MINIMALISM-4

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

Хэрвээ та нар амьдралынхаа ямар хэсгийг сайжруулахыг болон, хэмгийн төвөгтэй цаг авдаг хэсгийг засахыг ч юм уу, аль хэсэгтээ илүү анхаарч ажиллахаа тодорхойлчихсон бол одоо юунаас эхлэх вэ?

Би бол минимал байхыг хичээж үүнд автахыг хүсэх болсон нь бүгд мөнгөнөөс болсон. Монголд угаасаа цалингаараа амьдарна гэдэг нь зээл тавина аа л гэсэн үг. Тэгэхээр өртэйн дээр авч байгаа нь амьдралд хүрдэггүйг хэрхэн зохицуулж хаагуур нь хадгалах хэсгээ хавчуулахыг л сурахыг хүссэнээс эхэлсэн.

Мөнгөтэй холбоотой бүхэн эмзэг бас илүү үр дүнтэй санагддаг юм. Хэмжигддэг болохоор.

  1. Зарлагаа ажигласан. Сар бүр тогтмол гарч байдаг байрны мөнгө, цахилгаан дулааны төлбөр, СӨХ, Univision, утасны төлбөрүүд болон сарын зээлийн төлбөрүүдээ хасаад үлдэж байгаа орлогоо яг тоотой нь тодорхой болгож авах хэрэгтэй. Үнэндээ энэ тоог харахаар өөрийгөө өрөвдөөд байдаг юм хэхэ. Хүний л амьдрал. Нэгэнт одоо байгаа боломж нь энэ юм бол үүнийгээ ядаж зөв ашиглаж сурах хэрэгтэй.

Намайг жаахан байхад манай ээжийн эмнэлэгт нэг үйлчлэгч эгч ажилладаг байлаа. Тэр эгч үйлчлэгч болохоор мэдээж шальтай цалин авахгүй нь ойлгомжтой. Тэр дүү бид хоёроос арай дүү нэг охинтой. Тэр охин нь ч бас тухайн үед их жаахан байж. Тэр эгч тэр жаахан цалингаасаа идээд, өмсөөд, амьдраад бүр цааш нь хийдэг зуршилтай. Мөнгөө илүү гарсаныг нь хадгалсаар байгаад тэр охиноо их сургуульд зээл авалгүй төлбөрийг нь төлөөд сургаж чадсан гээд л бод. Анх энэ үйлчлэгч эгчийн тухай сонсоод л “ХҮНИЙ БАТАЛГААТАЙ ИРЭЭДҮЙТЭЙ АМЬДАРНА ГЭДЭГ ЧИНЬ ХЭР ИХ ОЛДОГТООО БИШ ХЭРХЭН ЗАРЦУУЛЖ ЧАДДАГТАА БАЙДАГ ЮМ БАЙНА” гэж ойлгож авсан юм. Гэтэл хажууд нь манай ээж бүхэл бүтэн эмнэлэг ажиллуулж байж ийм хэмжээний хадгаламжтай байсан эсэх эргэлзээтэй. Хэхэ Манай ээж аав угаас чамин ганган зүйлд дуртай, мөнгө сагсайлгаж бариад үрж таашаал авдаг хүмүүс юм л даа. Хаха. Тийм онгироо тэ? Зүгээр л нэг тийм хүмүүсийн хүмүүжлээс шалтгаалсан иймэрхүү юм байдгийг та нар гадарлах байлгүй. Гол нь тэр үйлчлэгч эгчийн хадгалж чадсан нь шүү.

  1. Одоо өнөө тогтмол орлогоосоо үлддэг хэмжээг мэдсэн болохоор өдөр тутмын жижиг сажиг найз нөхөдтэйгээ хаа нэг кофе уух, гарч орох, гоо сайхан, сарын тэмдэг гэх мэт өдөр тутмын сар дотроо гарч болох зайлшгүй хэрэгцээгээ тооцож үзнэ. Бараг энэ хэрэгцээний зардал чинь үлдсэн өнөө жаахан мөнгөнөөсөө илүү гарна байх. Хэхэ. Зүгээр дээ, хүн бүрийн хүсэл хэрэгцээ их шүү дээ. Хэрэв илүү гарсан бол өнөө хэрэгцээнүүдийнхээ жагсаалттай тулж ажиллаад хасаж танаад зайлшгүй гэсэн хэд гурвахныг үлдээх нь. Хэрэв үлдсэн мөнгөнөөс илүү гараагүй бол түүнийг хасаад үлдэж байгаа мөнгө чинь хадгаламж гэсэн үг.
  2. Тэр мөнгөө хадгалахдаа хуваана уу, салгана уу, хэсэгчилнэ үү хамаагүй. Гол нь тэр мөнгө бүхлээрээ хадгалагдаж байх ёстой. Энэ эхэндээ заавал нийт орлогын чинь 30 хувь 20 хувь эдр байх албагүй ээ. Зүгээр л үлдсэн мөнгөө л хадгал. Манайхан бүгд цалингийнхаа талыг байрны зээлэнд тавиад туучихдагийг би гадарлаж байна. Мөн энэ хадгалах мөнгөө ямар нэг зорилготойгоор хадгалвал илүү урт хугацааны байж чадна. Аялах, хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх ч юм уу нэг тийм чиглэсэн зорилготой байх хэрэгтэй.
  3. Тэгээд хамгийн их мөнгө үрэх гээд байдаг хүсэл чинь хувцас байна уу, хоол байна уу гэдэг бас их чухал тэдгээрээс үнэхээр таашаал авдаг бол сард авдаг тоог нь цөөлөх, үнийг нь бууруулах, өөрөө хийх гэх мэт танах арга хэмжээнүүдийг хийгээд үзээрэй. Жишээ нь миний хувьд, би хувцсанд үнэхээр дуртай. Өмсөөд зохиж байвал авмаар санагдаад байдаг юм. Би дээрх аргуудыг туршиж үзээд үлдсэн илүүчилсэн мөнгөө хувцсанд бараад байгаагаа ойлгоод шал утгагүй санагдаж, байгаа хайртай хувцаснуудаа засаж сэлбээд загварыг нь өөрчлөөд өмсөөд байж болох аргыг хэрэглээд бараг 2,3 жил болж байна. Энэ хугацаанд гутал, дотуур хувцас л нэмж авсан байх. Өөр зүйл аваагүй ч хүн шиг бүтэн явж болоод л байгаа. Хэхэ. Манайханд нэг балай ойлголт бий. “БУСДААС ДУТАХГҮЙ” гэдэг үзэл. Эцэг эх нар ч хүүдүүддээ үргэлж ийм үг хэлж өсгөдөг болохоор бүгдийнх нь толгойд нэг тийм бусдаас дутахгүйн тулд гэсэн ёоёо бий. Энэ хэсэг хэнд ч хэрэггүй хэсэг. Үнэхээр хэн нэгэнд заавал харьцуулах, өрсөлдөх хэн нэгэн хэрэгтэй бол тэр нь хүн өөрөө л байх учиртай юм билээ шүү. Болдтой адилхан машин унаад үүнийг батлах гэж байгаа бол үнэхээр инээдтэй. Өнгөрснөөс чиний дотор хүн чамайг хараад шоолж байгаа даа. Хэхэ
  4. Мөн мөнгөө хадгалж байгаа нь энэ гээд хүнтэй ч уулзахгүй, найзуудаасаа ч хөндийрөөд, хуучин хувцастайгаа нэг Loser бол гээгүй шүү. Зүгээр л дуртай зүйлсээ хийнгээ зовлонгүй, тээргүй хадгалж сурмаар юм билээ. Мөн мөнгө зайлшгүй зарцуулах хэрэгтэй хэсгээ эртнээс төлөвлөчихвөл зүгээр санагдсан. Хувцас бол тийм л юм авна, гэртээ тийм л зүйл авна гэх мэт жилээр нь төлөвлөчихвөл өөр зүйл авч далийх эрсдэл багасдаг. Мөн энэ зайлшгүй хэрэгцээнд сурах, суралцах зүйлс чинь өндөр төлбөртэй байсан ч хамаагүй шингээх гэж хичээгээд брэнд гутлынхаа тоог цөөлөөрэй гэж захья. Хэхэ Би дандаа хэлдэг “Сур сур бас дахин сур” Гэхдээ бас интернэтийн ачаар олон зүйлс үнэгүй сурч болохоор болсон. Excel программд про болохоос аваад мэргэжлийн нүүр будагч болох хүртэлх бүх зүйлийг youtube-Р үнэгүй сурч болно. Харин үнэ төлж сурах зүйл чинь мөн эсэхийг асуугаад үзээрэй.

За за энэ мэт бичээд байвал их юм байна аа. Хэхэ Урт бичихээр уурлаад байдаг болохоор чинь заримдаа санаа зовоод. Үнэхээр бичиж байхад хоёр гар тархиа гүйцдэггүй юм аа.

Сонирхсон асуулт байвал comment хэсэгт үлдээгээрэй.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet