MAGIC
Хүнд “хүн” амьдралынх нь ид шид шиг санагдах боломжтой юу? Та нар тийм ид шидийн хүнтэйгээ таарч амжсан уу?
Надад ид шидтэй олон хүмүүс бий. Явсан мөр бүрээс нь бадамлянхуа дэлгэрч, харсан зүг бүрт нар манддаг. ХЭХЭ (Будда юм уу хаашаа ийн) Ийм хүмүүс үнэхээр байдаг юм шүү. Олдвол битгий алдаарай. Хэзээ ч ганцаардуулахгүй, хэзээ ч дааруулахгүй, хэзээ ч дутаахгүй хүмүүс.
Найз, ээж, аав, хүүхэд, дүү хэний ч дүрээр ирж болно. Гэхдээ та энэ хүнтэйгээ л учирсан бол бусад бүх учрах, уулзах учиртай хүмүүстэйгээ уулзчихна. Утга учиртай хүн. Үүрд хамт байхгүй ч байж болно. Бүр уулзаж ярилцаж үзээгүй ч байж болно. Нэг тийм л хүн… байдаг тэ?
Хүмүүс хайртай хүнтэйгээ андуураад байдаг юм. Яг ч бас биш.
Надад миний ид шидийн хүмүүс үргэлж намайг дутуу, төгс бишийг батлах гэж ирсэн юм шиг санагддаг юм. Тэрэнд нь би хачин их дуртай.