MENIONS
Би сүүлийн 4 сар Оюу толгойд хөдөө ажиллаж үзлээ. Манайхан шулаачийн төсөл, хэнд ч хэрэггүй байна. Ашгий нь амсахгүй байна блабла л гээд байдаг. Юу ч гэмээр юм бэ дээ, хүмүүс мэдэхгүй зүйлийнхээ талаар ярихаа больчихвол зүгээр ч юм шиг…
Энд ажиллаж байгаа хэдэн мянган залуусыг харвал танд юу бодогдохыг хэлж мэдэхгүй байна. Яг үнэндээ, today Монголд энэнээс өөр гялтайх зүйл байхгүй нь үнэн шүү дээ. Ганц сайн чанартай гадны төсөл хэрэгжиж хэдэн зуун мянган залуусыг ажлын байраар хангаж байна. Би зүгээр сонгууль дөхөөд улс төржиж байгаа ч юм биш. Зүгээр л хүмүүс үнэнийг мэдээсэй л гэж хүссэн юм.
Бас энд ажиллаж, амьдарч байгаа залуусын хувьд Улаанбаатар ч юм уу, төрсөн гэртээ ажлаа тааваараа хийж суудгаас тэс өөр ертөнц байдаг. Тэд ихэнх нь 28 хоног энд ажиллад 14 хоног амардаг. Хэдий энэ төслийн байр, хоол, хангамж сайн ч гэлээ гэр орноосоо хол л бол хол. Тэд бүгд ирсэн өдрөөсөө эхлээд л буцах хоногоо, харих өдрөө тоолж эхэлдэг. Мэдээж хэн ч хайртай хүмүүс рүүгээ яарна биз дээ? Гэтэл миний анзаарсан нэг аймшигтай зүйл нь энд хоногт 12 цаг ажиллачихаад хар үүрээр босохоос аргагүй ажлаа 28 хоног тасралтгүй хийж, хэнд ч гомдоллохгүй чимээгүй гэр рүүгээ яарч суухад нь гэр орныхон болоод тэнд хүлээж байгаа хүмүүс нь тэднийг зүгээр л МӨНГӨ болгож хардаг явдал. Аль ч сайхан ажиллаж байгаа залуус иймэрхүү гомдол хэлнэ.
Зүгээр Улаанбаатарт буугаад захын таксинд суухад л “Өө, ОТ д ажилладаг юм уу? Цалин өндөр гэсэн тэ? Бараг хийх юмгүй, тэгээд цалин өндөр байдаг гэсэн” гэнэ. Гүү л дээ, ямар мал нь зүгээр суусан хүнд өндөр цалин өгөх юм бэ? Тэд нар чинь жирийн хүн хоногт 8 цаг ажилладаг байхад өдөржин гадаа хэцүү нөхцөлд өдөрт 12 цаг ажиллаж байгаа болохоор л гэр орноосоо хол ч тоолдог нь арай ахиу юм уу гээд л ажиллаж байгаа хүмүүс. Яаж олдож байгаа мөнгө гэж бодоо вэ? Бүр уурхайн гүнд ажилладаг хүмүүс бол өглөө үүрээр, нар мандаагүй байхад газрын гүн рүү ороод орой нар жаргасан хойно гүнээс гарч ирдэг гэхээр 28 хоног нар үзэхгүй ажилладаг хувхай цайж, цусгүй царайтай болсон хүмүүс ч байна. Би зүгээр л энэ залуусыг жаахан өмөөрөхийг хүссэн юм. Энд хүсээд, сайндаа сайхан байгаа хүн хаана ч байхгүй. Бүгд л өр зээлээ бартлаа тэсчих юмсан л гэсэн хүсэлтэй. Эвий, эвий хүний л үр шүү дээ.
Би ч эхэндээ тэсэмгүй санагдаж, эхний ростороосоо буцахыг ажлаасаа гахаыг хүссэн ч энд байгаа мянга мянган залуус тэсч болж байхад гээд шүд зуугаад одоо 5 дахь сар хүрэх нь. Манай ажлын залуу саяхан нялх хүүхэдтэй болоод, энд ирж ажиллахаараа амарч байна гэнэ. Гэрт хүүхэдтэй болохоор унтаж ч чадахгүй эхнэртэйгээ муудалцаад гэхээр нь би “Юу балайраад байгаа юм? Очсон бол эхнэрийнхээ гарыг амраалгүй яадаг юм? Хариуцлагаа ухамсарлахгүй байсан юм бол яах гэж хүүхэдтэй болсон юм? гэж загначихаад дотроо ямар их өмөөрсөн гээч. Гэр орныхон нь бас ойлгох хэрэгтэй л дээ. Энд залуус үүрээр 4,5 гэж босоод 6-с ажил нь эхлээд орой 6 д ажил нь дуусдаг. Өдөржин 12 цаг ажилласан хүмүүс чинь орой ямар туйлдсан амьтад байдаг гээч. Баартай өдөр гэж зохицуулалттай өдөр байх ба тэр өдрөөр өдөржин 12 цаг ажилласны дараа орсон хүмүүс ганц пивонд тасрах энүүхэнд. Бүгд л дор бүрнээ нурууны, гэдэс дотрын нэг өвчтэй. Ингэж ажиллачихаад гэртээ хариад ч 14 хоногтоо амарч чадахгүй бол өвчний үүр болохоос ч яахав. Мэдээж амархан олддог хоол гэж байхгүй ч, зүгээр л энд ажиллаж байгаа хүмүүсийг МӨНГӨ болгож харахаа манайхан болих хэрэгтэй. Угаасаа нэг их шальтай ч илүү авдаггүй шдээ. Илүү цагийнх нь хөлс л нэмэгдэнэ үү гэхээс. Хүнээс илүү ажиллаж байж л хүнээс илүүг олж байгааг нь бид нар мартаад байдаг юм шиг. Тэр илүү ажилласан хүмүүс чинь илүү ч амрах эрхтэй ч юм шиг.
Бүтэн 28 хоног нар үзэхгүй амьдрал арай юу? Ингэж ажиллаж байгаа залууг харихад нь тултал нь амраахгүй байж болох уу даа?
Тиймээс бүгдээрээ юманд наанатай цаанатай хандаж байх хэрэгтэй. Нэг л их тоо ярьж, амбиц хөөж, мөнгө ярьсан улс. Гэхдээ яг бодит байдал бол хатуу шүү дээ. Илүү ажиллаж байж л илүүг олно. Тэгээд л болоо.
Өөр ярьвал зөндөө юм бий. Гэхдээ би ОТ муухай, шулаач эдр гээгүй шүү! Энэ төсөл явж байгаагаар хэдэн зуун мянган залуус ажилтай болж, тэдний арын хэдэн зуун мянган айл орон гэртэй, идэх хоолтой болж байгаа. Гайхалтай биш гэж үү? Энд ажиллаж байгаа залуус англи хэл сурах хэрэгтэйг, гадны төсөл дээр ажиллавал юу судалсан байх ёстойг, яаж сайжирч ахих гээд маш их зүйл сурч байна. Бүгд л сурах чин эрмэлзэлтэй. Нэг тийм, Монголчууд бас ийм байж чаддаг юм уу? ч гэж бодогддог. Мэдээж ажилтандаа хамаг сайнаараа хандаж байж хамаг сайн үр дүн авахаа энэ төсөл мэддэг. Олон ч залуус энэ төслөөр гадагшаа сурч юм үзэж нүд тайлж, англи хэл сурч, Өмнөд Африк, Австрали инженер найзуудтай болж байна. Тэдгээр гадаад инженерүүдээс их ч зүйл сурсаар байгаа. Дараа нь Монгол энэ мэдлэгээ зарж болно шүү дээ. Эсвэл өөр ашиглаж мэлэхгүй байгаа уурхайн төслүүдээ хэрэгжүүлчих ч юм билүү? Анх төсөл эхэлж байснаас хойш одоо гадаад инженерүүдээс илүү Монгол ажилчдын тоо огцом өссөн байгаа юм. Манай төсөлд л гэхэд сайн Монгол инженерийн дутагдалд ороод гээд 2 төслийн хооронд Монгол инженерүүдээ зөөж багйаа юм чинь. Бүх зүйлийг сайн талаас нь харж, бодит мэдээлэл авч байх л чухал шүү гэж захья даа.
Бас тэднийг харихад нь амрааж байгаарай. Өөр тайван дөө.
Cheers,