MARLEY AND ME
Нохойнд том байр, үнэтэй машин, дизайнерын хувцас хэрэггүй. Түүнд зүгээр л түүнийг гэсэн жаахан сэтгэл зориулахад л тэр таныг эргүүлээд хэдэн зуу дахин илүү хайрлах болно.
Киноны төгсгөлд ингэж гардаг юм.
Бид маш их зүйл цуглуулж өөрийнхөө эгог баясгах гэж хэтэрхий их хүчин чармайлт гаргадаг хэрнээ энэ бүх хүчин чармайлт чинь эцэстээ эргүүлээд хайрлуулах л байсныг ойлгох болно.
Гэхдээ эргүүлж хайрлуулж байгаагаа, хэн нэгнийг хайрлаж байгаагаа мэдрэхийн тулд бид юу ч цуглуулах шаардлагагүй шүү дээ. Нохойтой нөхөрлөж хайрлахтай ижилхэн л зүйл байтал бид буруу газраасаа зөв зүйлийг эрсээр л байх гэж үү?
Мэдээж хайр гэдэг дизайнерын хувцас, том байшин, үнэтэй машинд байхгүй. Чиний зориулсан сэтгэлд л буй.
Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Бие биенээ хайрлаарай.