LOVE LANGUAGE

expert.bunny
4 min readOct 19, 2020

--

Шөнийн 12 цаг орчимд манай хорооллын арын замаар нэг орилоон чарлаан болоод, сүйд…

Би бас нэг эргүү амьтан хүн алах нь уу, яаж байна гээд хартал өнөө их чимээ шуугиан намдаад, машины гэрлүүд л сүүмэлзэж үзэгдэнэ. Би дэмий санаа зовсон юм байлгүй, ухааны юм бодоод зогсож байтал 3–4 насны 2 хүүхдээ хоёр талдаа хөтөлчихсөн эмэгтэй хар гүйхээрээ доогуур гүйж байна… Их л яарч дээ, гэж бодож ч амжаагүй байтал тэр эмэгтэйн араас нэг хар юм үсэрч ирээд өнөө эмэгтэйг газарт нүүрээрээ унатал нь цохиод авдаг байгаа. OMG. Гайгүй байгаа? Эмэгтэй босч ирээд хоёр хүүхдээ тас зуурсан хэвээр хурдан хурдан алхалж 5–6 алхам хэртэй холдсоныхоо дараа “Би чам шиг амьтны юунд болсон юм болоо? Би ямар тэнэг азгүй амьтан бэ? Энэ эцэг чинь ийм шд…” гээд л гудмаар нэг бархиран цааш бараа алдарлаа.

Дүүрэн байдаг, манайд бүр их байдаг болсон дүр зураг. Хаа сайгүй, бүр бид нарын хамаатан садан ойр орчимд ч байгаа. Хүүхдээ бодож байгаа нь энэ гээд хүүхэдтэйгээ зодуулаад тэвчээд амьдардаг эмэгтэй. Зугтлаа ч хамгаалах хүнгүй гээд хайж олоод алчих гээд байдаг гээд л…

“MY MISTER” гээд кинонд:

  • Та эмэгтэй хүн зодож үзсэн үү?
  • Үгүй ээ, яалаа гэж дээ? Чамайг хэн ийм болгочихоо вэ?
  • Би зүгээр л, эмэгтэй хүн зодохоор ямар мэдрэмж төрдөгийг л мэдэхийг хүссэн юм.

гэж гардаг. Яагаад ийм зүйлс байж болдог, тэвчиж болдог зүйл шиг байгаа юм бэ? Нас биед хүрээд өөрийгөө байтугай хүмүүсийг аваад явах чадалтай болсон хойноо хамт амьдарч үр хүүхэдтэй болдоггүй хэрэг үү? Хамгийн хайртай хүнээ зодож, гар хүрч болно гэж үү? Эхнэр нөхөрөө зодно гэдэг чинь эцэг эхээ зодохоос ялгаагүй биш үү? Эцэг эхээ, эхнэр хүүхдээ зодож чадаж байгаа хүнийг яах ёстой вэ? /Тэвчих л биш шүү, бурхан минь/

Хүүхэд.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс муудалцлаа. Алаан талаандаа хүрч, хараал ерөөл урсгалаа. Энд хүүхэд хохирсоор л… Хамгийн хайртай, итгэж болох, найдах цор ганц хоёр хүн нь бие биенийгээ барьж идчих гээд байх үед тэр хүүхдийн дотор юу болж байгаа вэ? УЧРАА ОЛОХОО БАЙХ. Учраа олохоо байж айн сандчиж байгаа. Айлын хүүхэд өөрийг нь дээлхвэл, найз Цэцгээг нь Дорж дээрэлхвэл ээждээ юм уу аавдаа хэлж өөрийгөө хамгаалуулж, унасан бол аргадуулдаг байтал энэ хүмүүс нь уралцаж эхлэх үед тэд хэнд хэлж, хэн рүү гүйж очин уйлж аргадуулах болж байна аа? Үнэхээр учраа олохоо байж байгаа. Үүнээс болоод маш гүн гүнзгий сэтгэл зүйн өвчлөлүүд тогтож насан туршид нь шаналгах болно. Хүүхэд бүхэн хайрлагдах эрхтэй. Тэдэнд ямар ч үүрэг байхгүй. Аав нь уурласныг тайлбарлах үүрэггүй, ээж нь уйлахад нулимсыг нь ч арчих үүрэггүй. Тэд зүгээр л хайрлагдах эрхтэй. Тэгээд л болоо.

Нэгэнт гэр бүлийн хүмүүжил гэх сэдэв, энэ чиглэлд анхаарсан зүйлс зах зэлийн нийгэмд шилжсэнээс хойшх үеийнхэнд ор тас арчигдсан тул хүн та өөрөө энэ чиглэлийн ном, гарын авлага мэдээ сэлтийг олж үзэх шаардлагатай. Миний нийтлэийг маш олон жаахан охид, хүүхдүүд уншдаг болохоор та нарт хэрэг болох болов уу гэж сонирхолтой хэрэгтэй ном, уншсан мэдсэнээ хуваалцах юм даа. Бүгд л жаргалтай амьдраасай билээ. Бурхан минь.

Gary Chapman “THE 5 LOVE LANGUAGES” номын тойм.

Зохиогч гэр бүлийн харилцааны чиглэлээр зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч нэгэн. Тэрээр өөрөө ч тийм таатай аз жаргалтай гэр бүлийн харилцаатай нэгэн биш. 3 н ч удаа гэрлэсэн. Тус бүр нь өөр өөр шинж чанартай гэрлэлтүүд байж. Энэ бүх туршлага, мэдсэнээ л хуваалцсан нэгэн.

…Хүн бүхэн хайрын өөр өөр хэлтэй. Яг л бид нар маш олон хэлээр ярьдаг шиг. Англи, франц, герман, орос, хятад гээд л бид нар гаднаасаа ав адилхан хүмүүс байж өөр өөр хэлээр ярьцгаадаг шүү дээ. Үүнтэй адил хүн бүрийн хайраа илэрхийлэх, хайр мэдрэх хэлүүд өөр. Зарим нь сайхан хоол хийж илэрхийлдэг байхад, зарим нь сайхан үгс сонсож хайрлагдахыг хүснэ. Зарим нь Үнсгэлжингийн үлгэр шиг учралд итгэж байхад зарим нь үгүй гэдэг шиг л… Маш өөр. Гэхдээ санаж байгаа бол бид өөрсдийн унаган хэлээр маш тухтай ярьдаг даа. Бүх санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, тухтай харилцдаг. Харин хоёрдогч, гуравдагч хэлээр арай л дутуу илэрхийлнэ. Гэхдээ л ямар нэг байдлаар хэлтэй бол хөлтэй гэж, өөрийнхөө санааг илэрхийлж харилцах гэнэ. /Хүний анхдагч хэрэгцээ, өөрийгөө ойлгуулах, санаагаа илэрхийлэх/ Гэтэл ганцхан хэл мэддэг байг. Тэр хүн өөрийнхөө ярьдаг хэлнээс бусад хүмүүстэй харилцаж чадахгүй өөрийгөө хязгаарлачихаж байна аа гэсэн үг. Хайр яг л ийм. Хүн бүр өөр өөрийн гэсэн хэлтэй боловч, зарим нь хоорондоо ойлголцоно, зарим нь үгүй. Хятад хэлтэй эмэгтэйд чи хэдэн зуун мянган удаа францаар “Би чамд хайртай” гэж орилоод тэр эмэгтэй ойлгохгүй. Ярьдаг, ойлгодог хэлээр нь хэлж байж л “түүнд хэр их хайртайгаа” ойлгуулж чадна. Тиймээс хосууд эн түрүүнд гэрлэж аз жаргалтай, урт удаан амьдрахын тулд эдгээр хайрын хэл өөр болохыг, өөрийнхөө хэлийг олохыг, түүнд тохирохыг мэдэхийг гээд зүйлсийг сурах хэрэгтэй байх нь дамжиггүй.

Номыг олж уншаарай. Бүх л гадаад номын app-д байгаа дөө.

Хүн бүр аз жаргалтай амьдраасай,

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet