MERCURY RETROGRADE

expert.bunny
2 min readDec 12, 2019

--

Энэ үг анхнаасаа надад яагаад ч юм таалагдаад сонирхож үзсэн юм. Би өмнө нь олон удаа дэлхий буруу тийшээ эргэдэг байсан бол өнөөдрийн бидний амьдрал өөр байх эсэн талаар үргэлж гайхдаг байлаа. Нар лав баруунаас мандаж зүүнд жаргах байлаа. Хэхэ сонин биз дээ. Зүв зүгээр эргэж байснаа гэнэт энэ хурдаараа буруу тийшээ эргээд эхэлвэл ьэх байсан бэ? Сонин. Өдөр шөнийн цагийн хуваариуд AM, PM лав өөрчлөгдөнө. Хэхэ

Mercury бол нартай хамгийн ойрхон гариг учир нарыг маш хурдан тойрох ба 1 жил нь 88 өдөр үргэлжилнэ. Харин тэнхлэгээ маш удаан тойрдог. Нар мандахаас нар жаргах хүртэлх хоног нь 176 өдөр үргэлжилнэ. Дээр үед эртний Грекийн astrologies судлаад уг гаригийг тэнхлэгээ ухарч тойрдог гэж үзсэн ба энэ үзэгдэл ажиглажгдаж байгаа үеүүдийн давтамжийг судлан астрономийн шинжлэлд MERCURY RETROGRADE PERIOD гэж тэмдэглэн үлдээснийг одоо ч энэ нэршлээр нь ашигладаг байна.

Энэ үзэгдлийг энгийнээр тайлбарлавал машин дотор явж байгаа хүний хажуугаар маш хурдтай машин явж өнгөрвөл машн доторх хүнд хажуугаар нь зөрсөн машин маш хурдтай явсан санагдана. Харин эсрэгээр хажуугаар нь маш удаан явж байгаа машин хоцорч үлдвэл машин доторх байгаа хүнд хойно нь хоцорч байгаа машин яг л ухарч явж байгаа мэт санагдана. Үүнтэй л ижил төстэй гэсэн үг юм.

Энэ үзэгдэл ажиглагдах үед зурхайн ордын шинжлэлээр бол хувь хүний бүтээлч байдал өсч, санаа зовнил багасдаг гэж үздэг байна. Тиймээс энэ мэт сэтгэл хөдлөлөө mercury retrograde гэж хэлцээр мөн хэрэглэдэг байна.

2020 оны Mercury retrograde period

Уг зурхайн одны хөдөлгөөний шинжлэлээр бол Mercury, Venus, Mars retrograde үед plastic surgery Хийлгээд хэрэггүй гэж зөвлөсөн байх юм. Хэхэ

Энэ мэт сонин сонин зүйлсийг ухаж үзэх сонирхолтой шүү, тэ? Та нар бас WIKI-ддэг үү?

CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet