MANLY MANNER

expert.bunny
5 min readApr 21, 2020

--

Эрэгтэй хүн сармагчнаас 1 хувь л дээр байвал болоод явчихна дөө гээд арсайтлаа инээж суугаа залууст хэлэн хэдэн үг байна.

Манай Монголчууд эцгийн эрхт ёстой байсных ч юм уу эсвэл дүүрчихсэн хоосон дотортойгийнх нь ч юм уу харанхуй бүдүүлгээсээ гарах гэхээр хамаг comfort zone-оо алдах гээд байгаа айдсынх нь ч юм уу нэг тийм эмэгтэй хүн хүндэлж мэдэхгүй байдал байсаар л байх юм. Бараг хүндэлж чаддаг, харьцаж чаддагуудыгаа БАЗУУЛЧИХСАН баачка гэж илүү үзэх хандлагатай.

Юу ч гэмээр юм дээ. Хэлэх үгээ алдаж байна…

Ер нь яаж эмэгтэй хүнийг хүндлэх ёстой, хэрхэн харьцах ёстой гэдгийг өнөө Чингисийн Монгол аав нь заагаагүйгээс, өөрөө жаахан хичээж сайн эр хүмүүсээс суралцаагүйгээс нь болж байгаа байх л даа.

Гэхдээ аль болгоныг бид нүдээ аниад ойлгож өнгөрүүлэх билээ? Ажил дээр, “Тэр зайлуул үүнийг хийж чадахгүй юм чинь, хийгээд өгчихье.” амьдрал дээр “Өө, тэр зайлуул динэг бүгэс юм чинь гуйгаад ч нэмэргүй, өөрөө янзалчихья” ингээд яваад байхаар хийсэн нь, ойлгосон нь хохироод байгаа нийгэмд амьдарч байгаа учир хатуу ч гэсэн хэлж байх нь зүйг мэдрээд байх боллоо.

Эмэгтэй хүн гэхээр алтан бөгстэй, мөнгөн цээжтэй, ганган хөл нь газар хүрэлгүй явдаг, гараад өгчихсөн амьтан биш байтал тэдэнтэй хүндлэлтэй харьцах юунд хэрэгтэй юм бэ? гэж үү?

Манай хүү: “Манай ангийн Цэнгүүн аймаар охин. Эрэгтэй хүүхдүүдээс ч аймаар зодолддог. Гэхдээ тэр охинтой арцалдаад орилж харьцвал барьж авч зочих гээд, харин намуухан зөөлхөөн харьцахаар өөдөөс намуухан харьцдаг юм билээ” гэсэн. Та нар манай хүүгийн ойлгочихсоныг ойлгоогүй л явж байгаа хэрэг үү? Адгийн шаарыг ч хүндлэнэ гэдэг нь эцсийн дүндээ өөрийгөө л хүндэлж, хүндлүүлэх гэж байгаа хэрэг шүү дээ.

Тэрнээс эмэгтэй хүн гээч нь хүний гар хүргүүлдэггүй, хүн бишийн дээд бурхан болохоор ч хүндлээд байгаа юм биш.

Хамгийн хүндлэл зохьдог амьтан болохоор л шүү дээ. Та нар нэг муу гуйлгачинд сайхан сэтгэл гаргаж татаж босголоо гээд чамайг барьж авч үнсээд, насан туршдаа талархал санаж чамайг ертөнцийн эзэн мэт санахгүй. Харин зүгээр л танихгүй зөрж өнгөрсөн эмэгтэйгийн унагасан зүйлийг нь авч өгөөд ч юм уу, айж мэгдсэн үед нь хамгаалсны төлөө тэд чамайг ертөнцийн эзэн мэт, аврал нь мэт, баатар нь мэт эргүүлэн харьцдаг эмзэгхэн ариухан сэтгэлтэй нэгэн. Тийм ч болохоор сармагчингаас ганцхан хувь дээр амьтныг хүртэл хайрлаж чадаад байгаа байхгүй юу. Энэ ариун сэтгэлийг нь далимдуулж залхуурна ч гэх шиг… Ер нь яаж ч бодсон сармагчин шиг байгаад байгаа амьтан лаг уу? Сармагчин шиг амьтныг хайрлаж чадаж байгаа хүн нь лаг уу? Гээд бодоод үзээрэй.

Тэгээд эр эм гэлтгүй, хүнд сонсмоор байгаа үгийг нь хэлэх, хүнддээд байгаа ачааг нь өргөж өгөх тийм хэцүү зүйл гэж үү? Хэний ч хийж чадах л зүйлс. Харин иймхэн зүйл хийснийх нь төлөө Дон Жуан, хүйстнийхээ сул дорой болгож байгаа нийгэм чинь л буруу байгаа юм. Бас иймхэн зүйл хийж өгсний төлөө бүхнээ тавиад туухад бэлэн байгаа эмэгтэйчүүд нь ч хөөрхий.

Би хүүтэй болохоор, яаж ч уур чинь хүрч байсан, чамайг цохьсон ч гэсэн эмэгтэй хүүхэд рүү гар далайж болохгүй, ээж эмээ рүүгээ дайрч давшилж болохгүй гээд л лекц уншдаг нь болохоор ойр хавийнхаа бүх л хүмүүст яншиж явдаг юм. Би хүүтэйгээ байхдаа бол ундаагаа өөрөө огт ойнгойлгодоггүй. Хүү маань ойнгойлгож өгөхөөр “ээж болсныхоо ид шидийг хүртэж” байгаа мэт санагдаад байдаг юм. Миний баярлахыг хараад хүү маань ч дуртай нь аргагүй онгойлгож өгсөөр байгаад одоо асуулгалгүй барьж аваад л онгойлгоод өгчихдөг болчихсон байна билээ. Том оо залуу болсон хойноо, нэг охинд ундаа асуугаагүй байхад нь онгойлгож өгдөг энэ сурсан соёлоороо шагшигдана байх… Хэхэ #proudmama

Хаалга онгойлгож өгөх, хүнд зүйлийг нь өргөх/эмэгтэй хүний гар цүнхийг хэзээ ч барьж явж болохгүй!!!/, хүйтэн зүйлд гарыг нь хүргэхгүй байх гэх мэт чинь тийм хүнд зүйл биш шүү дээ. Эмэгтэй хүн өөрөө чадахгүйдээ дурлаад байгаа ч юм биш. Зүгээр л ингээд байвал чинь баярлах гээд байгаа болохоор л… юм шүү дээ. Ер нь ямар ч Дон Жуантдаг, эхнэр хүүхдээ бээлий мэт больдог эрчүүдийг харвал тэд энэ мэхийг л тултал нь ашиглаж сурсан байгаа. Эмэгтэй хүнийг яг л ганган тогос мэт байлгаж чаддагтаа л сэтгэлийг нь татаад байгаа болохоос сармагчингаас 10 хувь царайлагтаа ч биш. Бас би хүүгээ Дон Жуан болгох гээд байгаадаа ч биш, Цэнгэл рүү зөөлөн ярихаар цохихгүй, муухай аашлахгүй байгаа шиг л биеийг нь хамгаалж, хүндлэл хүртээхийг хүссэнийх.

Одоо нийгэм цаг өөрчлөгдөөд INTERN кинонд гардаг шиг бүх эрчүүд энгэрийн/нусны/ алчуургүй явдаг болсон гэдэг шиг учиргүй хоолны ширээнээс эмэгтэй хүн өндийх төдийд бүгд босч хүндэтгэл үзүүлэхээ больсон. Оронд нь хоолны тооцоог хийдэг болчихсон ч юм уу гэхгүй юу. Хаха. Гэхдээ идсэн хоолныхоо 20к-г төлж чадахгүй байж хоол иднэ ч гэж юу байхав. Зүгээр л төлж байгаа нь ч төлүүлж байгаа нь ч баярлах тухай л ойлголт шд. Хүмүүс нэг их хүндрүүлээд л төлөх ёстой, төлсөн нь хүндэрч ядуураад, төлүүлсөн нь шулж мөлжиж баяжсан мэт авирлахыг яана. Хүсвэл хуваагаад л хийнэ бид дээ? Өнөө илжигний үлгэр шиг л… Унаад явбал уналаа, хөтлөөд явбал хөтөллөө гэдэг шиг л…

Тэгвэл юунд яаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй юм бэ? гэхээр, үсэглэлийн эхэнд:

Эмэгтэй хүн эмэгтэй л хүн болохоор төрөлхийн чаддаггүй зүйлс байна. Жишээ нь ундаа онгойлгох гэх мэт хүчний зүйлс. Хүнд хаалга онгойлгох, хүнд зүйл өргөх, мах эвдэх, цахилгааны утас холбох, разетка солих, хананд юм тогтоох, хаалганы нугас солих, хүүхдээ олон цагаар тэврэх, даарч хөрөх, мөн үрждэгтэй нь холбоотой сэтгэл гутралууд гэх мэт. Энэ зүйлийг нь хийгээд өгвөл тун таатай байх нь тодорхой.

Бас эмэгтэй хүний төрөлхийн байдаг нэг чанар нь юу ч байсан бусадтай хуваалцах дуртай. Гаргаж байж л тайвширдаг тийм зүйлс. Нулимс, гомдоллолт, үглэлт, ариун цэврийн талаарх шаардлагууд… гэх мэт. Мөн төрөлхийн бага зэрэг өөртөө итгэл муутай, шийдвэр гаргалт доройдуу болохоор бусдын хэлсэн үгээр үүнийгээ баталгаажуулах гээд байдаг талтай. Жишээ нь, үсээ тайруулаад нөхөр нь “зохижээ, гоё байна” гэж хэлэхэд л жинхнээсээ гоё болж эхэлдэг төрлийн. Хэлээгүй үед бол зүгээр л тайруулсан үстэй хүн байдаг. Хэхэ. Энэ хэсгийг мөн тун таатайгаар хуваалцвал таатай байх байтугайг хүртэх нь тодорхой. БААТАР

Бас эмэгтэй хүн өөрөө ч ойлгодоггүй хүслүүд гэж бий. Өөрөө яг юу гэдгээ мэдэхгүй тэгсэн хэрнээ хүсээд эсвэл юу гэдгийг нь мэдэхгүй зүйлээс айх гэх мэт. За эдгээрийг нь мэдэрч чадчихвал та БААТАР байтугай БУРХААН БУРХАН. Энэ гэхдээ хэцүү л дээ. Тийм ч болохоор эмэгтэй хүмүүс таавар таалгаж байгаа мэт сонин аашлаад байдаг юм шүү дээ. Тетрис гэж…

Эрэгтэй хүмүүст ч бас шаардлагууд бий. Би хүүтэй болохоор бага сага гадарлана. Эрэгтэй хүүхдэд тус болсных нь төлөө баатар болгон сайшаах их зохиж урамшдаг. Тус болохыг гуйх бас их зохьдог. Мөн тэд нарыг ертөнцийн оргил мэт хаан мэт аашлахад их таатай байдаг. Уурласан үед нь асууж шалгааж зовоохгүй орхиж мартуулах, уйтгартай үед нь шал өөр зүйл ярьж сарниулах гээд л хүйсийн ялгаатай шаардлагууд их бий. Ер нь хүнд хэрэгтэй, хүсч байсан зүйлийг нь хийж гүйцэлдүүлэх шиг таатай зүйл хорвоод үгүй бөлгөө.

Харин тэр эр хүн хог асгадаггүй, хоол хийдэггүй, хувцас угаадаггүй, улаан маханд хүрдэггүй гэдэг бол элийрэл. Төрсөн эмэгтэйгээс долоон дор гам барина ч гэх шиг. Үүнийг бол ёстой ойлгодоггүй юм. Ганцаараа амьдарвал тэр эрэгтэй хогондоо даруулаад, өлсөөд, өвдөөд үхэх нь л дээ.

За тэгээд ер нь эр ч бай, эм ч бай хүнд туслахад баярладаггүй хүн гэж үгүй. Нэг тийм тус боллоо шүү эдр гэлгүйхэн шиг, манай хүү ундааг маань асуугаагүй байхад онгойлгоод өгчихдөг болсон шиг үйлдлүүдэд суралцацгаая даа.

Тун удахгүй OLD BUT BETTER BUT OLD буюу HOW TO BE PARISIAN номын 2-р дэвтрийн тухай оруулах ба тэнд 20-той үед болзож байсан залуус хайр дурлал нь нас тогтсон хойно хэрхэн өөрчлөгдсөн тухай нас биед хүрсэн эрэгтэйчүүд илүү сайхан үгтэй, дулаахан сэтгэл татам болсон байдаг тухай оруулах болно оо.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet