HONEY MONEY HONEY

expert.bunny
3 min readAug 13, 2019

--

Би нэг хэсэг сайхан арьстай шулам болохыг зориод хамгийн сайн гэсэн болгоныг түрхэж, нялж явав өө. Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний лавлах болохоо шахлаа. Тэгсэн яасан?

Мөнгөгүй болно биз дээ.

Хамаг зарлагын 80% гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авдаг болчихсон тууж явлаа. “OMG, энэ амьдрал биш шүү” гэж өөртөө сануулаад арга саам хайлаа. Би их хуурай арьстай болохоор ер нь бол их л сайн юм түрхэж, хамгаалж байх шаардлагатай байдаг юм. Гэхдээ хуурайгийн хажуугаар, нимгэхэн эмзэгхэн арьстай болохоор бас баргийн бүтээгдэхүүн таарахгүй ээ. Тэгээд ийм их мөнгө зараад би нэг л зүйлийг ойлгосон нь. Зөгийн бал, серамид, синтелла асид найрлагад нь орсон бүх л зүйл ер нь таарах юм байна. Серамид өвөл илүү зохьдог бол синтелла зун, зөгийн бал бол үүрд таардагийг олж нээлээ.

Одоо бол

Skin food non irritant mild cream

Энэ комны тоник, тос хоёрыг хэрэглэж байна. Хэтэрхий олон юм түрхэх залхуутай, мөнгөнд гарлагатай байсан бол энэ арьс арчилгааны хоёрхон бүтээгдэхүүн зуны халуунд хурдан шингэдэг, мэдрэмтгий арьс цочроохгүй тун сайн таарч байгаа.

Зүгээр сонирхуулахад энэ Skinfood body essence үнэхээр гоё шд. Бүр үнэхээр гоё. Даанч тасарчихаад Монголоос олдохгүй байгаа юм.

Шөнөдөө өмнө авчихсан байсан LANEIGE sleeping pack хэрэглэж байна. Тэгээд л болоо. Өдөр бол chemical нарны тос хамгаалах зорилготой түрхдэг.

Маск тавихгүй бол, би дээр хэлсэн хуурайгийн хуурай арьстай гээд. Тохирох маск олж авна гэдэг чинь алаан байхгүй юу.

Тэгээд бодсон юм, юу орсон нь тодорхойгүй юм авч туршилтын туулай болж байхаар гэртээ л маскаа бэлдчихэж байя гээд.

МАСК-1 /хуурай, мэдрэмтгий арьс/

Зөгийн бал+сүү= сайтар хутгаад нүүрэндээ зөөлхөн түрхэнэ. Түрхээд удаагүй байтал хатчихна. 15–20 минут болоод угаана. Энэ хуурай арьсанд их сайн, зөөлөн маск болдог. Арьсны өнгө засна. Зөгийн бал нь байгалийн антиоксидант тул бохирдол бактери үрэвсэл дарна.

МАСК-2 /Хуурай арьсанд/

Би энэ маскаа аврал гэж нэрлэдэг юм. Хөдөө гадаа явахаар миний муу хуурай арьс яадаг гээч! Ярих ч юм биш. Биржийгээд, холцруутаад, хатаж таталдаад…

Энэ үед

Зөгийн бал+нухсан авакадо+овьёос, оливийн тос/хийсэн ч болно, хийгээгүй ч болно/= ҮЕРХЭЛ шүү дээ, бурхны минь аврал гэж. Энэ маскан дээрээ багахан сүү дусаах юм уу олвийн тос дусаасан ч болно. Маскаа мэлдээд тавив уу гүй юу хуурайшсан арьс энд тэндээ час час хийгээд бөөн юм болно. Энэ нь хуурайшсан хэсгүүдэд илүү мэдрэгдэх ба тэр хэсэг эмчлэгдэж байна аа гэсэн үг. Ингээд мөн л 15–20 минутын дараа угаана. Гэхдээ энэ маскийг 7 хоногт 1–2 удаагаас илүү тавимааргүй. Маш хүчтэй сайн нөлөөлдөг юм билээ.

Би нэгэнт зөгийн бал л миний арьсыг аврахыг мэдсэн болохоор зөгийн балтай мөсөөр арчих, сүү зөгийн балтай жин тавих гээд зөгийн балаа шүтэж амьдарч байгаа. Зөгийн бал бид 2 үүрдийн хамтрагчид болсон.

Хэрэв та хуурай арьстай, эмзэг арьстай бол зөгийн балны арьс арчилгаануудыг туршаад үзээрэй. Мөнгөнд ч хэмнэлттэй, эрүүл мэндэд ч тустай.

-June-

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet