I’d rather go naked than wear fur.

expert.bunny
2 min readJul 26, 2019

--

Coursera-гийн нэгэн сургалтад сууж байгаа бөгөөд түүнээс үүдсэн хэдэн бичлэг оруулья гэж бодсон юм.

Би гайхдаг юм. Энэ бүх бидний бүтээж байгаа, цаашид бүтээх зүйлс биднийг мөхөөх юм бол хөгжих хэрэгцээ үнэхээр байсан юм уу?

Гудманд унтдаг байснаа байртай боллоо, тэрний тог цахилгаан, эрчим хүч?

Мах ногоо иддэг байснаа амталдаг боллоо, үүнээс үүдэлтэй төрөл бүрийн шинэ эмчлэгддэггүй өвчнүүд?

Эр, эм гэж хүстэй байлаа. Одоо эр, эм, эр ч биш, эм ч биш, эр мөртлөө өөр сонирхолтой, эм мөртлөө өөр сонирхолтой гэх мэт олон хүйстэй боллоо?

Мах мал, өвс ногоо харж сүрэглэж амьдардаг байснаа соёлжиж хотжилоо. Шашны мөргөлдөөн, төрөл бүрийн арьсны өнгө, үндэстэн ястны мөргөлдөөн, газрын, баялгийн, нөөцийн дайн тулаан?

Бүр жирийн хувцсан дээр хүртэл анх өмссөн хувцас нь амьтны арьс л байсан байх. Одоо орлуулах зүсэн зүйлийн материал байхад арьс өмсөхөөр харгис харагдаад л байгаа болохоос. Гэхдээ тэр бүх шинэчлэгдсэн материалыг үйлдвэрлэхэд шаардлагатай эрчим хүчийг нөмрөх гээд байгаа амьтны арьсны хэмжээтэй яг харьцуулаад гаргасан экологийн судалгаа байдаг юм болов уу? Аль нь ойрын хугацаанд, урт хугацаанд хор хөнөөлтэй эсэхийг бүү мэд.

Цаанаасаа цэг рүү тэмүүлэх зорилготой хөгжихийн төлөөх цикл шиг…

Өмсөх ёстой бол өмсөөд, тайлмаар байвал тайлчихья л даа. Төгсгөл нь тодорхой юманд ингэж нервтэх хэрэгтэй л байдаг юм байх даа?

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet