LAZY MOOD ON
Мундаг сео нар “Залхуу хүнийг ажилд авах хэрэгтэй “ гэдэг.
Яагаад? Харин ч ажлаа хийхгүй гай болох юм биш үү?
Би энэ залхуу хүнийг ажилд авахтай бага зэрэг санал нийлдэг. Яагаад гэхээр, тэд ажлыг яаж хялбарчилж хурдан бүтээмжтэй хийх аргыг олчихдог. Маш богино хуацаанд хийх бас ч яг шалгуур биш ч гэлээ, нямбай сайн хийх нь чухал ч гэлээ бүтэн том компанид иймэрхүү нэг хүн байх бас их зүгээр.
Үүнтэй адил шинээр гарч ирсэн технологи ч бай, шинэ бүтээгдэхүүнүүд бидний амьдралыг хялбарчилж олон үйлдлийг хассан байхыг харах нь миний хувьд их том шалгуур болдог. Сонголт хийхдээ бид анхаарууштай. Нэг удаа төрсөн гэртээ зочилтол манай хөөрхөн ээж индүүний уланд угладаг хуванцар давхар ул авчихсан танилцуулж байгаад манайд бас нэгийг өгсөн юм. Энэ индүүний ул ямар гайхалтай бүтээгдэхүүн гээч?
Би бага байхын л юм индүүдэх туйлын дургүй. Ах маань ядаргаатай индүүдлэгийн онол ярьсаар байгаад залхаачихсан ч юм уу? Ямартаа ч халуун, хүйтэнд нь хамаагүй, юм индүүднэ гэдэг үнэхээр дургүй ажил маань. За брюк өмд индүүдэх бол бүр ч хүсэх юм биш. Учир нь индүүнд ус хийнэ, бага зэрэг чийгтэй алчуур бэлдэж тавина гээд л… Гэтэл энэ индүүний ултай болсноос хойш ямар ч норгосон даавуу, индүүний ус хамаарахгүйн дээр наалдахгүй, түлэхгүй бүр шид ээ шид. Ийм зүйлтэй байхад үнэтэй Braun индүүний ч хэрэг алга. Гэтэл энэ угладаг ул Braun идүүний хажууд инээдтэй үнэтэй. 5,10 к ч билүү?
Индүүдэхийг хялбарчлахын тулд мундаг индүүнээс илүү өөр арга бас байна, цаана чинь. Үүнийг юм бүхэнд, ялангуяа худалдан авалтдаа хүмүүс бодож байх хэрэгтэй юм шиг санагдсан юм. Жишээ нь манайх лаг сүүлийн үеийн нугарч хугардаг, өөртөө device тай мундаг ТВ гүй. Хэтэрхий үнэтэй шүү дээ. Лизинг байсан ч үнэтэй. Харин үүнд төлж байгаа мөнгөө Netflix-дээ төлөөд явж байсан нь дээр бид дээ, энэ чинь одоо? Ер нь тэр ТВ өөр дээрээ тоглоомтой байлаа гээд худлаа шд, яг тэрийг тоглоод суухгүй л байхгүй юу? гээд арай атаархуу хэлчихсэн үү? гайгүй байгаа. Зүгээр л шал дэмий мөнгөний гарлага. Хэхэ ,Харин сайн контент авахад мөнгө зарах бол жинхэнэ хөрөнгө оруулалт байх. Түүнээс тэр контентыг сайн пикселтэй, томоор үзэх нь надад чухал биш.
Хувцас. Том үндсэн хувцсаа загвар хөөгөөгүй, энгийн дарууг сонгоод харин нүдний шил, бээлий, цүнх, бүс, ороолт гэх мэт бусад жижиг сажиг эдлэлүүдээрээ загвар хөөх нь дээр гэх мэт…
Зүгээр л амьдрал хялбарчилдаг, олон үйлдлийг, зардлыг бууруулдаг зүйлсэд хөрөнгөө үнэхээр оруулж баймаар. Ээж нар ч агуу шүү дээ, бурхан минь. Би бол хэзээ ч, хаанаас ч тэр индүүний улыг олж авахгүй л байсан байгаа байхгүй юу. Ээж бол эрдэнэ ээ эрдэнэ. Ээжийгээ хайрлаж, үгийг нь чадахаараа дагаж, зөвлөгөөг нь хэрэгжүүлж байгаарай. Ээжийн үг бол шүтээд мөнгө тавиад байдаг хариу өгдөггүй хүрэл бурхны дэргэд жинхэнэ Бурхны үг юм шүү.
Cheers,