Mindset

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Mindset
“Би хамгийн сэтгэл татам, хөөрхөн бүсгүй” кино бол бүхэлдээ mindset гээчийн учрыг тайлбарлана. Кино үзэж, ном уншиж, хүмүүстэй ярилцсан ч өөрийгөө хөгжүүлдэг болоход суралцаарай. Ингэж сурсан байхад их цаг хэмнэнэ.
За энэ дээр үеийн орос киног үзээгүй хүн бараг байхгүй байх. Ажлын газрынхаа халуухан залууд татагдсан ганц бие бүсгүй түүнийг өөртөө татахын тулд өөртөө итгэх итгэл олж авахын тулд “Би хамгийн сэтгэл татам, хөөрхөн бүсгүй” гэж толинд харан өөртөө сануулсаар нэг л мэдэх нь ээ тэр өөртөө итгэх итгэлээ олж авсан байдаг. Харин түүнийг өмнө нь байгаа үгүйг нь ч анзаарч байгаагүй ажлынх нь залуус өөртөө итгэлтэй болсноос нь хойш татагдаж эхэлцгээдэг. Өөртөө итгэх итгэл…
Өөртөө итгэх итгэл үнэхээр чухал уу? Үүнд хэмжээ хязгаар гэж байх уу? Яаж ийж байгаад өөртөө итгэлтэй болчихлоо гэхэд буцаагаад алдах уу?
Таны л бодол. Таны л бодлоос шалтгаална. Бүхнийг та л мэднэ шүү дээ. Үүнийг шийдэж байгаа бодлыг тань л mindset гээд байгаа юм.
Гэхдээ надад нэг тийм шалихгүй, гавихгүй, чадахгүй хэрнээ өөртөө хэт итгэлтэй байгаа хүмүүс инээдтэй санагдаад байдаг юм. Юу ч гэмээр юм бэ дээ, зүгээр л Санта Клаус фитнесийн залуугийн тас бариу хөхнийхөө толгойг дардаг утсан мөртэй, улаан майка өмсчихсөн юм шиг… Хэхэ.
Харин нэг тийм өөрөө ч cool, cool ээ ч мэдэрчихсэн хүмүүс бас байдаг даа. Нэг тийм зэвүүн. Тэд нарт арай зохидог ч юм шиг… Хэхэ
Ер нь бол өөртөө итгэх итгэл гэдэг чинь залуу татахын тулд гадаад үзэмжиндээ анхаарах ч юм уу, хоосон cool рээд ч юм уу, бусдыг үл тоож дээрэнгүй харьцахыг хэлэхгүй ээ. Өөртөө итгэх итгэл гэдэг чинь өөрийнхөө юу хүсч байгааг, түүндээ хэрхэн хүрэхийг, өөрийнхөө хаана байх ёстой, яагаад гэдгээ мэддэг хүмүүс юм шиг санагддаг. Түүнээс зохицохгүй хувцсаа өмсчихөөд түүнийгээ нууж худлаа төв царайлаад л, хүйтэн загнахын нэр бол биш.
Гэхдээ надад өөртөө итгэх итгэлээс хамгийн ихээр таалагддаг хэсэг бол дээрх кинонд гардаг шиг өөртөө итгэх итгэл олж авахаар шийдээд суралцаж төлөвшүүлж байгаа хэсэг. Хүн зүгээр л ямар нэг зүйлийг сурч, түүнд гүн автсан байхдаа надад үзэсгэлэнтэй харагдаад байдаг юм. Ингэвэл ч зүгээр юм уу, тэгвэл ч зүгээр юм уу гээд л… Толины урд тэнэг юм шиг орилж хүртэл үзээд л… Өөрийнхөө өмнө нь хэзээ ч хийхгүй байсан зүйлсийг хүртэл туршиж үзээд л… Хөөрхөн. Энэ чинь л, өөртөө юу зохидогийг, юу таардагийг, юу тухтай санагддагийг, хэн таалагддагийг, яавал жаргалтай байхаа буюу өөртэйгээ дотночлон танилцаж байгааг л өөртөө итгэх итгэл гээд байгаа юм. Ингэж танилцахаар чамд бас олон дутагдал байгаа. Европ хүүхнүүдийн дэргэд бол адуучны шилбэтэй, пони морь шиг биетэй ч юм шиг, үс чинь шингэхэн ч юм шиг, тарган ч юм шиг, тооцоололдоо муу ч юм шиг, тэр cool залуугийн дэргэд намхан ч юм шиг, мэдлэг дутуу ч юм шиг… Гэлээ ч гэсэн энэ бүгдтэй эвлэрээд өөрийгөө илүү, дутуутай нь хамтад нь хайрлаж сурах чинь л өөртөө итгэх итгэл юм шүү дээ. “Чамайг сайн анзаарсан чинь том чихтэй юм аа” гэж хэн нэгэн хэлвэл дотроо “Харин тийм ээ, би ч мэднэ л дээ” гэсэн шүү юм бодоод инээмсэглээд өнгөрөхөд л болох тухай. Өөртөө итгэлгүй, өөртөө хайргүй байсан бол “Яанаа тийм юм байх даа, би хүмүүст ингэж хагаддаг гэж үү” гэж ирээд л шал утгагүй зүйлд баахан нервтэнэ шүү дээ.
Бас нэг кино байдаг даа, Жулиа Робертс Ричард Гир тоглосон Runaway bride гээд. Гол дүрийн эмэгтэй сүйт залуучуудтайгаа яг адилхан болоод байдаг төрлийн хүн бөгөөд хуримынхаа үеэр зугтаачихдаг. Гол учир нь “Тэр эмэгтэй өөрийнхөө яаж болгосон өндгөнд дуртайгаа ч мэддэггүй” д байдаг.
Өөртөө итгэх итгэл гэдэг бол ядаж яаж болгосон өндөг идэх дуртайгаа мэддэг байхад л байдаг байх нь.
Энэ мэт нарийн ширийнийг судлаад, өөртэйгээ бүрэн танилцаад, сайхныг нь муухайтай нь хайрлаад ирэхээр Чоно ч ….. алдана гээд байхгүй юу. Хаха Ямар ч эрүүл ухаанаар бодоод үзэхэд өөрийгөө хайрлаж чадаж байгаа хүн л бусдыг ойлгож хайрлаж чадах тухай итгэл төрүүлж байгаа биз дээ?
Тиймээс бүгдээрээ толинд харж байгаад “Би хамгийн сэтгэл татам, хөөрхөн бүсгүй” гэдэгт итгэх л үлдлээ дээ.
Бусад нь зүрхээ бэлд, эдр хахахаха
CHEERS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet