King
Гээд Солонгосын олон ангит кино сая дууслаа даа? Би үнэхээр Солонгос драмын хөгжилд бууж өглөө. Анх яаж эхэлснийг бүгдээрээ л мэдэж байгаа. Арчлаад л тордоод л байхад үхэх гээд байдаг хаан, хайрлаад жаргаая гэхээр хорт хавдартай болж дуусдаг савангийн дууриуд байлаа. Гэтэл та нар анзаарсан бол сүүлийн 2–3 жилийн дотор кино зохиол нь ямар их сайжраа вэ? Ямар их фантаз, төсөөлөл болж байна? Бүтээлч сэтгэлгээ гэж хязгаар байхгүй юм даа. Ядуу түүхтэй, гайхуулах юмгүй ч гэлээ энэ улс бараг өөрөө баасан хаан бүрээрээ кино хийсэн ч одоо дэлхий үздэг болтол нь тууштай хөдөлмөрлөжээ. Манайд баах байтугай дэлхийг эзэлсэн түүх байгаад ч урлаг ухааны салбар нь амжилтыг олсонгүй өдий хүржээ. Үнэн.
Гэхдээ энэ мөнгөгүйн гай юу? гэж би асуусан юм өрөөсөө.
Би нэлээн хэдэн жилийн өмнө шинэ хувцас авах гэж байрныхаа төлбөрүүдийг ч тавьж туухаар эр зоригтой, хувцас гэхээр л нүдээ ч ухаад өгөхөд бэлэн хүнд гар байсаан. Гэхдээ л нэгэнт тоолдогтоо захирагддаг хорвоо хойно хүссэнээ гүйцээх нь үгүй. Энэ бүх шунал хүсэлтэйгээ хар багаасаа тэмцэлдсэнийх би оёж сурчээ. “Үнэхээр өмсөхийг хүсээд авч чадахгүй байгаа бол хийгээд л өмсчихье. Засаад л өмсчихье.” гэнэ. Би одоо ч энэ зарчмаа баримталдаг. Нэгэнт авч чадахгүй, боломжгүй бол аргаа олох хэрэгтэй шүү дээ. Хамгийн сонирхолтой нь, тоолдогтоо боомилуулж эхэлсэн энэ хобби маань намайг илүү бүтээлч, илүү хэмнэлттэй нэгэн болгосон явдал юм. Гэр орноо тохижуулсан ч энэ зарчим маань үйлчилдэг. Барагтай л бол худалдаж авахгүй дээ. Хуучин юм олоод, хүн амьтнаас гуйж аваад засаад, хулдаад тавьчихна. Илүү бүтээлч сэтгэдэг болгосон гэх юм уу? Хувцасны шүүгээнд, бүр гутланд хүртэл нэг ч өмсөөгүй, өмсөхөө больсон зүйл гэж үгүй. Хэрэв огт өмсөөгүй 3 сараас дээш болсон бол тэр нь урагдсан, эвдэрсэн л гэсэн үг. Мөн үе үе шүүгээ, гэр орон булан тохойгоо янзалдаг ба энэ үеэр огт хэрэглээгүй, өмсөөгүй, удсан зүйлс олдвол яаж гоё шинэлэг, хэрэглэдэг болгох билээ гэж толгойгоо гашилгаж байгаад л засчихна. Өөрийнхөө гар хүрсэн, хийсэн зүйлсээ илүү их хэрэглэдэг ч юм шиг санагдаад байгаа.
Тэгэхээр яасан байх нь уу? Мөнгөгүй байна гэдэг миний загварлаг харагдах хүслийг боож чадаагүй шиг чиний ямар ч хүслийг боож хааж чадахгүй ээ. Өмнө нь өөртөө итгүүлэх гэж хэдэн зуун удаа оролдсон “Мөнгөгүй болохоор” гэдэг чинь зүгээр л шалтаг!!!
Үүн шиг мөнгөгүй болохоор хөгжихгүй байгаа, мөнгөгүй болохоор бүтээлч сэтгэж чадахгүй байгаа гэдэг чинь ч BULLSHIT. Харин ч тэр тусмаа, гээд илүү өөр, илүү сайн толгойгоо ажиллуулаад үзээд алдах хэрэгтэй.
Үзээд алдах нь ч хаашаа ийн, ҮЗНЭ ЭЭ!
Bunny,