MAY WAS AWESOME

expert.bunny
3 min readOct 2, 2019

--

Би тэнд аялж явна.

Travel

Бүтэн жил мөрөөдсөн аялал 5 сард хэрэгжинэ гэж… Яг шинэ он гарахад мөрөөдлийн дэвтэрт сар бүр шинэ газар очих гэж байнга тэмдэглэгддэг ч хүссэнээр болдоггүй аяллын мөрөөдлүүд…

Гэтэл энэ 5 сард 2 ч огт очиж үзээгүй газраа очиж амжлаа.

Хамрын хийд.

Урьд нь очиж үзээгүй газраа үзэхийн зэрэгцээ, ажлынхантайгаа олуулаа галт тэрэгний аялал ч хийлээ. Удаан хамт байсан чинь дажгүй залуучууд байдаг юм билээ, хэхэ.

798 Art zone, Beijing
Миний инстаграммд энэ хананы урд авхуулсан зураг байгаа :)
Ийм story бас хийсэн.
Бүтэн өдөр явж барахааргүй урлагийн галлерей, музей үзмэр бүхий гудамж, coffee shops.
Үдэш Санлитунд дэлгүүр хэсэж, гадаа сууж chill-рэх
And 1 whole day in Great wall festival :)

Манай монголчуудад аялахад Хятад үнэндээ барамгүй ээ. Гэхдээ хэлний бэрхшээлтэй над шиг улсад Бээжин хөөрхөөн таардаг юм. Хэхэ Аялалуудын дэлгэрэнгүйг нэг бүрээр бичлэг болгон оруулна аа.

Reads

Oprah Winfrey энэ ном их таалагдсан. Түүний эерэг, өөдрөг үзэл бодол, түүнээ илэрхийлж байгаа байдал зэрэг нь туйлын эерэг өөдрөг, гэгээлэг нэг тийм хөнгөхөн хэрнээ уншихад тун таатай ном. Сүүлийн үеийн замбараагүй бэлгийн амьдрал эсвэл хар бараан дарамттай зүйлсийг өгүүлдэг сериалуудаас хавь илүү амралт болсныг онцольё.

Харин энэ ном бүх зүйлд нухацтай хандахад амьдрал хэтэрхий богинохон учраас зүгээр л энгийнээр хүлээж аваад, дургүй хүргэсэн зүйлсээ зүгээр мартаад, дуртай зүйлдээ цагаа гаргаад, уулзмаар байвал уулзаад, хаямаар байвал хаяад зүгээр л easy амьдрах тухай өгүүлнэ.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet