LITTLE WOMEN КИНО ТЭМДЭГЛЭЛ

expert.bunny
2 min readJan 24, 2020

--

Энэ киноны хамгийн таалагдсан хэсэг хайр дурлал, зорилгынхоо төлөө зүтгэж байгаа, хүнд хүчрийг туулж байгаа аль ч хэсэгт байсангүй.

Надад хамгийн их таалагдсан хэсэг нь нэг айлын 4 охин бүгд дор бүрээ чаддаг зүйлтэй, нэг нь бичих дуртай, чаддаг байхад нөгөөх нь хөгжим тоглох дуртай бас чаддаг, нэг нь зурах дуртай бас чаддаг байхад нэг нь зүгээр л гэрийн сайн эзэгтэй байхаар бусдадаа care хийдэг байх жишээний.

Ямар ч хүнд чаддаг бас дуртай зүйл байвал амьдралд юу ч тохиолдож байсан, бүр хайр дурлал нь бүтэлгүйтсэн байсан ч, бүррр хайртай хүнээсээ хагацсан байсан ч амьдрах нэг тийм утга учиртай санагдана. Амьдарч болмоор ч шиг…Тийм зүйлгүй хүмүүс хаачих вэ? Диваажин? Sorry, мэдэхгүй байна.

Нэг айлын хүүхдүүд мөртлөө, нэг гэрийн хүмүүжилд өсч байгаа мөртлөө хувь хүмүүсийн характер ямар өөр өөр байдгийг бас харж болно. Тэд ийм өөр байж яаж нэг дээвэрт багтаж байгаа нь л хамаг гол учир нь. ТЭД ГЭР БҮЛ болохоор л нэг гэрт байтугай багтаж байгаа юм.

Хамгийн бие даасан эмэгтэй хүн байх боломжгүй цаг үед амьдарч байж, тийм ядуу гэр бүлд амьдарч байж яаж ийм бие даасан эмэгтэйчүүд болон төлөвшиж байгаа нь ч хайр хүрмээр.

Мөн хүн ямар ч ядуу, өгөх юмгүй байсан ч бусдад тусалж болдогийг харуулдаг тэдний ээжид ч бас хайр хүрмээр…

Ер нь бүхэлдээ л хайр хүрмээр хөөрхөн кино байна билээ. Хүүхдүүд минь заавал үзээсэй.

Хамгийн гоё нь Timothee Chalamet тоглодог. Хэхэ

Би дотроо тийм цаг үед тийм ядуувтар айлын охид ийм их чадварууд эзэмшсэн байхад би юу юуг хийх дуртайгаа оллуу?, юуг сайн хийдгээ мэддэг билүү? гэж бодож үлдсэн дээ.

Чи юуг хамгийн сайн хийж чаддаг вэ?

Чи чаддаг зүйлээсээ юуг хийхдээ туйлын аз жаргалтай байдаг вэ?

CHEERS,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet