JUST FOR FUN

expert.bunny
2 min readJan 26, 2021

--

  • Танайх идшиндээ хэдэн шуудай байцаа иддэг вэ дээ? гээд шог шог инээд алдаад өнгөрлөө.

Итгэлт баян “Тунгалаг Тамир” дээр

Энд Итгэлт та нар өвс идэж, бид нар мал махтай тарган цатгалан улс болохоор гэж онгирч байгаа дүр байдаг даа. Ийм баян, тийм живүүн улс л даа бид чинь. Монголд мах элбэг, махаар баян болохоор түүгээр тийм зүйлгүй улсад Итгэлт шиг онгирч болж байгаа байхгүй юу! Харин адилхан мах идэж байгаа надад ирснээ ингэж онгироод эхэлвэл чинь яах вэ? Түс түс түмпэн шанага

Гэхдээ хамгийн тэнэг юм хэлэх үү би? Яг үнэндээ, Монголд өвс идэж ус уух чинь илүү үнэтэй шүү дээ. Яагаад Солонгосчууд мах гээд кино болгон дээр үхэлдээд байдаг гээч. Ийм л шалтгаантай. Хаа газар хомс олддог зүйл чинь л илүү үнэтэй. Ховор хааяа хүртдэг байдгаас тэр. Тийм ч болохоор Монголд ургадаггүй жимс ногоо идэж, ус уух гэдэг чинь яг үнэндээ мах идэхээс ч үнэтэй тэгэх үү. Мангог л хар. Хэчнээн ч кг махны үнэтэй юм? Гэтэл манго ургадаг орондоо бас л инээдтэй үнэтэй байгаа.

Нэг тийм давхар эрүү гаргаж зургаа авдаг ах нар. /Би бүрр үүнийг л ердөөсөө ч ойлгохгүй байсан юм./Тэгсэн чинь ингэж пээдиймэр аяддаг юм билээ шд. Давхар эрүүгээ шахаж, зовхио буулгаад хүнийг дээрээс нь харж байгаархуу юм уу даа. Хаха. /Камераа тээр дор барьж байгаад бусад хүмүүсийг өөрийнхөө дор байна гэж төсөөлөөд хэсэг жиргадаг юм уу даа. Хөөрхий. Бараг чихрийн шижнээр өвдвөл баян хүний өвчин ч гэх шиг. Юу бэ? Мал байсан бол идчихмээр хүмүүс everywhere. Өвчтэй хүн хэзээ ч Монголд сайхан байсан түүх үгүй. Тэр гайхуулдаг эзэн хаан, жанжид, богд, лам хуврагууд бүгд л гэдсээ унжуулж давхар эрүүгээ шахсан мал байгаагүйг санах нь зүй. Тэнэгээ мэддэг байх чинь их чухал юм гэнэ билээ.

Өнөөдөр өөрөөс нь өндөр хүнтэй ярихдаа давхар эрүүгээ шахаж, нүднийхээ зовхийг буулгаж пээдийж чаддаггүйг нь анзаарлаа. Яг гоё нүд рүү нь тулж байгаад пээдийх гэсэн чинь нөгөө хүнийх нь цамцны товч байх үед. Хаха Явж явж өргөний хэмжээ чинь уртынхаа хэмжээнд захирагддаг юм байна аа. Өвчин тустлаа өөх чихээд ч өөрчилж чадахгүй өндрийн хэмжээтэйгээ санамаар юм билээ шүү та минь ээ. Зовхио өргөхгүй бол товчинд л пээдийх нь байна билээ шүү. кккк

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet