INNER HEALTH /for woman/

expert.bunny
4 min readAug 14, 2020

--

Сайн байцгаана уу,

Энэ удаа нэгэн сонирхолтой эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний үнэн туршсан сэтгэгдлээ хуваалцах гэсэн юм.

Та нар өдөр тутам хэр хэрэглэдэг вэ?

Би лав өдөр тутамгүй явж чаддаггүй төрлийн хүн. Яагаад, хэзээнээс ийм болсныг мэдэхгүй ч, энэ нь ариун цэврийн асуудалтай шууд холбогдож ойлгогддог болоод их удаж байгаа. Өмнө нь би хэлж байсан даа, 00 солигдох, орчин солигдох, ус солигдсон орчинд усанд ороход хүртэл миний эмзэг хэсэг маш мэдрэг хүлээж авдаг. Бүх зүйлд мэдрэг. Хэхэ. Тийм ч болохоор юбкыг дотуур нь шортгүй өмсөж чадахаа байгаад олоон жил болж байна. Доороосоо жоохон даарав уу гүй юу л багаасаа цистит тусчихна. Цистит заваан өвддөг тэ? Ер нь ингээд бодоод байсан чинь жоохноосоо л давсагны чулуу эдр гээд асуудалтай байсан юм байна аа. Хэхэ. Тийм болохоор эмэгтэйчүүдийн сонирхолтой зүйлс авч туршиж үзэх дуртай. Энэ удаа өдөр тутам танилцуулна аа.

Тэгэхээр би бол угаасаа өдөр тутам байнга хэрэглэдэг хэрэглэгч. Бас эмэгтэйчүүдийн учиргүй хүнд асуудал байхгүй ч, энэ хэсэгт анхаарал тавихыг хичээдэг. Гэтэл манай ажлын нэг хөөрхөн охин нэг Солонгосын эмийн ургамалтай өдөр тутам хувиараа зарж байхаар нь туршсан юм. Яг үүнийг хэрэглэж эхлэх үед учиргүй хүнд асуудал байгаагүй л дээ.

Анхны сэтгэгдэл: Энэ өдөр тутам нь Япон Солонгос эмийн ургамлыг өөртөө шингээсэн, энгийн Naturella өдөр тутмаас хэмжээгээрээ жижиг, наалддаг тал нь маш хурц наалддаг цавуутай, задлахад л эм тан үнэртсэн өдөр тутам байлаа. Нэг хайрцгандаа 25 ширхэг байдаг ба 1 ширхэгийг солихгүйгээр бүтэн өдөр хэрэглэх заалттай юм билээ. Би бол өдөрт солиод байдаг л даа. Хэхэ. Үнэр нь надад бол харин ч үнэмшилтэй, үнэн санагдсан. Цистит тусахаар уудаг Гималайн Цистон шиг үнэртэй. Тэр нь яг хэрэглэж байхад мэдэгдэхгүй хэрнээ, 00-д орохоор үнэртээд байдаг юм билээ. Гэхдээ муухай бол биш. Надад Цистонтой адилхан үнэртэй байгаа нь илүү итгэл төрүүлсээн.

Үр дүн: Би ер нь түрүүнд дурдсанчлан 00 солигдох, 00 цаас солигдох төдийд л харшлаад загатнаад байдаг хэт мэдрэтмгий маань намжих болов уу л гэж анх хэрэглэсэн. Гэхдээ одоо ажиглах нь ээ, өрөөний кондишнд хүртэл цистит тусах гээд байдаг байсан нь багасчихсан юм шиг санагдаад байгаа. Ер нь хэрэглэж байх хугацаанд огт чийгтэж, хүйт оргиулах зэрэг тавгүй мэдрэмж төрүүлдэггүй. Бас юм л бол, таалагдахгүй зүйл гарах л юм бол харшлаад загатнаад байдаг нь гайгүй болчихсон. Одоо 2 дох сараа авч хэрэглээд явж байгаа. Дүүдээ биений юм нь ирэхээр өвддөгийг нь багасгах байх гэж бас авч өгсөн. Өө саяхан нэг өглөө цагаан мах эргээд цус шүүрээд байх шиг байсан чинь энэ хэрэглэлээс юм уу, аяндаа эдгэсэн юм уу орой нь зүв зүгээр болчихсон байсан.

Сул тал: Өдөрт нэгийг хэрэглээд үр дүн гарах санаа нь таалагдаж байгаа ч, байнга солиод хэвшчихсэн хүмүүст энэ нь эхлээд жоохон тухгүй байдаг юм билээ. Энгийн өдөр тутмын хэрэглэлүүдээс хэмжээ нь жижигхэн. Ар талын наалт нь яг л шар цавуу шиг наалддаг нь их сонин. Заримдаа бүр наалт нь дотуур хувцсанд үлдээд байдаг юм билээ. Гэхдээ миний ажигласнаар, илүү асуудалтай сарын тэмдэг дууссаны дараах хэсэг үед юм уу, ирэхийн өмнө энэ наалт нь салахгүй үлдээд байдаг юм билээ. Бусад үед зүгээр л байсан. Ингэх ёстой ч юм уу бүү мэд. Бас хамгийн асуудалтай нь өөрийнх нь үйлдвэрийн, савлагааны бүх мэдээлэл нь таг Солонгос. Яг ямар ургамал орсон, хэдэн хувиар орсон байдаг эсэх бүх мэдээллийг олж авах боломжгүй юм билээ. Солонгос хэлтэй бол болох л байх л даа. Хэхэ. Монгол FB хуудас нь бол үндсэн бродюруудыг нь л Монголоор орчуулсан байдаг юм билээ.

Давуу тал: Надад үнэр нь бол таалагдсан. Нэг тийм эмийн, ургамлын үнэртэй. Сарын хэрэглээгээр нь багцалсан нь их аятайхан. Би өмнө нь зөндөө боддог байсан л даа, яагаад юм хөгжөөд байхад эмэгтэйчүүдийн хэрэглэлүүд эмчилж анагаадаг болохгүй байгаа юм бол гэж. Тэгээд энэ санааг минь хэрэгжүүлчихсэн бүтээгдэхүүн байхаар нь судалж ч үзэлгүй шууд авчихсан. Тэгээд интернэтээр хайтал энэ хэрэглэл Солонгосынхоо бараг бүх эмнэлэг, шинжилгээний сертификаттай юм билээ. Бас энэ бүтээгдэхүүний дагалдах, тос, угаагч, гел гэж байдаг юм билээ.

Дэлгэрэнгүй /линк/

Эмэгтэйчүүдийн ямар ч бүтээгдэхүүнүүд гел, тос, угаагч яг хэсэгхэн хугацаанд үйлчилдэг дээ. Удаан хугацаандаа зохихоо болиод байдаг. Харин энэ бүтээгдэхүүний хувьд эсрэгээрээ, удаан хугацаандаа тууштай хэрэглэвэл илүү үр дүнтэй байх юм шиг байсан. /Жирэмсэн эмэгтэйчүүд эмчин заавраар хэрэглэдэг юм билээ шүү./ Өдөрт нэгийг хэрэглэх нь маш хэмнэлттэй. Ер нь хүмүүс мэдэхгүй байх. Над шиг өдөр тутам байнга хэрэглэдэг эмэгтэйчүүд тэр хэрэглэлийг бараг уудаг шд. Томхон хайрцагтай нь сар хэрэглэж хүрдэггүй. 1 сард бараг 2–3 хайрцгийг лав хэрэглэнэ. Гэтэл энэ 25 ширхэг нь сар болно гэхээр бүрррр, арай л их хэмнэлт үү? Хэхэ. Би тогтмол молиод сурчихсан болохоор өдөртөө солиод байгаа болохоос биш, 1ширхэгийг удаан өдөржингөө хэрэглэсэн ч бусад өдөр тутмын энгийн хэрэглэлүүд шиг нойтон оргиж, эвгүй үнэртэж тавгүй сэтгэгдэл төрүүлдэггүй юм билээ. Сарын тэмдгийн үед завсарлахаар надад нэг хайрцаг нь сар болох л юм билээ.

Эхний удаа таалагдсан болохоор одоо би 2 дох хайрцагаа авч хэрэглэж үзэх гэж байна. 1 хайрцгийг нь 40к-р авсан.

Би хувьдаа 10-с 8 оноо өгмөөр байна, одоохондоо. Цаашид бол хэрэглэсээр байя л гэж бодож байгаа. Эдийн засагт маш хэмнэлттэй, тэгснээ эрүүл мэндэд тустай. Чүс, чүс.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Эндээс

Энэ FACEBOOK хуудаснаас

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet