“THE HAVING” НОМЫН ТОЙМ GOLDEN OPPORTUNITY

expert.bunny
4 min readDec 16, 2020

--

“ Хүн бүхэнд хялбар амжилтанд хүрэх боломж гэж заяасан байдаг. Цаг нь тохирох, алхам нь тохирох, тохироо нь бүрдэх гэж юм бий.” Виржил Абло

Би үүнд маш их итгэдэг хүн бүхэнд амжилтанд хурдан бөгөөд үр дүнтэй хүрэх “алтан тохироо” гэж бий. Түүнийг “олж харна, авна, алдахгүй шүүрнэ” гэдэгт л бэлтгэгдэж амьдардаг гэж боддог юм. Би нэг жил ажилтай ч юм шиг, үгүй ч юм шиг завтай байхдаа огт санамсаргүй баллетад хамт явдаг эгчийн өгсөн үнэн зовсон амьдралтай охины тухай англи хэл дээрх номыг уншиж хэлээ бага зэрэг дээшлүүлсэн нь одоогийн ажилдаа орох боломжийг олгосон байдаг юм. Одоохондоо хэн ч хэрэггүй мэт санагдмаар ч тууштай хийсээр байсан зүйлс чинь ямар нэг зүйл дээр очих гээд л бэлдээд байдаг юм шүү дээ. Цаг нь ирээд, боломж нь бүрдэхийн цагт ийнхүү бэлэн байхаас гадна бас нэг сонирхолтой санааг “HAVING” номоос олж авснаа хуваалцахыг хүссэн юм.

Уг ном бол зохиогч эмэгтэйн аавынхаа баян чинээлэгт хүрэх аргыг нээж олох захиасыг биелүүлэхээр эрэлд гарсан эмэгтэйн түүх юм. Зохиогчийн аав Дэлхийн 2-р дайны дараах он жилүүдэд амьдарч өлсгөлөнд нэрвэгдэж, ядуу тарчигаас ах эгч дүү аав ээжээ алдсан үеийн гашуудлаар хүмүүжсэн нэгэн тул бүх л амьдралынхаа турш уух усаа хэмнэж, яс үсээ цайтал ажиллаж, олсон ширхэг зоос бүрээ гамнаж амьдарсан нэгэн бөгөөд нэг л нартай өдөр хорт хавдартай нь оношлогддог. Ийм үедээ хүртэл түүний аав хураасан мөнгөөрөө тусгай өрөөнд хэвтэж илүү зардал гаргахыг хүсээгүй ба өнгөрөхийнхөө өмнө охиндоо “Над шиг мөнгө хураахын төлөө битгий амьдраарай. Өнгөрсөн бүх жилүүдэд аавынхаа захиж сургасан бүхнийг март. Мөнгө хурааж хуримтлуулснаар баяжина гэж боддог байсан минь худлаа байж. Би ямар нэг зүйлийг буруу хийсэн байна. Охин минь чи миний энэ алдааг битгий давтаарай. Чинээлэг амьдралд хүрэх өөр ямар нэг арга зам байх л ёстой. Түүнийг хайж олоорой.” гэж захьдаг юм. Тиймээс охин энэ их уй гашуугаа тайлахын сацуу аавынхаа захиасыг биелүүлэхээр хайсаар яваад баян чинээлэг хүмүүсийг судалж баян чинээлэгт хүрэх mindset төлөвшүүлэхэд гаршсан гуру Suh Yoon гэгч түүнд нэгэн буддын шашны сударт гардаг үлгэр ярьдаг юм.

Нэг тариачин тариан талбайд заанд хөөгдөж зугтаж яваад том ротан модны дэргэдэх худагтай таарчээ. Заанаас зугтаж амьд үлдэхийн эрхэнд модоор дамжин доош худаг руу дүүжлэгдэн буув. Гэтэл худгийн ёроолд том том могойнууд амаа ангалзуулан байв. Дээш хартал том жижиг хулганууд түүний дүүжлэгдсэн тод хэмлэн худгийн амсраар нэг багшралдаж үзэгдэнэ. Яг энэ мөчид түүний духан дээр ганцхан дусал хүйтэн зүйл дусав. Тэр заанд хөөгдөж ядраад маш их хөлөрсөн байсан тул уг дусал гулсаж явсаар түүний аманд хүрэхэд “Юу вэ? ЗӨГИЙН БАЛ” маш амттай, гайхалтай сайхан зөгийн бал байлаа. Яг энэ зөгийн бал амтагдсан мөч түүний бүх айдас, бүх гарцгүй үхлийн ирмэгт тулсан мөчийг мартуулжээ.

Энэ хүн тэгээд зөгийн бал амтлаад үхсэн үү гэж үү?

Үгүй ээ. Тэр яг энэ мөчийн дараа түүнд маш олон үхлийн сонголт байгаа ч хамгийн боломжит хувилбар буюу ялах ч магадлалтайгаар нь дээш авирч гараад заантай тулалдахыг сонгосон байна. Тэр амтат зөгийн бал түүнд хүнд хэцүү мөчид хэсэг зуурын гайхалтай амсхийлтийг бэлэглэсэн нь эргээд эрүүл ухаантай сэтгэж, зөв шийдвэр гаргахад нь нөлөөлжээ.

Яг үүнтэй адил баян чинээлэгт хүрэх эхний mindset бол “having” буюу “байгаадаа төвлөрөх” юм.

Гуру: Чи жишээ нь, наад утсаа авахдаа ямар сэтгэл хөдлөлтэй байсан бэ? гэтэл

Зохиогч : ммм, би маш их сэтгэл түгшүүртэй байсан. Энэ тухайн үедээ шинэ загвар байсан тул над шиг хүнд маш үнэтэй санагдаж, одооны төлбөр тооцооноосоо хэтрэхгүй амьдралд минь улам л өрийн дараас үүсгэхээс эмээж маш их шаналантай худалдан авсан санагдаж байна. гэхэд,

Гуру : Тэгвэл чи яг тэр үедээ өөрийгөө маш их орлоготой, мөнгөтэй хүн байснаар төсөөлөөд худалдан авалт хийсэн бол гээд төсөөлөөд үз дээ.

Зохиогч: Би нүдээ аниад, өөрийгөө 10000 долларын сарын цалинтай банкиндаа маш их мөнгөтэй нэгэн болсноор өөрийгөө төсөөллөө. /Яг энэ үед нүүрэнд минь ямар нэг мишээл тодорсон гэдэгт итгэлтэй байна./ Ийм их мөнгөтэй би, 1000 доллараар утас авах бол инээдтэй, хачин жаргалтай, хялбархан зүйл болж хувирлаа. Ямар ч дарамтгүй, харин ч баяр жаргалтайгаар авч байна шүү.

Гуру: Үүнийг марталгүй санаж өөртөө сануулж байх хэрэгтэй. Чамд одоо байгаа бүхнийг чи ямар гуни зовлон туулсан ч бай хамаагүй үнийг нь төлөөд зохих ёсоор ньавсан тул түүнийг сэтгэл хангалуун эдлэх учиртай. Одоо чи өөрт байгаа бүхнээ хардаа. Хувцас гутал, намайг хайж олж Бүр Италид ирээд, тансаг зэрэглэлийн зочид буудалд кофе уугаад сууж байна. Энэ бүхнийг чи худалдан авсан шүү дээ.

Зохиогч: Түүнийг ингэж хэлэхэд, би ямар их юмтайгаа, ямар их хөдөлмөрлөснөө, өөртөө ямар их зүйлтэйгээрээ гэнэт баярлаж бахдах мэдрэмж төрөөд явчихлаа.

Энэ бол байгаадаа талархах. Зохиогчийн аав үргэлж ирээдүйд учирч болох, бүр учрахгүй ч байж болох эрсдлүүд бодож түүнд бэлдэж амьдардаг байсан бол энэ байгаадаа талархаж таашаан хүлээн авч аз жаргал мэдрэх нь түүний хувьд цоо шинэ зүйл байлаа.

Ер нь хүн анхаарал төвлөрсөн зүйлээ өөртөө татдаг шүү дээ. Чи өчнөөн жил урт үстэй байж байгаад үсээ тайрвал гэнэт л хорвоогийн бүх хүмүүс богинохон үстэй болчихсон мэт санагдаж, байнга л богинохон үстэй хүмүүс харагддаг болно. Улаан куртка авья гээд л бодчихвол хаа сайгүй улаан куртка л харагдаад эхэлдэг шиг. Хүний анхаарал юунд төвлөрнө түүнийг анзаарах чадвартай болоод эхэлдэг. Тэр улаан куртка гэнэт ид шидээр энд тэндээс гарчирээд чам дээр бороо шиг шиврээгүй, зүгээр л өмнө нь ч эндээ ингээд байж л байдаг байсан. Харин чиний анхаарал өөр зүйлд байсан болохоор анзаараагүй байхгүй юу. АЙ, анхаарал аа гэж… Ид шид.

Тэгвэл “байгаадаа л талархсанаар” баяжчихна гэж үү?

NO

“Байгаадаа талархах” гэдэг бол ОДОО.

Ирээдүй гэж бас бий. Ердөөсөө л mindset байдаг юооооммм.

Номыг бүхлээр нь англи хэл дээр авч унших бол @expert.bunny insta хаягаар DM бичээрэй. Үнэ 15к /kindleer bgaa/

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet