MINIMALISM-1
Би энэ төрлийн сэдэвт туйлын дуртай болохоор минимал чиглэлийн бүх л ном сэтгүүл, блог, нийтлэл, youtube-рүүд дагаж бүх л төрлийн мэдээлэл уншиж судалсаар л байгаа.
Надад хамгийн их нөлөөлсөн ном бол Anna Mazurek-н GOOD WITH MONEY ном хамгийн анх их нөлөөлсөн. Би аялахыг үргэлж мөрөөддөг байтал энэ эмэгтэй аялангаа ажиллаж амьдардаг яг миний мөрөөдлийн ажилтай хэрнээ маш энгийн амьдарч, бүх зардлаа танаж яаж хямд чанартай, аз жаргалтай амьдарч болохыг жишээлэн тайлбарласныг анх уншаад бараг л эрдэнэс олсон мэт баярлаж байж билээ. Энэ номын зохиогч өөрөө аялдаг ажил эрхэлдэг учраас маш энгийн, хэрэглээ багатай байх шаардлагатай амьдралтайн дээр санхүүгийн маш сайн сахилга бат мөрдөж амьдрахгүй бол хүний нутагт тарвага болохын үлгэр болох тул санхүүгийн сахилга батын тухай бүхэл бүтэн бүлэг байдаг юм.
Хэрвээ та нар минимализмыг уг үндсээр нь сайн судалвал өөрт байгаа жаахан зүйлээрээ аз жаргалтай амьдрах тухай л ойлголт байгаа. Гэхдээ хэт бага байлгах хүсэл гэдэг нь ямар нэг зорилгоосоо татгалзаж, өөрийгөө хүчээр хорьж, татгалзах тухай бас биш.
Дээрх номын зохиогч гэхэд хоолонд маш дуртай, гадуур найзуудтайгаа хооллож суух нь түүнд аз жаргал өгдөг тул сард нэг удаа ийм зүйл байлгахыг өөртөө зөвшөөрдөг байх жишээтэй. Харин өдөр бүрийнхээ хоолыг гэртээ бэлдэж авч явдаг. Ингэснээр санхүүгийн сахилга батаа мөрдөхийн зэрэгцээ өөрийгөө боож хавчиж байгаа мэт санагдуулахгүй байгаа юм.
Минимализмыг баримталсан ч, энгийн simplicity гэх ойлголтыг хэрэгжүүлсэн ч, Мари Кондо шиг цэгцэлсэн ч хамаг гол зорилго нь бусад амьдралд чинь чухал байр суурь эзлэх үйлст, жишээ нь: гэр бүл, найз нөхөд, бизнес, бүтээлч байдал гэх мэтэд илүү их цаг гаргах гээд л хичээж байгаа хэрэг. Хүн бүр адилхан өгөгдөлтэй, адилхан агаар амьсгалж амьдарч байгаа ч тэдний ялгаатай амьдарч байгаагийн шалтгаан нь, аз жаргалыг өөр өөрөөр мэдэрч хүлээж авч байгаагийн шалтгаан нь ердөө бүгдэд нь адилхан өгөгдсөн хоногийн 24 цагийн хэрхэн өнгөрөөж байгаатай л холбоотой.
Тэр 24 цагтаа өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ хийж чадаж байгаа үгүйгээс л аз жаргалтай амьдарч байгаа эсэх хамаарна. Тиймээс аз жаргалтай амьдрах аргаа олсон бүх л хүмүүс энэ минимализм гээчийг түмэнд түгээсээр…
Ер нь та нар бод л доо, нэг машин авлаа. Бензин яана, мөнгө. Өвөл хүйтрэхээр гражид авих хэрэгтэй, мөнгө. Зуны өвлийн дугуй, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, даатгал бүгд мөнгө. Танд өгсөн сэтгэл ханамжаас илүү зарлагатай байгаа эдгээр зүйлсийг амьдралдаа байлгах нь зөв үү л гэдэг сонголтын асуудал.
Өөр юу ч тэр. Илүү гутал хувцас ч тэр танд нэгэнт сэтгэл ханамж өгөхөө больсон бол түүнийг гэр орондоо хадгалж, зай эдлүүлэх хэрэг байна уу?
Энэ бүх зүйлээсээ салаад ирэхээр хүн өөрийнхөө чин зүрхнээс дуртай, таатай зүйлсдээ илүү гараад байгаа цагаа зарцуулж эхэлдэг байна. Жишээ нь, машинаа зарчихвал алхаж эхэлнэ. Ядаж л эрүүл мэндэд хэрэгтэй, гэх мэт. Хувцсаа зараад зайчилсан бол чи өөр дурыг чинь татдаг зүйлээ хадгалах байртай болчихно. гэх мэт…
Үүнийг л минимализм гээд байгааг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй.
Хэрвээ чамайг хувцас аз жаргалтай болгодог юм бол, чи шкафан дахь бүх хувцсаа давхарлаж өмсөөд аз жаргалтай явж чадах юм бол чи хувцсандаа анхаарлаа хандуулж болно оо. Түүнээсээ аз жаргалаа олж өөр бусад сэтгэл ханамж өгдөггүй зүйлээсээ эхлээд сал.
Түүнээс биш шууд л минималист болно гэхээр дан хар хувцас өмсөөд, тавилгагүй байранд амьдраад, ханаа цагаанаар будаад, Жовс свитер, Зукербэрг футболка цуглуулах тухай биш юм.
Би өмнө нь ч хэлж байсан минимализм гоё юм аа гэвэл өнөө зах зээлийн машин гээч энэ минимал халбага сэрээг авна уу гээд л ажиллаад эхэлдэг юм шүү. Дахиад л чи зүгээр бараа хүлээж авдаг суваг болчихно.
Яг чамд хэрэгтэй зүйлсээ авч үлдээд, аз жаргал мэдрүүлдэг зүйлсдээ их цаг зарцуулж амьдарцгаая.
Жич: Бараа бүтээгдэхүүн аз жаргал өгдөггүй юм шүү. Тэд сэтгэл ханамж гээч зүйл мэдрүүлдэг ч хормын төдийд алга болчихдог. Харин эдгээр хэрэгслийн тусламжтайгаар чи ямар нэг confidence мэдэрдэг байж болно. Энэ нь гахдаа хязгаартай байсан нь дээр.
Энэ бичлэгээ цувралаар оруулна аа. Өчигдөр бие өвдөөд бичлэг оруулж чадаагүйд уучлаарай.
Cheers,