Life without ART is just bluh
Би ингэж боддог юм. Одоо хамгийн өндөр хөгжилтэй улсууд энд хүрсэн нь тэндээс эхэлсэн байх учиртай гэж.
Библи, Христосыг нь ойлгохгүйгээр, католик шашны утга учрыг ойлгохгүйгээр өрнийн соёлыг ойлгохгүй гэдэг шиг л… Хамгийн эрт суурьшиж юм юм үзсэн улсууд л бид хэдийгээ авч яваад байгаа юм уу даа гэж. Тэдэн дотроос надад өрнө гэхээс илүү Японы mentality их өөр, туйлын өөр, хачирхалтай санагдаад байдаг юм. Грек, Ромтой жишихээр соёл гэхээр Дорнодод Хятад, Япон маань байх шив дээ. Хэхэ. Бид нар уг нь бас байсан л даа… Бид нар бүр лаг ч байсан байж магад. Гэхдээ үлдээдэг юм багатай улс болохоор… /зүгээр одоо өөрсдийгөө харахад/
Тэгээд би сторигоороо та нарын сонирхдог артист гэж асуусан даа. Тэр нь Ука гуайгаас хэтрээгүйд жо гутраад аа.
Ттймээс энэ киног санал болгоё. HBO р саяхан гарсан “THE GARDEN OF EVENING MIST” гээд малай найруулагчийн хөөрхөн кино байгаа юм. Өнөө “Ясашимагийн алт” гэж та нар сонсож л байсан байлгүй. Британий колоничлолын юмнуудад яваад байдаг даа. Түүний тухай, их хөөрхөн холбосон зохиолтой.
Уг кинонд хятад эмэгтэй, өөрсдийг нь эзлэн түрэмгийлсэн япон үндэст эртэй хайр дурлалын харилцаатай болдог юм. Тэнд япон эр “ Чи япон цэцэрлэгийг бүрэн ойлгож сурахын тулд бусад олон япон урлагууд болох цаасан шувуу, байгалийн зураг, яруу найраг, мөн миний дуртай шивээсний урлагийг ч суралцаж ойлгох хэрэнтэй” гэдэг. Тэгэхэд эмэгтэй “урлаг гэдэг чинь та нараас эхтэй Япон л гэсэн үг. Харин урлаг чинь соёлд хамааралтай. Тиймээс би танай соёлыг сонирхохгүй байна. Харшилна.” гэдэг.
Юманд их учир бий. Учрыг киноноос үзнэ үү.
Би жаахан байхад манай ээж аав биднийг их хөдөө авч явдаг байлаа. 3–5 настай байсан юм уу даа, тэр хэсэг хугацааны зун хөдөө байхдаа харуй бүрийгээр монгол гэрийн ард ийм том шувуу байнга хардаг байж билээ. Дайрахгүй, яах ч үгүй. Гэхдээ ихэээ том шувуу. Ойртох гээд дөхөхөөр улам цаашлаад л… Харанхуй болохоор айгаад морины уяанаас цааш дагаж байгаагүй ийн. Тэгсэн чинь, том болсон хойноо ааваас асуусан чинь, “тийм хүүхэд төөрүүлдэг шувуу байдаг юм аа” л гэсэн. Хэхэ
Сонин байгааз?
Үүнийг уг нь бүтээлчээр үзүүлмээр байсан юмсан.ммм
Cheers,