Live a little

expert.bunny
4 min readOct 6, 2020

--

Франц эр “Америкчууд та нар ажиллахын тулд амьдардаг болохоор ойлгохгүй л дээ. Харин Францчууд бид чинь амьдрахын тулд ажилладаг. Яаж аз жаргалтай, таашаалтайгаар амьдрах тухай л төвлөрдөг улс.” Emily in Paris кинонд

Eat, pray, love кинонд ч гардаг. Италичууд Америк эмэгтэйд шүүмжлэнгүйгээр “Америкчууд та нар Joie de vivre -г амьдралыш таашаалтайгаар хүртэхийн утга учрыг мэддэггүй. Хэрхэн амрахаа ч мэддэггүй. Амралтын өдөр зурагтынхаа өмнө суугаад амтгүй, утгагүй түргэн хоол зууш зооглож ялхайж хэвтдэг. Харин Италичууд бид ямар ч өдөр, ажлын өдөр ч хамаагүй амармаар бол амралтаа аваад сайхан хоолны газар аз жаргалтайгаар зоог барихаа мэддэг.” гэж гардаг

Эд нар юу шүүмжлээд байна вэ? гэж та нар бодож байсан удаа бий юу?

Бид нар ажиллахын төлөө амьдардаг уу? Амьдрахын тулд ажилладаг уу? Заримдаа утга учраа алдчих тохиолдол бишгүй гардаг даа. Мөнгө нь байхаар зав нь байхгүй, зав нь байхаар мөнгө нь байхгүй. Ер нь тэгээд яах ч ёстой юм?

Энэ чинь л хувь хүний зохион байгуулалт байх даа. Хэрхэн балансаа барьж, зөв зохистой тэнцвэртэй ажиллаж амьдрах вэ? гэдэг.

Би удирдлагын академид сурч байхдаа шөнө 9–10 цагийн хооронд хамт сурдаг ангийнхаа ахын ажил дээр очиж бие даалтын сэдвээрээ ярилцахаар болоод балетаа тараад харих замдаа тэдний ажил дээр очтол ЮУ БЭЭЭЭ? Би ахыг ганцаараа л харанхуй өрөөнд намайг хүлээгээд сууж байх юм бодоод очтол тэдний ажлын давхар тэр чигтээ гэрэлтэй. Тэр оффисын бүх давхар гэрэлтэй. Тэдний давхрын бүх ажилтнууд яг л өглөө ажил дээрээ сууж байгаа мэт ажиллаж байдаг юм даа. Ямар агуу ажилчид вэ? гэж би лав бодоогүй ээ. Энэ хүмүүс гэр оронгүй, үр хүүхэдгүй юм байх даа л гэж бодсон. Яагаад өдөржин 8,9 цаг ажиллачихаад амжаагүй ажил нь ахиулаад 2–3 цаг суугаад дуусна гэж? Энэ ариун явдал уу? Яагаад томоохон байгууллагууд ажилчдынхаа ар гэр, тогтвортой амьдралд, хувь хүний чанартай сэтгэл хангалуун амьдралд санаа тавихгүй байгаа юм бэ? гэж л бодсон. Бас өдөржин 8,9 цаг ажиллачихаад ажлаа амжуулдаггүй ямар олхиогүй ажилчид вэ гэж бодогдсон. Хэхэ

Эцсийн дүндээ бүх л хүн амьдрахын тулд ажиллаж байгаагаа өнөөдөр биш юм аа гэхэд маргааш ойлгох нь үнэн. Мөнгөндөө таараад таашаалтай амьдарч сурах эсвэл цаг заваа тохируулж ажиллаж сурахыг эртхэн ойлгомоор. Бүр хэчнээн дуртай, таашаалтай ажил нь байлаа ч ажил л бол ажил. Амрах цаг гаргах нь зүй. Амрах цагаа зүй зохистой өнгөрүүлэх гэдэг чинь ч манайх шиг стресс их ихтэй нийгэмд зайлшгүй мэдүүштэй зүйлүүдийн нэг.

  1. Мөнгөндөө таарч таашаалтай амьдрах. Энэ юуны тухай вэ гэхээр, аялах дуртай нэгэн зурагчин эмэгтэй аялал түүнд аз жаргал, амьдралын амтыг мэдрүүлдэг болохоор бусад хэрэгцээгүй худалдан авалтын зардлууд, гадуур хооллох, үнэтэй хувцас сэлт гэх мэт зардлаа танаж аялалдаа зориулан хадгалж эхэлсэн байдаг шиг зүйл. Хэрэв та гадуур хооллох, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх гэдгээс аз жаргал мэдэрдэг бол түүндээ сар бүрийн орлогоосоо тодорхой хувийг зайлшгүй зарцуулж байхаар төлөвлөх гэдэг шиг… Юу таныг аз жаргалтай болгодог вэ гэдгээ нэгдүгээрт ойлгоно уу. Тэгээд тэмдэглэж ав.
  2. Бүр хэчнээн дуртай, таашаалтай ажил нь байлаа ч ажил л бол ажил. Амрах цаг гаргах нь зүй. Гэхдээ яг том зургаар ажлын цаг, гэр бүл хайртай хүмүүсдээ зориулдаг цагтай харьцуулаад бодохоор энэ хоёр чинь уг нь яг л тэнцүүхэн байх ёстой. Гэтэл нийтлэг байдлаар хүмүүс яг л ажиллахын тулд амьдарсан мэт цагийн дүрслэлтэй байх нь элбэг. Тэгээд ч болоогүй ингэж их ажиллачихаад дахин амралтын өдрөөсөө хагаслаж, сунаж ажиллана ч гэх шиг. Тэгсэн хэрнээ байсан байрнаасаа хөдлөхгүй байна ч гэх шиг. Энэ яавч ариун явдал биш. Хэрэв та бүтэн сар илүү цаг сууж, илүү цагаар ажилласныхаа төлөө гэр орондоо илүү цаг өнгөрөөдөг эрхтэй болоогүй л бол илүү ажилласан цагууд чинь хэнд ч хэрэггүй цаг үрсэн зүйл байсан гэсэн үг.

Бид нар энэ мэт наад захын зүйлсийг ойлгож амжаагүй манаргаж явтал цаад Итали, Францчууд чинь бүр амралтаа хэрхэн таашааж өнгөрүүлэх бүтэн соёл яриж байна. Гэр бүлээрээ хоол хийж идэх, ууланд алхах, гэр бүлийн найзуудаараа тоглоом наргиа тоглох, шинэ сонин газруудыг очиж сонирхох, найзуудтайгаа FB хов базалгүй уншсан ном, үзсэн киногоо ярьж сэтгэлээ сэргээх, хамт кино үзэх, тоглолт үзэх, хамт гэрээ цэвэрлэж, хэрэггүй зүйлээ ангилах гээд л хийж болох сая сая зүйлс байна.

Гэтэл ажлын өдөр харихгүй, амралтын өдрөөр амрахгүй ажиллаад байхаар чинь гэр бүлээс гадуурх харилцаанууд дэлгэрээд, гэр бүл салалт олшроод хүүхдүүд өнчрөх нь аргагүй шүү дээ.

Амралтын өдрөөр ичихгүй ажил ярьж залгаж барихаа ч болих хэрэгтэй. Бүр аминд тулсан яаралтай зүйл байсан ч залгахгүй зурвас үлдээдэг байх чинь соёл шүү. Нөгөө хүн чинь уншчихаад үнэхээр хэрэгтэй, яаралтай бол эргээд холбогдоно биз?

Амьдрал гэдэг чинь явж явж балансаа л олох юм билээ шд. Ажиллавал яаж ажиллах, амарвал яаж амрах, хэрхэн зохицуулах, хайртай хүмүүс, хайргүй хүмүүс хоорондын учраа олох, гаднах ертөнц доторх ертөнцүүдийнхээ гаргалгаануудыг сүлбэх гээд л… Тэнцвэрээ хэн сайн барина тэр Амитавад хувилмой.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet