IMPORTANTE

expert.bunny
4 min readMar 17, 2020

--

Хүний амьдрал тааварлашгүй ээ, бас…

Яг хаашаа эргээд юу болохыг өөрөө контролдоод шийдээд байгаа юм шиг мөртлөө, хүсэл зоригоос чинь үл хамааран өөр тийш хазайж өөр зүйлд хүрсэн байх үе бишгүй бий. Ялангуяа гэнэт хамгаас хайртай хүнээ алдах, гэнэт орон тооны цомхотголд өртөх, байгалийн гамшиг болох,,, гэх мэт. Одоо өөрсдийнхөө нөхцөл байдлыг л хар. Биднээс өөрсдөөс маань шалтгаалахгүй хэрнээ бидэнд маш их аюул занал, хохирол учруулж болохуйц зүйлс бий. Энэ тахлыг хүмүүс ямар хүсч хүлээж бий болгосон ч биш дээ. Би өөрөө хичээгээд сайн байлаа ч хамаагүй, чиний хүчин чармайлтаас шалтгаалахгүйгээр амьдралд чинь нөлөөлж, бүр өөрчилж байдаг зүйлс гэж бий. Та нар хүлээн зөвшөөрөх л байх. Зөвшөөрөхөөс ч аргагүй, угаасаа. Хэхэ

Тэгвэл яаж ийм үеүүдэд өөрийнхөө тайван байдлыг хадгалж үлдэх гэж вэ? Бүр галав юүлж байхад сэтгэлдээ дуу дуулж болно гэж үү? Гэвэл, нэг талаараа болно оо. Явж явж бүх зүйл Mindset юм бол, хорвоод болохгүй зүйл гэж байхгүй.

Гэхдээ яаж? Өглөө хувцсаа сонгож өмсч байгаа мэт юу бодож төсөөлөхөө шийддэг болно гэж байх уу? Байхгүй л болов уу? Өчнөөн арван жил бясалгасан гуру муру нь ч чадахгүй байхад юун мань мэт шиг эгэл жирийн хүн бодлоо сонгох. Бодлоо байтугай зүйлсээ ч олигтой сонгож чадахгүй хэвтэж байхад… Хэхэ

Миний хувьд сэтгэл санаагаа амар байлгаж, ямар ч хүнд үед арай бага хямрахад тусалдаг нэг туршилт байна аа.

Миний нууц бол МӨНГӨ. Хаха арай шулмын хэлчихсэн үү? Мөнгө гэж хэлэхдээ би бага зэрэг нүдээ онийлгож, уруулаа жимийсэн юм. Яахав дээ, хүний л амьдрал.

Хүн зүгээр л үрж болохгүй ч гэсэн дансандаа мөнгөтэй байхаар ямар их сэтгэл амардаг гээч? Нэг тийм тэгвэл яанаа, ингэвэл яанаа? гэсэн элий балай бодлууд арай бага бодогддог юм. Тийм болохоор л Хятад, Солонгосчууд бүгд маш их хадгалж хурааж амьдардаг юм билээ. Хадгалах хамгийн эхний шалтгаан чинь л энэ байх ёстой юм билээ шүү. Би арай орлогынхоо талаас илүүг хадгалдаг нь биш ээ. Өртэй монгол хүн яаж орлогынхоо талыг хадгалах вэ дээ? Логикоор бодохоор ямар ч байрны зээлтэй монгол хүн орлогынхоо тал хувийг байрны зээлэндээ өгч таарна. Түүнээс үлдэж байгаагаар амьдарч байгааг чинь ойлгож байгаа ч, яаж ийж байгаад үлдсэнийхээ 20–30 хувийг хүүтэй хүүгүй хамаагүй дансанд хадгалаад л байх хэрэгтэй. Дээр хэлсэлчлэн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Үхэл хагацал, өвчин зовлон гэдгийг бид удирдаж чадахгүйгээс хойш. Иймэрхүү хүнд үед өнөө хадгалсны ид шид гардаг юм билээ. Өдий хүртэл олон санхүүгийн зохицуулалтын ном уншаад би тэр олон хадгаламж эдрийг нь нээлгэж ч үзсэн. Амжилтад хүрээгүй ээ. Угаасаа би бас нэг их мундаг идэж уухаа хасаад, хадгалж арвилаад үржүүлээд, ягштал яс тооцоо бариад, үнэгүй бүхэн рүү хошуурдаг баачка биш юм шиг байгаа юм. Хэдий тийм ч, хувь заяатайгаа эвлэрээд хоосон суухыг хүсээгүй болохоор ядаж нэг дансанд бага сага хадгалж сурч байгаа. Өмнөх хэдэн сар ажилтай ч юм шиг, ажилгүй ч юм шиг, ажлаа ч алдах гэж байгаа юм шиг байдалтай байх үед энэ хадгалсан хэд маань хэчнээн хөөрхөн амьдруулсан гэж санана? Бүр одоо хүртэл үрэх эрхгүй ч, дансанд арга ядрахад авч үрэх боломжтой мөнгө байгаа гэж бодохоор сэтгэл нэг л таатай өег байна. Хэхэ

Өлссөн ч бага өлсөнө гэдэг шиг гэх юм уу? Өмнө нь зөндөө л олон удаа автобусны ч мөнгөгүй байж үзсэн. Тэр үеүүдэд маш их сэтгэл шаналж, яаж амьраад байгаагаа ч ойлгохоо байтлаа стресстддэг байснаа санаж байна. Хүн ер нь таамаглашгүй, мэдэхгүй зүйлээсээ маш их айдаг даа. Юу болохыг мэдэхгүй, түүнд хариу үзүүлж чадахгүйгээ ойлгох тусам улам л стресстэнэ.

Харин үрэх эрхгүй ч мөнгөтэй байхаар, ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд хариу арга хэмжээ авах чадалтайгаа ядраад байх шиг байгаа юм. Тэгэхээр хүний сэтгэл санаа ямар их амардаг гээч? Үнэхээр шүү. Маш тайван, стресс багатай хүнд хэцүүг даван туулдаг юм.

Тийм болохоор хэдүүлээ багахан паникдаж, бага үрж, ахиухныг цуглуулж арай тайвнаар хүнд хэцүүг даван туулцгаая.

Би дахин дахин амлая. Цуглуулсан багахан мөнгө сэтгэлийг чинь маш их тайвшруулна шүү. Би өмнө нь хүүтэй хадгаламжинд хийчихээд бага багаар тогтмол дүнгээр мөнгө хийж өсөхийг нь, үржиж хүүнээс нь хүү бодогдохыг хүлээж шал худлаа хадгалдаг байсан болохоор амжилт огт олоогүй юм билээ. Харин одоо бол, би зүгээр л social-р нээсэн энгийн тусдаа нэг дансанд орлогоосоо аль чадах боломжоороо хийгээд мартахыг хичээдэг болсон. Түүний өсч үржихэд санаа тавихгүй байсан ч, их дүнгээр буюу чадах хэмжээгээрээ хийгээд байхаар нэг л мэдэхэд овоо хэдэн юм болчихсон байдаг юм билээ. Тэгээд энэ дансаараа байнга өдөр тутмаа зохицуулж хольж хутгахгүй хадгалж байгаад дээрх орлогогүй саруудынхаа зээлийн төлбөр, байр хоол бусад төлбөр бүх зүйлээ зохицуулж болдог юм билээ. Ийм зүйл тохиолдсон үед сэтгэл гутрахгүй байх үнэхээр гайхалтай мэдрэмж шүү.

Тэгээд би шийдсээн.

Ерөөсөө чадах чинээгээрээ хадгалж байна аа гэж…

Харин та?Хэхэ

Regards,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet