IMAGINE, baby
Би бүх зүйлийг мэдэхийг хүсдэггүй. Бас бүх зүйлийг мэддэг хүнд ч дургүй. Ихийг мэдэхийг хүсдэг үе байсан. Хурдан том болж, хурдан ихийг сурч мэдээд гийгүүлэхийг хүсдэг байсан. Харин том болох тусмаа ихийг мэдэхийн хэрээр шаналахыг ойлгож, мэдэхдээ биш мэдсэнээ хэрэглэхдээ учир нь байдгийг ойлгосон юм. Яг л мөнгө хэр олж байгаадаа биш зарцуулж байгаа ухаанд учир нь байдаг шиг. Ийнхүү миний ус яг ямар өнгөтэй, нар яг ямар хийн тэсрэлт, хар нүхний нууц, энерги яг юу бэ, хүний толгойд хэдэн ширхэг үс байх, окситоцин ялгарахаар яадаг эсэх, ДНХ гийн гинж, Элизабет хатан хааны аав Гэнри хаан, материалын харимхай чанар гээд л учир замбараагүй мэдэхийг хүссэн бүхнээ ухаж төнхөж суудгаа багасгасан байдаг юм. Юмс их сонин.
Эхлээд мэдэхгүй бүхнээ мэдэхийг хүснэ. Уншина, судална. Тэгсээр энерги, сүнслэг байдал, бодол, хийсвэрлэл гэж яван явсаар эцэстээ мэдэхгүй байж төсөөлж чадах чинь л ид шид байж шүү дээ гэж… Бүх гайхамшиг хүнд өөрт нь байдаг. Тэр нь төсөөлөх чадвар. Хүн нэгэнт бодлоо удирдаж, түүнийг чиглүүлэх бараг боломжгүй тул бодол сэтгэлээ удирдах хамгийн энгийн арга нь ТӨСӨӨЛӨЛ. Бодол биеллээ олдог гэдэг. “хүний хамгийн гайхалтай шид нь төсөөлөх чадварт нь л байдаг” гэж Эйнштейн гуай хэлсэн байдаг нь ч үнэн аж. Шинжлэх ухаан сайн хөгжиж нүд чих тайлж байгаа энэ цаг үед бид эцэстээ энерги чиглүүлэгч нь төсөөлөл байжээ дээрээ буучихсан. Гэтэл орчин цагийн хүүхдийн контентууд /ялангуяа дотоодын/ хүүхдэд төсөөлөх боломж олгохгүй тайлбарласан юм хийдэг болсон нь үнэхээр харамсалтай. Нисдэг бор морийг минь үгүй хийчихэж. Яг ид төсөөлөл нь хөгждөг насны хүүхдийн контентууд бороо хаанаас хэрхэн ордог, солонго яаж үүсдэг, өдөр шөнө, дэлхийн хөдөлгөөн, галактик, биеийн хэрхэн ажилладаг гээд бүхнийг тайлбарлаад байх юм. Төсөөлөх зай алга.
Ягаан өнгөтэй үзэмтэй үрэл идсэн чинь ээжийнхээ гэдсэнд олдоод хорвоод ирсэн тухай төсөөлөлтэй хүүхэд алга. Бараг эр эмийн харилцааг мэднэ. Интернет ч бас үүнд буруутай. Гэхдээ зүгээр хөөрхөн төсөөллийг нь үлдээчихмээр байгаа юм. Тэгж байж хүн болно шүү дээ. Би “шинэ жилээр Санта байдаггүй, тэр чинь аав чинь гэдэг” хүмүүсийг үзэн яддаг. Зүгээр хүүхдийн итгэлийг, өөрөө олж мэдтэл нь тайван орхичих л доо. Томоо болтол нь худал зүйл байсныг мэдээд шүүх бол хүүхэд өөрөө л шүүнэ биз. Бид нар томоо болтлоо үнэг, чоно хоёрыг эхнэр, нөхөр гээд итгэчихсэн л өссөн. Түүнээс буруудаад сүйд болсон зүйлгүй. Харин ч хөөрхөн байгаа биз дээ. Тиймдээ ч тэр үеийн хүмүүс бие биедээ нэр хоч өгөх, байгаа байдал, зан аашаар нь ямар нэг зүйлтэй зүйрлэхдээ сайн байдаг байх гэж боддог. Энэ чинь ч бас чадвар шүү. кккк
Би юмны учир мэддэг болтлоо зурагтан дотор жижигхэн хүмүүс тоглолт үзүүлдэг л гэж боддог байсан. Ядаж байхад тэр үеийн зурагт томооо дөрвөлжин овгор ар талтай байсныг ч хэлэх үү. Тэр жижигхэн хүмүүсийг гаргаж ирэхийг мөн их мөрөөддөг байж билээ. Бас бурханд тавьдаг том чихэр алга болчихдог болохоор бурхан идчихдэгт итгээд бурхныг жаазтай зурагнаасаа гарч ирж идэхийг нь нүдээ ширгэтэл хүлээдэг байлаа. Гэтэл агаа идчихдэг байсан. ККК Тэглээ гээд муудсан зүйлгүй. Харин ч бурханд илүү сүсэглэдэг, үзэж харж байгаа бүхэндээ хүндэтгэлтэй ханддаг болсон байх. Зүгээр хуураад байхдаа биш, хүүхдэд өөрөө гайхаж шагшрах, учрыг нь олох гэж оролдох, мэдэх гэж ухаж төнхөх, итгэх зай боломж өгөх хэрэгтэй. Гэнэн итгэмтгий, мөрөөдөмтгий чинь л хүүхэд насны гайхалтай тодорхойлолт байтал бид тэр шидийг нь үгүй хийж болохгүй. Солонгонд хүрч үзэх гээд цуцталаа гүйж, чихрээр бороо орохыг хүлээж нойргүй хонож, ээжийнхээ гэдсэнд буцаад орохоос айгаад ягаан үзэм идэхгүй байсан ч яахав дээ. Эцэстээ энэ бүхэн чинь хүүхэд нас шүү дээ. Би одоо ч ногоон шош муу иддэг. Жоохон байхад агаа туулайны баас гээд итгүүлчихсэн. Тэгээд л идэж чадахаа байчихсан. Кккк Гэхдээ туулайны баас тийм хорголон юм байдаг тухай төсөөлөлтэй л болж байгаа юм шүү дээ.
Төсөөл хонгор минь, мөрөөд. Хэнд ч хэрэггүй, чамд ч ашиггүй байсан ч мөрөөд. Хов хоосон, хорхой хүргэм аль нь ч байсан сайхан төсөөл. Тэр чинь л бидний диваажин юм билээ.
Гараа халаалаа, Love Bunny
John Lennon — Imagine Lyrics
Imagine there’s no heaven
It’s easy if you try
No hell below us
Above us, only sky
Imagine all the people
Livin’ for today
Ah
Imagine there’s no countries
It isn’t hard to do
Nothing to kill or die for
And no religion, too
Imagine all the people
Livin’ life in peace
You
You may say I’m a dreamer
But I’m not the only one
I hope someday you’ll join us
And the world will be as one
Imagine no possessions
I wonder if you can
No need for greed or hunger
A brotherhood of man
Imagine all the people
Sharing all the world
You
You may say I’m a dreamer
But I’m not the only one
I hope someday you’ll join us
And the world will live as one