I know your pain
Yeah, I know your pain sweat heart,
Хүн бүр өөр өөрийнхөөрөө жижиг бага, том зовлонтой. Тэрийг нь ойлгодог болохоороо хэнийг ч шүүмээргүй, байгаагаар нь хүн гэдгээр нь хайрлахыг хүсдэг юм, туулай нь. Гэхдээ яг зовж байхад нь тэр зовлонг нь амссан хүний “Тийм ээ, би чамайг ойлгож байна” гэх нь үнэн бас чин сэтгэлийн санагддаг бол, зүгээр л тэр зовлонг мэдэхгүй хэрнээ тайтгаруулах гэж “Тийм ээ, хэцүү байгааг нь ойлгож байна” гэх нь арай өөр хоосон санагддаг тэ? Тэр энэ хүний буруу чиш ч гэлээ, хүмүүс иймхэн юмнаас ч үнэнийг эрдэг юм шиг… Хувиа хичээсэн амьтан шүү. Хэхэ
Саяхан LIVE гээд со драма үзэж байгаад ийм бодол төрсөн юм. Тэнд нэг ангид ахлах сургуулийн охины сарын тэмдэг ирээд 00-соо гарч чадахгүй өдөржин суудаг тухай анги гардаг юм. Тэр сургууль нь 00едоо кофены машин шиг ариун цэврийн хэрэглэл авдаг машинтай ч охинд машинаас ариун цэврийн хэрэглэл авах мөнгө байдаггүй. Мөн ахлах сургуулиудад сургуулийн эмчээсээ үнэгүй ариун цэврийн хэрэглэл авч болдог ч тухайн охин байнга, сар бүр үнэгүй авдагаасаа ичээд тэр өдөр авч чадаагүй байдаг юм. Хөгжсөн газар гэж.
Тэгээд бид нар ч жаахан охин байсан. Яг мөнгөгүй үед сарын тэмдэг ирэхээр хамгийн хогийн санагддаг байсан тухай дурслаа. Гэхдээ би нь сайхан ээжтэй байсан хүн болохоор нэг утас цохиод л юун цагдаа, эмч яг л сахиусан тэнгэр дээрээс бууж ирж байгаа мэт ээж гарч ирээд л бүх асуудал зохицуулаад өгчихдөг байсан болохоор энэ охин шиг зовсон гэж хэлж зүрхлэхгүй нь. Гэхдээ ийм зүйл үзэж туулж байгаа хэд хэчнээн хүүхэд байдаг бол? Зарим нь бүр дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл авахаас ичнэ… Хүүхэд л юм чинь. Манайх шиг ядуу улсад сургуулийн эмч байлгаад ийм үйлчилгээ зайлшгүй байх хэрэгтэй юм шиг. Байдаг болчихсон уу? Хэхэ. Гэхдээ л эргэлзэж байна. Үнэгүй ариуйн цэврийн хэрэглэл өгдөггүй л болов уу. Тэгээд яг ийм юм санаачлах гэхээр нэг хууль сэдэж төсөв батлуулаад, хэн нэгнийхээ оруулж ирдэг ариун цэврийн хэрэглэлийг шахаад гэээшшшш…
Хааяа дээгүүр нь байдаг захирал албан тушаал нь бага зэрэг эмэгтэй байгаасай гэж хүсдэгээ нуухгүй ээ. Тэр эмэгтэйчүүд нь бас эмэгтэй байгаасай гэж хүсдэгээ ч нуухгүй. Эрэгтэйгээсээ дутахгүй гэж хүйсээ ч мартаад, амьдралаа зольдогоо ч болиосой гэж хүсдэгээ нуумааргүй байна. Угаасаа жаахан сул дорой байх чинь давуу тал ч юм билүү? гэж бодож болдоггүй л юм байх даа.
Эмэгтэй хүний зовлон их болохоор, бүр сар бүр дарамтлах энэ мэтхэнийг нь халамжилдаг болохсон. Ядуу буурай орон гээд халамж л хэрэгтэй юм бол тэр нь ядаж боловсроод сайжирчихдаг, хэрэгтэй хүндээ хэрэгтэйг нь өгөхдөө дээд түвшний болчихдог ч болоосой гэж хүсэх юм. Хэхэ
Тэгээд миний блогийг жаахан охидууд их уншдаг болохоор та нарт зөвлөхөд, энэ чинь нэг их айгаад юм уу ичээд байх зүйл биш шүү. Зүгээр л бүх эмэгтэй хүн ийм журмаар том болдог юм. Дэлгүүрээс авахаасаа ч ичих хэрэггүй. Зарж байгаа эгч ах нар бүгд л чамайг авч байгааг ч анзаарахгүй, олж байгаа мөнгөө л зөв тоолж авахаа бодож байгаа. Тэгээд иймэрхүү зүйлс болвол, эмэгтэй хүний байдалтай холбоотой асуудал үүсвэл хамгийн түрүүнд ээж, эгчтэйгээ зөвлөж асуугаарай. Танихгүй хүнээс, эмчээс ч илүү зөвлөх ээж эгчээс өөр байхгүй шүү гэж захья. Аа тэгээд эмч ч олдохгүй, асуух хүн ч байхгүй бол миний инстагаар DM бичээд асууж болно шүү, би эмч биш ч гэлээ мэддэг бүхнээ хэлж өгөхийг хичээнэ ээ.
Бүх хүн өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй шүү, хонгор минь.