Meal prep гэж юу вэ?

expert.bunny
4 min readMar 11, 2020

--

Яг үнэндээ над шиг хоол хийх дургүй хүн ийм нийтлэл бэлдэж байна гэдэг бас л тэ, инээдтэй. Хэхэ

Нэгэнт та нар асуусан болохоор оруулах гэж үзнэ л гэнэ шүү.

Ер нь meal prep гэж юуг хэлээд байгаа юм бэ? гэхээр шилэн саваа зарах гээд л, гэхгүй юу. Хэхэ

Надархуу хоол хийх гэж бөөн залхуурсан цаг+хийх гэж бантагнасан цаг+болгох гэж түчигнэсэн цаг гээд нэг хоолыг 2–3 цаг хийдэг хүмүүсийн үрж байгаа цагийг хэмнэх гээд байх шиг байгаа юм, гол санаа нь. Ер нь бол уншиж судалж байх нь ээ, сэтгэл хөдлөлөө хоолноос тусгаарлах шаардлагатай фитнессийнхэн ч юм уу, дэглэмийнхэн анх энэ зүйлийг санаачилсан байх. Учир нь тэд нэг төрлийн шахуу хоол хүнс хэрэглэх шаардлатай байдаг даа. Гэхдээ бас үгүй ээ. Миний хамгийн сайн мэдэхээр урьдчилан бэлдэж дарж даршилж удаан хадгалахаар болгож хэдэн зуунаар хэрэглэж ирсэн Солонгосчуудыг юу гэх вэ? Эд нар л энэ meal prep гэдгийг чинь утгаар нь хийдэг улс шүү дээ. Гэхдээ энэ нийтлэлээр фитнесийнхэн, дэглэмийнхний хоолоо бэлдэж хөлдөөж хадгалаад цаг зарахгүй хоолоо бэлдэж иддэг болох тухай хэсгийг нь авч үзье.

Уншиж судалснаар хоолондоо хэрэглэх бүх төрлийн ногоог хэрчиж тус тусад нь савлаж хөлдөөх, махаа хэрчиж, зарим нь бүр болгоод хадгалчихаж байгаа, мөн жимсийг ч хэрчиж хөлдөөж холиод идэхэд бэлэн зүйлс бэлдэж хадгалах гээд байна.

Миний уншиж судалснаар ингэж 7 хоногийн хоолыг урьдчилан бэлдэхдээ:

  1. Хадгалах гэж буй бэлдсэн хүнсний бүтээгдэхүүн чинь 5 хоногоос хэтрэхгүй дуусахаар төлөвлөх
  2. Аль болох буцалгах, халаахгүйгээр шинээр бэлдэж идэхийг эрмэлзэх. Учир нь хоносон хоол ходоодонд хамгийн муу байдгийн шалтгаан нь ямар ч болсон хоолыг дахин халааж буцалгахад хоолонд агуулагдах бактери дахин үрждэг байна. Үлдсэн хоолоо хөргөчинд хийхгүй дулаан хонуулахаар исдэг гэдэг чинь энэ л процесс явж байгаа хэрэг. Дүүрэн нян бактери, исэлт идэхийг хүсээгүй л бол яаж ч бэлдлээ гэсэн заавал шинээр нь болгож идэхээр бэлтгэхийг зөвлөсөн байдаг байна.
  3. Хоолны хольцуудыг бүхэлд нь хольж нэг саванд бус аль болох тус тусад нь хадгалж хөлдөөх. Та нар мэдэж л байгаа байлгүй төмсийг сонгинотой хадгалахаар ургахгүй сайн байдаг гэх хэрнээ өөр зүйлтэй хамт нэг уутанд хийчихвэл муудчихдагтай адил гэсэн үг. Би нэгэнт хүнсний мэргэжилтэн биш тул юу нь юутай тохирохыг нарийн тайлбарлаж мэдэхгүй байна. Өөрсдөө нет ухаарай.

Надад нэгэн туршлага бий. Би найзынхаа бизнесийг дэмжиж сар шахуу бэлэн зөв хоолыг нь авч идсэнийхээ дараа шууд гадуур хоол идэж болохгүй юм шиг санагдаад ажил, гэр ойрхон байсантай холбоотой дээрх аргыг хэрэглэж, гэртээ хоол хийж иддэг байхаар төлөвлөн 7 хоногийн хоолны материалаа бэлдэж хэрчээд хөлдөөж тавьж байсан удаатай. Зөв хоолны цаасан савнуудад хэрчсэн ногоо, мах зэргээ ангилан нэг нэг хоногийнхоор хөлдөөж бэлдээд өдөр цайны цагаар гэртээ харьж бэлдсэн зүйлээ хольж болгож иддэг байсан юм. Үнэхээр цаг бага орно. Бас шинэ, мөнгөнд хэмнэлттэй таатай арга байсан. Би ажил руугаа хоол хийж авч явдаг төрлийн хүн биш л дээ уг нь. Өглөө унтах чухал болохоос хоол хийнэ гэхээр арай л… Хэхэ

Ажлынхнаа хараад байхад бүгд орой нь хоолоо хийж хонуулаад өглөө авч ирж иддэг юм шиг байгаа юм. Энэ гадуур хооллосноос эрүүл байж чадах эсэхийг тэдний ходоод мэдэх биз ээ. Надад бол хоносон хоолоо маргааш өдөр идэх яавч эрүүл биш санагддаг тул гадуур хооллохыг илүүд үзнэ. Харин ажил гэр ойрхон тохиолдолд юм уу, эрт босч хоол хийх чадвартай хүмүүс бол ногоо, мах зэргээ хэрчиж бэлдээд өглөө нь болгоод авч явах бол эрүүл юм. Ингэж хоолны материалаа бэлдэхдээ би огт болгосон зүйлс бэлдээгүй. Ганц жижиг саваар гоймон чанаад савласан чинь хэрэглэхгүй байсаар 7 хоногийн төгсгөлд хаясан. Бусад хэрчиж бэлдсэн хүнсний ногоо, махыг хэрэглээд дуусгасаан. Ногоог хэрчиж хөлдөөх нь амин дэмийг алдаадаг, буруу гэх зүйл огт олоогүйг бас дурдья. Харин сануулж хэлэхэд, ямар ч төмсийг хэрчиж хадгалж болохгүй юм билээ. Миний хэрчиж хөлдөөсөн төмс харлачихсан шүү. Бусад бүх ногоо, жимсийг хөлдөөж хадгалж болно. Энэ талаар солонгосчууд илүү ихийг зөвлөх байх. Би одоо олохгүй байна л даа, нэг солонгос гэрийн эзэгтэй маш их лимоныг сахартай холиод хөлдөөх юм уу шарж хадгалж хэрэглээд байх жишээний. Өөрсдөө сайн хайгаарай.

Ингэж бэлдэж хөлдөөж хэрэглэхэд болохгүй зүйл огт байхгүй, эрүүл мэнд витамины алдагдал эдр гэж олж уншсангүй ээ. Миний ч туршлагаар ингэж бэлдэх нь эрүүл хурдан хоол бэлдэх арга санагдсан. Харин болгож хадгалах ч дээ, мэдэхгүй байна. Хэрэв болгож хадгалах гэж байгаа бол солонгосчуудын side dish-үүд илүү дээр гэж зөвлөх байна. Кинон дээр агшаасан будаагаа, хөргөгчнөөс гаргаж ирсэн кимчинээс аваад есөн жорын жижигхэн тавагтай ногоотой холиод идээд байдаг даа.

Энэ Aeri’s kitchen — с санаа авч заалгаарай.

Харин тэр дэглэмийн, фитнессийн хоол бэлдэх дээр миний зөвлөгөө хэрэг байх уу даа? Интернэтээр дүүрэн байсан. Бас энэ төрлийн хоолны тахианы цээж мах л гэхэд давс амтлагчгүй болгогддог тул болгож бэлдчихээд хадгалсан ч болдог байна.

Гэхдээ манай монголчууд ч ийм хоолтой шүү дээ. Жишээ нь цагаан сарын бууз. Хэхэ бэлдэж хөлдөөгөөд хаваржин иддэг бид дээ?

Уг нь бол ингэж бэлдсэн ямар ч хоол, хольцыг 7 хоногоос хэтрүүлэхгүй дуусгахыг зөвлөдөг байхад хэдүүлээ удаан хадгалахаар нэг ч хольц нэмээгүй хэрнээ саржин иддэг байна шүү дээ. Гайхалтай биш гэж үү? Энэ бидний тэнгэр заяатай холбоотой юм болов уу? Гэхгүй юу? хаха

Youtube-тэй найзлавал мэдэж болох маш их зүйлс бий шүү, ялангуяа хоолны тухай. Амжилт.

Одоо гэхдээ, гэртээ сууцгааж байгаа юм чинь, гэр орондоо хоол ундаа сайн хийж идэж, дархлаагаа сайн дэмжиж, хонь үхрийн махаа сайн идэж, халуун бүлээн юмаа сайн ууж эрүүл саруул байгаарай. Тэр тэнгэр заяа эдр гэж байдаггүй шүү!!! Хэхэ

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet