I AM FORGIVING YOU
Би ойрд зав байгаа юм чинь юу хийхэв, бясалгал хийж, дасгал хийж л өдөр барж байна.
Тэгээд миний нэг бясалгалд их сонирхолтой зүйл хэлж өгснийг хуваалцья.
Хэрхэн уучлах тухай бясалгал юм л даа, өнгөрснөө, өөрийгөө, бусдыг юуг ч бай уучилья гэж мэгээд л…
… Та төсөөлнө үү. Нэгэн бяцхаан хүү шилэн аягатай сүү барьж явна гэж. Хүү хэтэрхий жаахан болохоор түүний гаранд шилэн аяга нь томдсон харагдана. Арай чүү л алдчихгүйг хичээж хоёр гараараа барьж явна. Гэвч хүү алхах бүрдээ сүү цацлаж, эцэст нь шилэн аягатай сүүгээ алдаж хагаллаа. Энд тэндгүй сүү. Хагарсан шилэн аяганы хэлтэрхийнүүд. Та боож үхтлээ уурлаж байна уу? Ямар үнэтэй аяга билээ? Сүүг хэд хэчнээнээр авдаг билээ? Гэж бодох тусам уурлаж байна уу. Уураа шууд гаргаж бөөн чимээ шуугиан болж байна уу?
Эсвэл зүгээр л уурлаагүй юу? Хүүхэп шүү дээ гээд инээгээд өнгөрсөн үү?
Аль нь ч байлаа гэсэн та өөрийгөө дахин анзаарна уу. Та гаднаа дүр үзүүлсэн ч бай, үзүүлээгүй ч бай, та дараагийн удаа хүүд шилэн аяганд сүү хийж өгөх болов уу? Тэр алдчихдаг шүү дээ, хагалчихвал яана гэж бодоод хүүд сүү аягалж өгөхгүй байх болов уу?
Харин энэ итгэл алдаж, давтахаас айж байгаа сэтгэл хөдлөлүүд чинь таны тавьж явуулаагүй тэр уучлал юм аа. Та хэдий уурлаагүй байсан ч, итгжл алдарсан л бол хүүд ямар нэг шийтгэл оноож байна аа гэсэн үг. Харин түүнийг бүрэн уучилж, хагалсан шилэн аягыг чимээгүй цэвэрлэх үед бяцхан хүү жижигхэн бумбал гараараа асгасан сүүгээ хажууд чинь арчих гэж оролдох болно. Энэ бол хүүгийн буруу зүйл хийснээ залруулах гэсэн натурал human instict юм аа.
Та түүнийг уучлах уу? Та өөртөө хураасан бүхнээ тавьж явуулахыг хүсч байна уу? Бид бүхнийг уучлах нь өөрийгөө амьсгалах чөлөөтэй тайван байлгахтай агаар нэгэн зүйл юм.
…
Гэдэг. Бодоод байх нь ээ үнээн. Хүн өөрийгөө зовж байна аа гэж гоншигоновол, шалтгаан нь өөрөө. Жаргаж байсан ч шалтгаан нь өөрөө. Өөрөө өөрөөдөө бодол нь л шалтгаан нь. Тэгхээр бүх юмны учир шалтгааныг өөрөөсөө эхэлж хайгаарай.
Бас “сохорсон биш завшив”-г хүртэх бол энэ мэт бясалгал хийцгээгээрэй.
Аа бас, намайг дахиж бичихгүй нь гэж айж байсан бол үгүй ээ. Би завтай, зайтай байх бүрдээ бичсээр л байна аа, don’t worry
Cheers,