“JAPONISME” номын тэмдэглэл

expert.bunny
2 min readJul 31, 2019

--

Kindle -р захиалж уншсан болно. Уг нь надад Audible credit байсан ч зүгээр л ёонёох хангалтгүй санагдахаар олон сайхан зураглалууд бас бий.

Яагаад икигай, кайзен биш энэ номыг барьж авсанаа санахгүй байна. Гэхдээ Японы соёл ёс заншилд ямар нэгэн зүйл байгаа нь Netflix-ээс Terrace house serial үзсэнээс хойш сонирхлыг минь их татсантай холбоотой. Эгэл жирийн төрөл бүрийн ажил мэргэжилтэй, сонирхолтой, өөр өөр насны, өөр өөр муж бүсд амьдардаг Япон хүмүүсийн ерөнхий амьдралын хэв маягт нэг тийм надад байхгүй зүйлс байлаа. Бие биеэ хүндлэх, биеэ зөв авч явах, цэвэр цэмцгэр суух, мэндлэх, ёслох, хоолны соёл гээд л бүх л амьдралын хэвшлүүд нь их өөр. Өөр болохоор сонирхолтой. Тэгээд л би чинь манга цувралаас аваад Япон бүхнийг сонирхож эхэлсэнээ энд цувралаар оруулах гэж байна. Эхэнд мэдээж миний сонирхсон бүх асуултад гайхалтай хариулт өгч чадсан энэ ном орж байна.

Ном бүхэлдээ японы соёлын ялгаатай, уламжлалт сэтгэхүйн зүйлсийг дэлэгэрэнгүй ойлгомжтой тайлбарласан байна. Гэхдээ хүүрнэгч нь мэдээж Япон хүн биш. Над шиг л сонирхсон хүний нүдээр бичжээ.

Эрүүл, аз жаргалтай амьдрахын тухай сэтгэлгээнүүд нь тухай бүрдээ соёл заншилтай, тэдгээр нь оноосон нэртэй болон хөгжсөн байдаг юм байна.

Номын хэсгээс:

Wabi-sabi гэдэг нь хамгийн сүүлийн үеийн гэсэн бүхнийг эзэмших хүсэл, бүхнийг эзэмших гэсэн боломжгүй шуналаа дарж байгаа зүйлдээ талархалтай хандаж, хөргөгчинд үлдсэн зүйлсээрээ эрүүл амттай хоол хийж идэж таашаал авах хийгээд, байгаа зүйлээ боломжоор нь ашиглаж байнга ямар нэг зүйлээр дутагдах мэдрэмжээ дарж амьдрах тухай ойлголт юм. Гэхдээ энэ нь дан ганц материаллаг зүйлд хамаатай бус, ер нь өөрт байгаа бүхнийг талрхалтай хүлээн авч түүгээр бүтээж, хийж буй зүйлээсээ таашаал авахын тухай. Үйлдэл хийх явцдаа сэтгэл ханамжтай үлдэх тухай.

Хий хоосон юу ч үгүйгээс ч жаргалтай амьдарч болох тухай ойлголт бөгөөд энэ ойлголт нь Япончуудын байнгын газар хөдлөлт, цунами гэх мэт гамшигт үзэгдлүүд, эрсдлүүдтэй хамт амьдардагт нь зохицсон ухаан гэлтэй.

Natsukashii гэдэг нь nostalgic аз жаргалын мэдрэмж буюу нэлээн удаан хугацааны турш сонсоогүй дуугаа дахин сонсох, амтаа мэдрэх, үнэр үнэртэхэд төрж байгаа аз жаргалтай дурсамж сэдрээсэн мөчийг хэлж байгаа юм. Ийм тусдаа оноосон нэртэй мэдрэмж байна цаана чинь.

Kintsugi гэдэг нь “алтан утсаар холбосон” гэсэн утгатай үг ба 15-р зууны үед шогун Ashitaga Yoshima гэх цаазан эдлэлийн мастер хагарсан үнэт цаазан эдлэлүүдийг сэтгэлдээ хүртэл засварлаж чадаагүйгээс үүдэлтэй хөгжиж явсаар өнөө цагт ирсэн урлаг юм.

Номон дээрээ илүү гоё зургуудтай шүү.

Энэ урлаг бүхэлдээ төгс бус байдал нь өөрөө төгс чанарыг илэрхийлдэгийн гайхалтай жишээ болдог байна.

За энэ мэт ном Япон орны соёл урлаг, зан заншлын талаарх таны мэдэхгүй олон үнэт асуултад гайхалтай зурган дүрслэл, товч тайлбартайгаар хариулах болно.

Надад бол 10–9 оноо авсан ном байлаа.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet