тухай ойлголт юм. Moisturize хэрэгтэй арьсны илрэл нь: хэт эмзэгших, загатнах, DULL болох, өнгөө алдах, үрчлээтэх гэх мэт.
Moisturizing бүтээгдэхүүнүүдийн гол зорилго бол арьсны ширхэг эд эс бүрийг бүрсэн байдаг усны давхаргыг нөхөн төлжүүлэх буюу чигшүүлэхээс арай гүнзгий үйлчилгээ юм.
Гол натурал treatment нь ТОС. Бүх л төрлийн натурал тосны молекулууд арьсны гүний чийгийг алдахгүй барихад чиглэсэн байдагтай холбоотой. Жишээ нь: авакодо тос, кокосын тос, оливийн тос, манука тос, shea butter oil гэх мэт… Мөн collodial oatmeal-oatmealд агуулагддаг FDA гэх бодис нь хуурай арьсны загатнах, таталдах байдлыг бууруулахад нэн тустай, ceramides-хуурай арьсны эмзэгшлийг бууруулж давхар гүний чийгийг барихад тусалдаг.
Натурал тоснууд бол хамгийн шилдэг сонголт болно. Тосон дотроо хуурай тос, хуурай биш тос гэж байс байдаг юм билээ. Ер нь 100% натурал тос байх тусмаа хуурай байдаг буюу маш хурдан шингэчихдэг. Тосон мөртлөө маш хурдан шингэнэ гэсэн үг. Кокосын тос болон shea butter oil нь хуурай тосны төрөлд ордоггүй ба тослог арьстай хүмүүс хэрэглэвэл нүх сүвийг бөглөнө гэж үздэг. Хуурай тос бол нүх сүв бөглөхгүй. Харин ч арьсны өөрийн чийгийг барихад тусална. Манай LHAMOUR -н нохойн хошууны тос, чацарганы тоснууд нь хуурай төрлийн тосондоо орох ба эдгээр тосыг холимог хуурай арьстай хүмүүс хэрэглэхэд хэт тослогжих байдал илрэхгүй гэсэн үг. Манай багийн нэгэн гишүүн холимог арьстай бөгөөд одоо LHAMOUR нохойн хошууны тосыг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглээд 2 жил гаруй болж байна. (Өөр нүүрний тос хэрэглэхгүйгээр) Lhamour салбаруудаар 29000 үнэтэй зарагдаж байсан санагдаж байна.Үр дүн тун сайн байгаа тул одоо ч хэрэглэсээр байгаа билээ. Боломжийн төсөр үнэтэйн дээр, түүний арьсанд үнэхээр сайн зохиж байгаа. Харин над шиг хуурай арьстай хүмүүс бол тосыг цэвэрлэгээндээ түлхүү хэрэглэхийн зэрэгцээ дээр дурдсан серамид, бусад тоснуудын орц бүхий бүтээгдэхүүн хэрэглэж, натүрал тосыг бүтээгдэхүүнүүдтэйгээ хавсран хэрэглэхийг зөвлөх байна.
Миний хамгийн дуртай хэт хуурайшлыг нам дардаг гэр аргын маск бол oatmeal+olive oil+honey+avocado эсвэл avocado+milk+oatmeal or avocado+honey эдгээр найрлагын маск нь загатнаж таталдаад байсан арьсыг хормын төдийд чийгшүүлж тэжээдэг хольц юм. Туршаад үзээрэй. Ер нь ямар ч зөгийн балны орцтой маск тавихдаа батга гарах тухай санаа зовохгүй байж болно. Зөгийн бал анти бактериал шидтэй эд дээ. Мөн хамгийн сайн чийгшүүлэгч. Эмзэгдүү, улайж, биржийдэг арьсанд бол серамид түлхүү орсон бүтээгдэхүүн хэрэглэвэл эмзэгшлийг серамид маш сайн дардаг шүү.
Гэрэлтээд байж дээ, хонгорууд минь

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet