MEAN WORLD is dreaming to LOVE
Хайр дурлалдаа шатаж дүрэлзэж явна уу? Баярын мэнд хүргэе ээ. Гэхдээ хоёр хүний хайранд ч тэр, ганц биеийн ганихарсан хайранд ч тэр, хүн өөрийгөө хайрлахаас илүү хайр энэ хорвоод үзээгүйгээ хэлэх гэсэн юм.
She is too self confident and that is f…ing attractive. гэж мэдэх л байлгүй.
Яг үнэндээ бол хорвоо бүхлээрээ үнэхээр mean санагддаггүй юу? Хүн өөрийнхөө сайн сайхны төлөө хүнийг хайрлаж, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ л “ILY” гэдэг шиг санагдаж байсан удаагүй юу? Үнэндээ эмэгтэй хүмүүс зүгээр л нуудаггүй ил гаргачихдаг болохоос биш хорвоо бүхэлдээ л mean шүү дээ.
- Өө, чи бас цагаан үстэй юм байна шүү дээ?
- Харин тийм ээ, ккк
Яг үнэндээ эмэгтэй хүмүүс ямар нэг байдлаар нэгнийгээ гоочилж эхэлвэл тэр нь бас л түүнээс өөрийгөө дээр харагдуулах санаархалтай нь холбоотой. Би чам шиг үсээ будуулаад цагаан үсгүй мэт явж болох ч цагаан үсэндээ хайртай юм л даа, блабла… Тайлбарлах ч хэрэггүй уншигддаггүй харьцаанууд… Хорвоо үнэндээ их mean.
Эмэгтэй хүмүүс бас сайн мэдэж байгаа. Зүгээр нэг найз охид нь, хайртай гэр орныхон нь түүнийг үзэсгэлэнтэй байгааг хэлэхээс илүү эсрэг хүйстэн нь “Чи үнэхээр үзэсгэлэнтэй” гэж хэлэх маш өөр сэтгэл хөдлөл өгдөгийг. Тэр үг нь бүр зүгээр л өөр санаатайгаар худлаагаасаа хэлсэн байсан ч түүний итгэхийг хүссэн үг нь болохоор, өөр. Хорвоо үнэндээ mean. Бид нар л сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлчихдэгтээ энэ үгний эзэн нь болчихдог болохоос биш.
Гэхдээ хамгийн сайхан нь юу гээч? Хорвоо ямар муухай байсан ч, хүмүүс өөрсдийгөө боддог байсан ч, энэ нь зөв байсан ч хүмүүс нэг нэгэндээ сайхан харагдаж байгааг нь, таалагддаг зүйлсийнхээ тухай ярихдаа ч юм уу эерэг сэтгэл хөдлөлөө гаргахдаа үргэлж чин сэтгэлээсээ байдаг. Эерэг сэтгэл хөдлөлөө гаргах гэж л хайр майр гэж байдаг байх гэж бодогдоод байдаг юм, заримдаа. Тиймээс л би та нарыг сайхан зүйлийг харж, сайхан зүйлсийг бодож, сайхан зүйлийг харахыг хичээж, өөрийгөө бага голохын тулд сайхнаа муухайтай нь хайрлаж, эерэг байгаарай гээд байдаг юм. Хүмүүс үнэхээр таалагдсан сэтгэлээ үнэнээсээ илэрхийлдэг. Харин таалагдаагүй, голсон гоочилсон болгон нь цаанаа зүгээр л өөрийгөө дөвийлгөх, өөртөө итгэлгүй байгаагаа нуух гэх мэт арчаагүй царайтай. Тийм үгэнд нь гомдож шаналах ч хайран цаг хугацаа… Тийм болохоор аль чадахаараа сайхныг харж, сайхан харагдсан болгоноо дэлхийд зарлаж, сайхан зүйлс бодож, сайхан нүдээр хараарай. Энэ үед хорвоо амьдарч болмоор, бүр явмааргүй, салмааргүй болж магад. Хайр ч тэр. Сэтгэл хөдөлгөдөг сайхан бүхнийг чинь сануулах л гэж…
ILY