Japonisme-2 кино тэмдэглэл
Би Японыг сонирхсон сонирхлуудаа цувралаар хүргэе гэсэн дээ. Энэ удаа нэгэн сонирхолтой олон ангит Япон киног танилцуулья. Энэ кино Харуки Муракимигийн зохиол шиг хүүрнэлтэй ч яг хөндөж байгаа сэдэв нь их сонин. Зөв ч юм шиг, үгүй ч юм шиг…
Кинонд нэгэн эгэл жирийн япон охин коллежид сурахаар эцэг эхийнхээ гэрээс хотод ганцаараа нийтийн байранд нүүж ирснээр заяаныхаа ханьтай танилцан гэрлэж хамт амьдарч байгаа тухай гардаг. Тэд бие биедээ үнэхээр хайртай боловч тэдний хамтын амьдралд кексийн харилцаа нь л огт таардаггүй. Гэвч тэд үүнийг хэрхэн давж гарч байгааг хараад та лав цочно байх. Хэн нэгэнд үнэхээр хайртай болтол энэ кинонд гардаг шиг кексийн харилцаа нь тохирохгүй бол яах вэ? Энэ киноны өгүүлэмж шиг хайр, кекс хоёр тусдаа зүйл үү, зайлшгүй холбоотой зүйл үү?
Их сонин. Кинонд том хүний үзэгдлүүд гардаг тул болгоомжтой үзэхийг санал болгоё.
Хүндэтгэсэн, JUNE