MAN’S SKIN CARE
Man’s skin care
Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс даруй хэд дахин зузаан байдаг учир эрт үеэс арчилгаа арай бага хийдэг байж л дээ. Ванны өрөөнд байгаа 50 60 савтай зүйлсийн 1 нь л нөхрийнх байх ба тэр ганц савтайгаар үсээ, нүүрээ, гараа, биеэ угаагаад л болоо байдаг тэ? Хаха. Гэхдээ арай юу? Эвий, эвий.
Гэтэл Солонгос од эрэгтэйчүүд нүүрээ будаад бариу өмд өмсөөд Жаамаа аттитуд үзүүлэх нь cool харагдаж олонд алдар олох болсноос хойш эрэгтэй хүмүүс гоё сайхан байх тухай асуудал хөгжин дэлгэрч, эрэгтэй хүмүүсийн гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд хийгдэх болжээ.
Миний л мэдэх эрэгтэй хүмүүс сахлын ус, саван шампунь, Clean & clear цэвэрлэгчээс өөр зүйл хэрэглэж байхыг үзээгүй ч өөрийнхөө чадахаар олж харсан зүйлсээ оруулж байгааг минь ойлгоорой.
Эрэгтэй арьс ч мөн л эмэгтэй арьс арчилгааны адил цэвэрлэгээ, чийгшүүлэх, хамгаалах дэс дараалалтай байдаг юм байна. (Солонгос)
Эрэгтэйчүүд алгасч болохгүй хамгийн чухал зүйл нь гуужуулагч болон нарны тос юм байна шүү. Нарны тос байнга түрхэж хэвших нь хөгшрөлтөөс сэргийлэхийн зэрэгцээ сэвх нөсөө толбо үүсэхээс маш сайн хамгаалдаг шүү. Нүүрны суурь тосон дээр нарны тос түрхэхээр хэт зузаан тосон юм болох нь ээ гэж бодож байгаа бол үгүй ээ. Нарны тос физик, хими гээд найрлага, бүтцээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Физик нарны тос нь ихэвчлэн өтгөн тосондуу бүтэцтэй, түрхэх төдийд шингэхгүй, их удаан илж шингээх болдог, ихэвчлэн бие нүүр бүгдэд түрхэх зориулалттай гэсэн заалттай байдаг. Хими бүтэцтэй нарны тос эмзэг арьсыг харшлаах гээд байдаг ч шингэлт хурдан, арай усан хөнгөн бүтэцтэй, нарны туяаны өндөр хамгаалалт бүхий, удаан цагийн барилттай байдаг. Эмзэг арьстай эрэгтэй хүмүүс бол STICK хэлбэрийн нарны тос арай дээр тохирох байх. Заавал солонгос эрэгтэйчүүд шиг будахгүй ч гэлээ нарны тос түрхэж хамгаалж байгаарай. Эрэгтэй хүн надад бол будаагүй, эрэгтэйлэг, сахал үсэндээ баригдсан байвал илүү attractive санагддаг шд. Хэхэ
Явж явж эмэгтэй хүмүүсийн хамгийн их эрэгтэй хүнд татагддаг зүйл нь үнэр байх аа гэж би боддог юм. Эсвэл би тийм ч юм уу? Амьтанлаг талаасаа ч тэр эрэгтэй хүний гоё үнэр л нэг тийм үнэтэй, арчаатай эрэгтэй хүн юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ та нар аль болох нийтлэг хүмүүсийн санал болгосон үнэртэй ус биш яг өөртөө тохирохыг олж түрхээрэй дээ. Би тэгж байгаад үнэртэй усны талаар бас нийтлэл бэлдэж оруулна аа. Монгол эмэгтэйчүүдээс бүгдээс нь CHANEL, эрэгтэйчүүдээс нь хурц спиртлэг base ноттой нэг хэвийн ус үнэртээд байдагт би жаахан сэтгэл дундуур байдаг юм.
Ингээд хазайгаад байдаг юм, уучлаарай. Хэхэ
Эрэгтэй нүүрний суурь тосонд та нар Монгол брэндүүдийн нохойн хошууны суурь тосыг хэрэглээд үзээрэй. Эдгээр тоснууд бүгд холимог арьсны заалттай байдаг ба маш сайн чийгшүүлдэг юм билээ. LHAMOUR нохойн хошууны тос илүү сайн санагдсан.
Нүүр цэвэрлэгээгээ бол усан, тосон+гелэн, хөөсөн 2 шатлалаар заавал цэвэрлэх хэрэгтэй. Нарны тос хэрэглэж л байгаа бол заавал 2 шатлалаар цэвэрлэх хэрэгтэй шүү. Дан цэвэрлэгээ урт хугацаандаа арьс хуурайшуулаад хар,цагаан батга гарах үндэс болдог шүү. Мөн холимог арьсанд бүх төрлийн bar саван хэрэглээд дэмий. Учир нь хатуу саван тослог хэсгийн тосыг авах ч хуурай хэсгийг хэт хуурайшуулж цагаан батга үүсгэх гээд байдаг. Цагаан батга хүндэрч томроод хүндэрсэн байхад нь гаднаас нь хөндөх юм уу, элдэв зүйлд өртөхөөрөө шууд ногоон батга болдог тул хэт хуурайшуулахгүй байх чинь бас чухал.
Аа мөн эрэгтэй арьс арчилгаанд зайлшгүй байх ёстой нэг зүйл бол AHA or BHA exfolaite шүү. COSRX усан тоник их өндөр хандалттай юм билээ эмзэг бол арай calmiing effect бүхийг нь ногоон, хуурай арьстай бол цэнхэр өнгөтэйг нь хэрэглээд үзээрэй. Нүүрээ цэвэрлэсний дараа AHA BHA тоникоор арчсанаар нүүрийг чийгшүүлэхийн зэрэгцээ илүүдэл, үлдсэн бохирдлыг гүнд нь цэвэрлэж авч байгаа юм. Ингэж цэвэрлэхдээ хөвөнд шингээсэн тоникоороо нүүрээ бүхэлд нь гадагшаа чиглэсэн байдлаар арчиж авна. Энэ үйлчилгээг өдөр тутамдаа хийдэг бол нүүрээ гуужуулах гэдэг шатыг алгасаж болно шүү.
Уншигч маань холимог арьс гэж тодруулж асуусан болохоор холимог арьсанд тохиромжтой найрлага бол CERAMIDE, AHA & BHA, Vit C, Hyaluronic acid, green tee peptides(хөгшрөлтийн эсрэг) болно. Эдгээр зүйлс найрлагад нь байгаа эсэхийг харж авах нь зүгээр.
Хэрэг болж магад, юу авч хэрэглэхээ мэдэхгүй байгаа байж магадгүй гээд хавсралтаар солонгос, Монгол гоо сайхны бүтээгдэхүүний эрэгтэй арьсанд зориулан combination болгосонтой танилцаарай.
Эр эм нь ялгагдахгүй гээд л хүмүүс дургүйцдэг ч хүний л амьдрал. Эсрэг хүйстэн нь юу сонирхоно түүгээрээ л болох байлгүй. Би хүмүүс шиг хэт шүүмжлэлтэй ханддаггүй ч яалт ч үгүй надад маш эрэгтэйлэг төрх л таалагддаг. Хэхэ. Гэхдээ эрэгтэйлэг гэдэг чинь арьсаа ч арчлахгүй, усанд ч орохгүй хүй нэгдлийн царайлаад, гараа эвэршүүлээд, элдэв үнэр сэнгэнүүлээд яваад байхыг хэлэхгүй шүү дээ, та минь. Бас учиргүй будмаар байдаг бол заавал крем эдр түрхэхгүйгээр нүүрний нүхжилт дардаг, гөлийлгөдөг base түрхээд үзээрэй.
Нэг сонин юм би нээрээ хуваалцья. Дэлхийн модел агентлагуудын захирлуудын яриаг сонирхож суутал эрэгтэй, эмэгтэй модел хооронд маш том ялгаа байдаг гэнэ. Эмэгтэй моделиуд бол яахав, гоё биетэй, хөөрхөн, гоё арьстай, үстэй гээд өөрийнх нь өгөгдөл хэр заяаснаас хамаг юм шалтгаалдаг байхад эрэгтэй моделиудын хувьд байдал эсрэгээрээ. Түүний хөөрхөн сайхан царай, бие, өндрөөс илүү стил имидж бүрдүүлэлт, хувийн стил нь эрэгтэй моделийн хувь заяаг тодорхойлдог гэсэн. Тэгэхээр эрэгтэй хүүхдүүд минь живүүн стил имидж өөрсөддөө бүрдүүлж, өөрийгөө бүтээгээрэй. Эрэгтэй хувцас ямар гоё билээ дээ.
CHEERS,