MAY recommends
5-р сар дундаа орчихлоо. Зун ч болох нь. Playtime ч болох сурагтай. Гээд зун болохоор гэгэлзэх гээд л байна уу. Би уг нь карентинаар ийм лист гаргаж өгье гэж бодсон ч өөрөө бас гиеүрч элдвийг үзэж харж хойш суусаар энэ хүрчихжээ. Тэгээд карентинд амжуулсан зүйлсээ хүргэе.
Кино:
- Ginny & Georgia / Netflix/
15-тайдаа охин төрүүлсэн ээж охины харилцаа, өсвөр насныхны хайр дурлал, өөрийнхөө сэтгэл мэдрэмжтэй танилцаж байгаа энэ кино хөнгөхөн хөөрхөн санагдаад үзэж дуусгасан байгаа. Иймэрхүү өсвөр насныхны кинонд үргэлж л ээж аавтайгаа таардаггүй үзэн ядсан байдал гардаг ч энэ кинонд арай өөр өнцгөөс нь харуулж муучлахыг оролдсон нь таалагдсан. Хэхэ. Яагаад заавал өсвөр насныхан ээжтэйгээ хонь чоно шиг байх ёстойг би ерөөсөө ойлгодоггүй юм. Яагаад? Би л лав ээждээ тэр үедээ илүү их хайртай болчихсон шд. Та нар бас ээжтэйгээ найз шиг байж, тэднийг илүү их хайрладаг болоосой.
2. Be Melodramatic /Univision-Asian bagts/
Энэ кино үнэхээр таалагдсаан. Нэг тийм хөнгөхөн, хөгжилтэй, инээдмийн. Хурц, хөнгөхөн, няцаах аргагүй харилцан яриануудтай. Нэг ч агуу нэр алдарт од тоглоогүй ч үнэхээр хөгжилтэй, хөөрхөн зохиолтой кино. Энэ киног үзчихээд дүү бид хоёр “Ер нь хүмүүс яагаад ийм хөнгөхөн, хөгжилтэй, ойлгомжтой амьдарч болдоггүй байна аа?” гэж ярилцаж байлаа. 30 гарч яваа 3 найз бүсгүйн амьдралаар тэр насныхны амьдрал, хямрал, ололт, нөхөрлөл, хайр дурлал, харуусал, гуниг гутрал бүгдийг нь харуулна.
3. The Kominsky method /Netflix season 2/
Би энэ кинонд дуртай л даа. Хэхэ. Яагаад ч юм Grace & Kelly -с хувь илүү санагдаад байдаг юм. Угаасаа эмэгтэйчүүдийн нөхөрлөлөөс эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл илүү байдаг тэ? Яг юуных гэдгийг нь энэ киноноос үзээрэй. Хөгшрөх гэдгийг гутрал, дуусал гэж харахаас өмнө хүний нас бүрд , үе мөч бүрд ямар нэг таашаалтай зүйл байх ёстойг л эрж олох ёстой мэт.
4. Mouse /online/
Би иймэрхүү сэтгэл сэрдхийлгэм, айлгадаг кино үздэггүй л дээ. Ном бол уншчихдаг юм. Би чинь толгой тархиа амрааж, алжаал тайлах гэж кино үздэг болохоор аль болох хар бараан хачин юмнаас хол байхыг эрмэлздэг. Гэхдээ энэ кино яаж ч юм сонирхол татаад болохгүй үзсэн байдаг юм. Сонирхолтой үйл явдалтай тэ?
Ном:
- Moonology, Yasmin Boland /Kindle/
Би ер нь иймэрхүү далд хүч, энергийн ертөнцөд их итгэдэг хүн л дээ. Багадаа их хүнд өвдөөд бараг үхээд, эрлэгийн элч гэдэгтэй нь учирч үзээд сэргэсэн болохоор ч юм уу? Манай аав ээж иймэрхүү зүйлд их сүсэглэдэг байсан болоод ч юм уу? ямартаа ч их сонин далд зүйлсэд итгэчихдэг. Шинжлэх ухаанч бай гэх хэрнээ ийм зүйлд итгэдэг гэхээр тэнэг байгаа биз? Би ч өөрөө гайхдаг л юм. Гэхдээ суперновагийн гэрлийн хугарлаар шинжилсээр байгаад квантум физикийн судалгаа нь ул суурьтай болж, удахгүй сансраас нэвтрэн орж ирдэг бөөмсийг барьчихвал ч би ул суурьтайдаа итгэдэг болчихно. Хэхэ
Энэ ном бол сар болоод түүнтэй уялдаатай бүх гариг эрхсийн хөдөлгөөн нь бидний амьдралд ямархан нөлөө үзүүлдэг тухай тайлбарласан байгаа. Энэ зохиогч эмэгтэйн өөрийн амьдрал туршлагаар баталж хүүрнэдэг байдал нь таалагдсанаас доорх номыг нь ч мөн авч уншсан байгаа.
2. Cosmic Love, Yasmin Boland /Kindle/
Энэ ном нь бас л энергийн урсгал бас бус бүх л өөрийн туршсан, сурсан зүйлсийг хүүрнэж хэрхэн өөрийн гайхалтай хайр дурлалаа олсон тухай арга техникүүд байсан.
Pachinko, Min Jin Lee
За яг одоогоор энэ номтой зууралдаж байгаа. Үнэхээр ганган. Юун кино бүррр. Дээр үед Амьд хүмүүс уншихад л ийм саламгүй уншууртай гайхалтай зохиомж санагдаж байсан мэдрэмж төрүүлж байгаа. Энэ номд Японд амьдрах болсон Солонгос эмэгтэйн түүх өгүүлэгдэх ба зохиол бүхэлдээ гэр бүл, хайр дурлал, үхэл хагацал, тэсвэр тэвчээр бүхнийг гаргажээ.
Сургалт:
Дуудлагаа сайжруулахад зайлшгүй хэн нэг засварлаж өгөх хүн хэрэг болоод байсан тул энэ app хичээл хийж байгаа. Сайжирсан эсэхээ сайн хэлж мэдэхгүй ч хичээлүүд нь их өгөөжтэй, системтэй, app нь хэрэглэхэд тун хялбар ойлгомжтой санагдсан тул санал болгож байна.
2. The Health Effects of Climate Change-Harvard course
Harvard хэд хэдэн үнэгүй сургалт EDX д тавьсан байснаас 2 курсэд сууж байгаа. БАйгаль орчны өөрчлөлттэй холбоотой асуудал том хүмүүсийн боддог, хийдэг зүйл байхаа нэгэнт больж жирийн бидний ажил амьдралд ч маш нөлөөтэй болсон тул алсыг харж байгаль орчны өөрлөлтийн тухай мэдлэг мэдээлэлтэй болохоор зорьж суралцаж байгаа юм. Сертификатгүй үнэгүйд нь сууж байгаа юм аа. Хэхэ
3. The Architectural Imagination
Би чинь барилгын инженер хүн болохоор барилга архитектуртай холбоотой сонин сайхан сонсох гээд энэ Харвард курсэд мөн сууж байгаа.
Дуу хөгжим:
Бясалгал:
Иймэрхүү эмчилгээний чимээ бүхий бясалгал унтахынхаа өмнө хийж байгаа. Сайхан амрахад их тус болдог, нойр ч хурдан хүргэдэг шүү.
Заза өөр тайван дөө,
Cheers,