MODERN ROMANCE

expert.bunny
9 min readFeb 14, 2022

--

Та нарт The Bridges of Madison County кино ямар санагдаж байсан бэ? Надад анх үзэхэд “ямар уйтгартай кино вэ л” гэж бодогдож байж билээ? Тэр ах эгч хоёрыг эхнэр нөхөр л юм байна гэж бодоод өнгөрсөн юм уу хаашааийн. Хоёр дохоо нэлээд том болоод үзсэн чинь нэг их хөөрхөн найрын түүх байж билээ.

Жаахан охин байхдаа нэг гудамжны залуутайгаа үерхэж гүйж байгаад гэрлээд хүүхдүүдтэй болоод нам гүм аз жаргалтай гэр бүл болж амьдарч байтал нь дэлхийгээр аялдаг ажилтай, жинхэнэ адал явдал бүтээгч зурагчин ах гэнэт амьдралд нь орж ирэхэд түүний төсөөлж ч байгаагүй амьдрал хэн нэгэнд байж болдог гэдэг нь, түүнийх шиг амьдрал ямар байх байсан тухай төсөөлөл нь, түүний бүх мөрөөдөл урд нь гараад ирсэн энэ хүнтэй хамт ирсэн мэт санагдах тэр мэдрэмж нь хайр болон хувирч үүрд үлдсэн тухай түүх өгүүлдэг кино юмсанж…

Киноны тухай биш, би өөр нэг хөөрхөн номын тухай танилцуулах гээд. Заавал уншаарай.

Ansari, Aziz; Klinenberg, Eric. Modern Romance

Станд ап комеди хийдэг залуу Азиз бүтэлгүй болзооны туршлагаа найзуудтайгаа хуваалцахад хүн бүрийн хэлж буй зөвлөгөө хариу нь өөр байгаад, тэр бүхэн нь өөрийнхөөс нь өөр байгаад гайхаад ер нь хүнтэй үр бүтээлтэй болзохын тулд яах хэрэгтэй хэрэг вэ гэж судалгаа хийж байхдаа гэнэт энэ бүхнээ ном болгох санаа төрж бүх сурсан зүйлсээ ном болгон бичихээр шийджээ.

… Ер нь хүмүүс хэр үр дүнтэй болзох гэдгийг ойлгохын тулд хаанаас өнөөдрийн энэ болзоо хүртэл хөгжсөнийг ойлгох шаардлагатай тул хөгшчүүлийн асрамжийн газар очиж судалгаа явуулжээ.

68 настай Нью Иоркод төрж өссөн Викториа -Тэр 21 настайдаа нэг байранд, дээд давхарт нь амьдардаг залуутай гэрлэсэн.

78 настай Сандра-Тэр эсрэг гудамд нь амьдардаг залуутай гэрлэсэн.

75 настай Жосе-Тэр нэг гудманд амьдардаг бүсгүйтэй гэрлэсэн.

79 настай Алфредо-Тэр нэг гудамны цаана амьдардаг бүсгүйтэй гэрлэсэн. /Гэхдээ охины аав түүний амьдардаг байшинд цагирган боовны дэлгүүр ажиллуулдаг байсан/

Энэ мэт тэнд байсан настнуудын 35–40 хувь нь бүгд хүүхэд залуу үедээ нэг дор, ойрхон амьдардаг байсан нэгэнтэйгээ гэрлэсэн байна. Энэ үнэхээр хачирхалтай биш гэж үү? Азиз “Найзуудаа, та нар чинь яачихсан улс вэ? Миний амьдардаг байшингаас гадна мянга мянган байшин, мянга мянган сонголт байж болох юм гэж бодож байгаагүй хэрэг үү?” гэж орилох нь тэр.

Пенсильвениагийн их сургуулиас 1932 онд хийсэн судалгаанд оролцсон нийт гэрлэсэн хүмүүсийн 30 орчим хувь нь өөрийн амьдардаг байршлаасаа 5 блокын радиус дотроос ханиа сонгосон байжээ.

1. Тэд амьдардаг орчныхоо ойр хавиас гэрлэх хүнээ сонгодог байж.

2. Гэрлэлтийн нас тэр үед эрэгтэйд 23, эмэгтэйд 20 байсан бол одоо энэ дундаж нас эмэгтэйд 27, эрэгтэйд 29,30 болжээ. Энэ гэрлэлтийн нас хойшилсонд юу нөлөөлсөн хэрэг вэ?

Зохиогч үүнийг хувь хүний хөгжих хүсэл эрмэлзэл, эрх чөлөөтэй холбон тайлбарлажээ. Дээр үед эмэгтэй хүмүүсийн эрх маш хязгаарлагдмал байсан. Ажил хийх нь, карьер хөөх, тэр бүү хэл их сургууль сурах нь ч хязгаарлагдмал. Тиймээс ихэнх цагаа гэртээ хатуу хараа хяналтын дор ээж аавынхаа гэрт өнгөрөөх болно. Ийм үед эмэгтэйчүүд өөрийнхөөрөө эрх чөлөөг мэдрэх жаахан боломж нь хүнтэй сууж гэрээсээ явах байсан байх. Том хүн болохыг хамгийн хүсдэг насан дээрээ тийм эрх чөлөөгүй байх нь ямар нэг талаар торноос гарахын хүсэх шувуу болгочихдог байж болох. Мөн эр эм гэлтгүй хувь хүний эрх чөлөөний үзэл баримтлал, аюулгүй амьдрах боломжууд дээшилснээр хувь хүнийхээ хувьд “том болох” сурах, хөгжих, нийгмийн байр сууриа олох, хөгжих шаардлагууд гарч ирж энэ бүхнийг олж хураахын тулд бид илүү их цаг зарцуулдаг болсноор гэрлэлтийн нас хойшилж байж болох юм.

Яг энэ хэсгийг бодож үзсэнээ гэнэт би дахиад “Мэдисон хотын гүүр”-г дахиад саналаа. Тэр эмэгтэй нээрээ яг л ийм байдлаар хүнтэй гэрлээд амьдарч байтал яг хүссэн хүрч чадахгүй зүйл нь гэнэт гарч ирсэн тухай

Дээрх хөгшчүүлээс хэрхэн болзож байсан, яаж гэрлэсэн, сүй тавьсныг асуувал “Тэр гудамдаа хамгийн дажгүй охин нь байсан” “Тэр залуу боломжийн ажилтай байсан” “Тэр сайн хүн шиг санагддаг байсан” эсвэл зүгээр л “Түүнтэй болзсоноор би үнэгүй цагирган боов идэх боломжтой болсон. Харин би цагирган боовонд үнэхээр дуртай” гэнэ. Харин орчин үеийн гэр бүл болсон хосоос хэрхэн гэрлэхээр шийдсэн, болзсон сүй тавьсныг асуувал “Тэр бол миний нэг хэсэг” “Би түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадаагүй” “Би түүний үсэнд хүрэх бүрийдээ өөрийгөө хамгийн азтай нэгэн гэж боддог” гэх мэт болж хувирна.

Тийм ч болохоор 60-с өмнөх оныхны гэр бүлийн харилцаа, хайр дурлал гэдэг нь хоёр хүний нийлэмжээс илүү хувь хүний өсөлт хөгжилдөө хүрэх нэг шат байсныг харж болно. Тэд гал халуун хайр дурлалаар гэр бүл болоогүй ч цаг хугацааны турш хамт хөгжиж нэг болсон байдаг аж. Харин 60-оны сүүл 70-аад оноос хүмүүсийн эрх чөлөө бага зэрэг дээшилж эхэлснээр хайр дурлалд ч мөн заяаны хань, өөрт нь төгс тохирох хамтрагчаа олох гэх мэт илүү дэвшилтэт шалгуур өндөр үзүүлэлтүүд гарч ирж, илүү утга уянгалаг хайрыг эрэлхийлэх болжээ.

Харин одоо цагт бүх зүйл орвонгоороо өөрчлөгджээ. Болзох, уулзах, гэрлэх тухай бүх л ойлголт өөр болсон. Бид одоо нэг байранд амьдардаг хүнтэйгээ эсвэл нэг сургуулийн нэг ангийнхантай суух зэргээр хязгаарлагдахаа больжээ. Интернетийн боломжууд бидэнд дэлхий илүү ойрхон санагдуулж бидэнд хязгааргүй сонголт байгааг сануулна. Тиймдээ ч, өсвөр насныхны 67 хувь нь мессежээр болзооны санал тавьдаг болж. 2010 онд энэ тоо 10 хувь байсан байна! Ухаалаг утас!

Ингэж их өөрчлөгдөөд бидэнд хязгааргүй сонголтууд байдаг болсон юм бол, би тэр зах хязгааргүй далайгаас хэрхэн төгс тохирох нэгнээ олох хэрэг вэ? 5 блок байрны 200 айлын хаалганаас олохын хажууд энэ маш их цаг орох нь тодорхой. Яг л Мэдисон хотын гүүрний эмэгтэй тэр хязгаарлагдмал ертөнцөд нь төгс хүлээсэн нэгэн нь ирдэг шиг хаалга тогшино гэж үү? Тийм зүйл кинонд л байдаг уу?

Жич: Номд мөн маш олон хэрэгтэй болзоо, мессежээр сээтэгнэх, урих, татгалзах арга нийтлэг алдаа, туршлагууд өгүүлснийг орхив.

Энэ их зах замбараагүй сонолт хийх боломж гараад ирэхээр бид нэг тийм шоконд ордог байна. Сонголт хийх тухай, буруу бол яана аа, алдвал яанаа гэх айдас. Эрдэмтэн Шварц “Бид мэдээж өөрт төгс тохирох хамгийн шийлдэгийг хайж байгаа. /заяаны ханиа/ Гэтэл яг ингэж хайгуул хийж яваа хүмүүсийн хэд нь тэр заяаны ханиа олдог вэ?олсныгоо мэддэг хэрэг вэ? гэх асуултыг тайлбарлахдаа:

Хэрвээ чи хамгийн шилдэгийг хайж байгаа бол түүнд өгөх зөвлөгөө гэж байхгүй. Энэ бүхэн бүтэлгүйтлээр л дуусах болов уу?

Жишээ нь, зах зээлд нийлүүлэгдэх гэж байгаа шинэ ажиллах хүчний залуус дээр 6 сар хийсэн судалгаанаас үзэхэд, тэднийг хамгийн шилдэг ажлын байр хайж байгаа нэг бүлэг, хамгийн боломжийн буюу маш бага шаардлагатай ч цалин хөлс нь амьдарч болохоор ажил хайж байгаа 2 дох бүлэг болгон хуваав. Энд 1 дэх бүлгийн хамгийн шилдэг ажлын байр хайж байгаа өндөр шаардлагыг хангах ажилчид нөгөө бүлгээсээ илүү их хүчин чармайлт гаргаж 20% илүү цалинтай ажилд орсон байсан. Харин ажилд гарсны дараа дахин судалгаа хийхэд, хамгийн шилдэг хайгчид нөгөө бүлгээсээ 20% өндөр цалин авч байгаа ч сэтгэл ханамж нь туйлын муу, маш бага гарч байжээ.

Хэт өндөр хүлээлттэй байх нь хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл буруугаар эргэж эхлэхэд хэвийн хүлээлттэй үеийнхээс хэд дахин илүү сэтгэл гутралд өртүүлдэгийг мартаж болохгүй. Хэт их хүлээлт тавихаа болино уу!

Дахиад л Мэдисон хотын гүүр санаанд ороод байна. Энэ киногоор санаа авсан ном юм болов уу? Яагаад? ккк. Энэ ном нүд нээсэн гэх нь ч хаашаа ийн. Зүгээр л юмс хаашаа яаж өөрчлөгдсөн, бас бид юу туулж яаж явааг харах өнцөг нээсэн гайхалтай ном байсан тул уншихыг санал болгож байна.

Тэмдэглэж авсан зүйлс:

The authors explain that they define “mate value” as the average first impression of how attractive someone is, based largely on things like looks, charisma, and professional success, and “unique value” as the extent to which someone rates a specific person above or below that average first impression.

Again, I have to assume if this guy met this woman at a bar, his introduction would be something better than “I like your tits.” Sometimes guys who have made a good impression in person and are on the verge of a true connection decide to send something dumb and awful and totally screw things up. Sure, there are extremes, like the woman who immediately lost interest after a guy asked her to Snapchat a photo of “just one boob.”

Want to know what’s filling up the phones of nearly every single woman? It’s this: “Hey,” “Hey!” Heyyy!!” “Hey what’s going?” “Wsup,” “Wsup!” “What’s going on?” “Whatcha up to?” It seems like a harmless message to send, and I’ve surely sent a good number of them in my own dating life. messages come off as super dull and lazy. They make the recipient feel like she’s not very special or important to you. Oh, and in case you’re a dude and you’ve never seen what your “Hey” texts look like when you send them, serially, here’s another post from Straight White Boys Texting:

Энэ гэхдээ үнэн байсаан, хаха

Historically, educated women would get office jobs after university, meet men there, and then leave the job to become wives and mothers. Now women are pushing back, and more educated women want to work. They learn skills, like speaking English. They travel the world. They pursue careers of their own. These professional women don’t want to conform to the old norm of being the submissive woman who abandons her own career ambitions to be a housewife.

What else? There is a traditional group date called a gokon, where a guy invites a few guy friends and a girl invites a few girlfriends, and the group goes out for dinner and drinks. But even at these gatherings women report that most guys are too shy to ask for their numbers. /Номонд Япон, Аргентин, Буэнос Айрос, Франц, Америк олон орны залуусын болзоо, хандах хандлага зэргийг харуулах болно/

But the best statistics we could find showed that roughly 37 percent of Japanese men have paid for sex at least once, compared with 16 percent of French men, 14 percent of American men, and 7 to 9 percent of British men.17

There’s the beginning, where you fall in love and everything is new and magical. Then, after a certain point, maybe a few years, things get less exciting and more routine. There’s still love, but it’s just not like the magic you had in the beginning. As Woody Allen says in Annie Hall, “Love fades.” “Not in my relationship! Everything is great. We peaked and then that peak turned into a plateau and now we’ve been peaking ever since!”

But wait, hold on a second — science says you are possibly lying. Yeah, I’m talking brain scans and shit. BRAIN SCANS. Researchers have actually identified two distinct kinds of love: passionate love and companionate love. In the first stage of a relationship you have passionate love. This is where you and your partner are just going ape shit for each other. Every smile makes your heart flutter. Every night is more magical than the last. During this phase your brain gets especially active and starts releasing all kinds of pleasurable, stimulating neurotransmitters. Your brain floods your neural synapses with dopamine, the same neurotransmitter that gets released when you do cocaine.

What happens then? Well, in good relationships, as passionate love fades, a second kind of love arises to take its place: companionate love. Companionate love is neurologically different from passionate love. Passionate love always spikes early, then fades away, while companionate love is less intense but grows over time. And, whereas passionate love lights up the brain’s pleasure centers, companionate love is associated with the regions having to do with long-term bonding and relationships.

Anthropologist Helen Fisher, the author of Anatomy of Love and one of the most cited scholars in the study of sex and attraction, was part of a research team that gathered and took brain scans of then-middle-aged people who’d been married an average of twenty-one years while they looked at a photograph of their spouse, and compared them with brain scans of younger people looking at their new partners. What they discovered, she writes, is that: “Among the older lovers, brain regions associated with anxiety were no longer active; instead, there was activity in the areas associated with calmness.”1 Neurologically it’s similar to the kind of love you feel for an old friend or a family member.

Finding someone today is probably more complicated and stressful than it was for previous generations — but you’re also more likely to end up with someone you are really excited about.

Don’t think of online dating as dating — think of it as an online introduction service.

Бүгдээрээ хайр дурлалын сэдвийг мянга ярьсан ч уйддаггүй болохоор уртаас урт нийтлэл биччихлээ.

Happy Valentine’s day all,

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet