expert.bunny
3 min readNov 26, 2020

Love & anarchy

Би өмнөх нийтлэлээ үргэлжлүүлэн бичих байснаа мартчихжээ. Ккк

Хосуудын харилцаа гэдэг үнэн гайтай сэдэв ээ, дуусдаггүй. Тиймдээ ч ийм сэдэвтэй ном зохиол дэлхий дүүрэн байсаар л байна… Би одоо эсгий хийх газрын нохой болоод зүгээр нэг төрсөн бодлоо хуваалцахыг хүссэн юм.

Эхлээд Netflix энэ цувралын тухай.

  • Би тэр cute boy д болж үзсэн юм. Хихи
  • Кино бол гэр бүлийн тогтсон амьдралтай энэ шаргал үст эмэгтэйн НУА амьдралд хөл тавьж байгаа тухай
  • Энэ швед эмэгтэйчүүд суганыхаа үсийг авдаггүй нь бүр шок шок. Хэд хэд шоконд орсоон. Ккк

Гэхдээ юу гээч, хэрвээ, ийм амьдрал туулчихаад хүүхэд шуухадтай болчихоод, дутаж гучихгүй амьдарч байгаа ч хүнд бас нэг тайлбарлаж чадахгүй өөр зүйл дутагддаг бол яах вэ? Тэр нь энэ кинонд гардаг шил гал халуун кекс ч байж болно. Эсвэл бүр өөр юу ч байж болно. Хайр халамж, хүндлэл, зүгээр ширээ тойрч хооллохоор ч дутагдаж болно шүү дээ. Угаасаа бид нар чинь байхгүй зүйлээ хайж олохдоо сайн юм чинь!

Гэхдээ энэ кинонд энэ Sofie гийн нөхөр нь түүний сэтгэцийн өөрчлөлттэй аавыг олон жил ад үзэж, тусгаарлах гэж оролдсон нь асуудал байдаг юм. Нөхөр нь бол “гэр бүлээ хамгаалахын тулд” ийм алхам хийгээд байгаа. Түүний буруу биш.

Гэтэл Sofie олон жил дотроо “ За тийм дээ, нөхөр маань бидний төлөө л ингэж байгаа, би л жаахан тэсчихэд болно” гэж бодох ч, эцсийн эцэст эргүү галзуу болсон ч тэр хүн чинь түүний “аав” шүү дээ.

Киноны төгсгөлд бөмбөг тэсэрдэг юм.

Миний бодлоор олон хосууд ийм шалтгаанаар салдаг байх.

Зүгээр л “нэг удаа хуурсан нь баригдсан болохоор” биш! Ихээ дээр үеэс эхэлсэн нэг эмгэгээ тэсвэрлэж дийлэхээ байгаад л дэлбэрцгээдэг байх.

Яг л газрын хагарал шиг… Газрын гүн хагарсан ангалыг дээрээс нь харвал үл ялиг нарийхан зурвас мэт харагдах ч, түүнд ойртож ирмэгт нь хүрвэл түүнийг харайж давахад ч хүнд маш том, гүн, харанхуй аймшигтай санагдана. Түүнд унавал эргэж гарах ч боломжгүй, тийм хөлгүй гүн… Хамгийн инээдтэй нь энэ ангал эхэндээ ганцхан удаагийн жижигхэн газрын чичрхийллээс үүссэн. Тэр цаг ирэх тусам өндөрсөөд л, гүнзнийрээд л байсан… хэнд ч анзаарагдахгүйгээр.

Би энэ нэг “Чиний төлөө л ингэж байна” гэдэг үгэнд ямар дургүй гээч!!! Шал худлаа үг. Хүн хүний төлөө юм хийж байгаа бол яагаад ингэж анхааруулна гэж. Өөрөө ч анзаарч амжихгүй хийчихдэг биш үү? Ингэж хэлээд ирэхээрээ ардаа ямар нэг сүрдүүлгийн, хүчирхийллийн шинж агуулдаг юм шиг санагдаад байдаг юм. Ер нь тэгээд өөрийнхөө төлөө, өөрийгөө бодож юм хийхгүй байж яагаад ч өөр хүний төлөө анхааруулж байгаад юм хийгээд байдаг ч юм, бүү мэд. Ийм харилцаа everywhere!

Манай хотын даргыг л хар, хахаха

Гэхдээ эвий,эвий. Хүн бүр л дор бүрнээ зовлонтой, шалтаг шалтгаантай шүү дээ.

Яг иймэрхүү сэдэлтэй бас нэг кино бол

“Crevasse” гэх со кино.

Мөн л яг адил сэдэвтэй хүндэрсэн өвчтэй эмэгтэйн дэлбэрч байгаа сэтгэхүйн өвчин…

Яамаар ч юм бэ дээ?

Хамт байгаа хэрнээ нэгнээ үхтэл нь ганцаардуулахгүйн тулд “ хүн” байхсан бүгдээрээ.

Гэр бүл болно гэдэг үнэхээр тийм давшгүй ял гэж үү? Яагаад ингэтлээ өвдчихдөг улс вэ?

Зүгээр л, би түүнтэй суугаагүй байсан бол, би түүтэй суучихсан болохоор, би тэсч байгаа болохоор, би хариуцлагаа үүрэх ёстой болохоор, түүнийг өөрчлөх боломжгүй юм чинь гэх мэт бодлууд чинь өөрөө асуудал шүү дээ. Өөрсдөө ял мэт харчихаад яллагдаж байхдаа таарсан байх гэж…

Би гэхдээ, салах буруу, зөв эдр гээгүй шүү. Гол нь ямар ч асуудал шалтгаантай. Ялангуяа хүмүүс оролцсон бол бүр их олон талын шалтгаантай. Бидний таамаглашгүй галвын өмнөх шалтгаануудтай тул түүнийг өнгөц шалтгаануудаар дүгнэх нь буруу л гэх гээд байгаа юм.

Эмэгтэй хүмүүст ийм зүйл бүр их бий. Тэр зүгээр сууж байгаад уурласан бол тэр нь “чиний сая хэлсэн үг” биш, харин яг одоо, түүнтэй суухаасаа ч өмнө давтсаар байгаа дургүйг нь хүргэдэг үйлдэлд байгаа. Хахаха

Яг одоо бол чиний буруу биш л дээ, харин ерөнхийдөө бол чиний буруу!

Cheers,

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet