MAUDIE

expert.bunny
2 min readJun 23, 2020

--

Амжилт хөөсөн амьдралыг тайван бус байдал дагадаг. Тайван даруу амьдрал илүү аз жаргалтай.
— Альберт Эйнштейн -

Хүмүүс бүгд мэднэ. Энгийн даруу бүхэнд энгүй хүч чадал оршдогийг. Харин хүмүүс хэрхэн энгийн даруу амьдрах аргаа мэддэггүй гэж би боддог юм. Энгийн даруу амьдрал гэдэг нь, энгийн байх гэдэг нь яг юуг хэлээд байгааг ойлгодоггүй болохоор хичээгээд ч олж авч чаддаггүй энэ энгийн оршихуйг тайлбарласан бодит хүний бодит амьдралаас сэдэвлэсэн гайхалтай киног санал болгоё.
— Maudie -

Шунахдаа хүрвэл хайрлах, бүтээх их шуналаар л өөрийгөө дүүргэе гэх бодрол төрүүлсэн эгэл эмэгтэйн амьдралыг бишрэх ч багадна. Хүн бүтээсний шид нь бүтээх, хайрлахад л оршиж байдгийг бурхан тайлбарлах гэж мөн ч их ном сургаал дэлгэсэн сэн.

Үе мөчний үрэвсэлт өвчин нь даамжирснаар ухаан нь орж гаран байх тахир татуу, хатангиршиж хүний тал болсон эхнэрээ харж суугаад нүд дүүрэн нулимстай

- Би яагаад чамайг төгс биш гэж бодсон юм болоо? гээд хоолой чичигнүүлэн өвгөн эмгэндээ нааалдахад

- Яалаа гэж дээ, би ямар ч байсан амьдарсан. Чи намайг амьдруулсан. Би ХАЙРЛУУЛСАН. гээд амьсгал татахад

Maudie kиноны хэсгээс

Би гэдэг хүн эгээ л нулимсаа сад тавин гэгээрэх нь тэр ээ… ЛОЛ

BUNNY

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet