GUASHA MAGIC

expert.bunny
3 min readMar 3, 2020

--

За би цагаан сарын өмнө GERELTY гээс гуаша авсан даа. Энэ гуаша үнэхээр ид шидтэй юм аа. Би мааш өндрөөр буюу 100 хувь эрхий хуруу өргөж сонгон хэрэглэхийг санал болгомоор байна.

Гуаша гэж юу вэ?

Гэхээр энэ гуаша буюу хүйтэн чулуугаар массаж хийх нь цусны эргэлтийг дээд зэргээр сайжруулдаг эрүүл мэндийн өндөр ач холбогдолтойг алдарт цэгийн эмчилгээний мастер Хятадууд олж нээж байжээ. Эртнээс тэд энэ массажны аргыг урт наслах, эрүүл саруул амьдрах, гоо сайхнаа хадгалахын тулд хэрэглэсээр иржээ. Тэд дээрх бүх эрүүл гоё байхын үндэс нь эцсийн дүндээ хүний цусны эргэлтттэй л холбоотойг ойлгоодохжээ. Хэхэ айхтар улс шүү!

Ач тус

Энэ эмэгтэйг л хар.

Би одоо хэрэглээд 10 аад хонож байхад:

  1. Нүүрний өнгө хамгийн түрүүнд маш их сэргэсэн
  2. Арьс жигд гөлгөр, эрүүл өнгөтэй болсон
  3. Нарийн үрчлээнд мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн
  4. Унжих гээд байдаг хамрын хоёр захын завьжны хэсэг тэнийж эхэлсэн
  5. Нүүрний хаван буусан
  6. Зовхи хавагнахаа больсон
  7. Нүдний хөхрөлт багассан
  8. Нүүрний арьс илт гөлийж эхэлсэн.
  9. V эрүү гарч эхэлдэг гэсэн. Надад арай мэдэгдээгүй байгаа хэхэ.

За ер нь тоочоод баршгүй маааш үр дүнтэй байгаа. Бүр заавал хэрэглэж үзэхийг зөвлөе.

  • Цусны эргэлт сайжруулна
  • Хавагнахаас сэргийлнэ
  • Цусны эргэлт сайжирснаар нөхөн төлжилт хурдасна
  • Булчингууд ажиллаж эхэлнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

Дээрх бүр үр дүнг амсмаар байгаа бол хамгийн түрүүнд тууштай нжг ч өдөр алгасахгүй массажлахаа амла!!!

За амалсан бол, гуаша массажны давуу тал нь та өөрөө гэртээ хийх боломжтой. Заавар нь интернэтээр дүүрэн байгаа. Би бас хаанаас хэрхэн массажлахаа сурах тухай дараагийн нийтлэлээр тусад нь дэлгэрэнгүй хүргэе.

Хаанаас авах вэ?Монголд бас хаа сайгүй л байгаа.

  • Би @gerelty ээс захиалж авсан.
  • Мөн энкантогийн 1 давхрын COSE COSMETICS д зарж байсан.
  • Мөн ТАОБАО д хамгийн хямд байгаа. Бүр ёоз ёозоороо мааш хямд байсан шүү. Би их үнэтэй авчихсан байна билээ 😔

Би л хувьдаа гуашад 10 с 10 оноо өгч байгаа.

8аавао, бүр заавал үзээрэй. Бас тууштай өглөө орой бүр хийхгүй бол өнөө гоё гөлийж мөлчийж байсан арьс чинь 1 л өдөр алгасахад буцаад суларч унждаг шүү! Бүр хэвшил болгож байж л үр дүнг бүрэн амсахыг анхаараарай. Үүнийг худалдаж авчихаад маш их судалж хэрхэн массажлах аргачлалууд сурч авсан ба түүнийгээ дараагийн нийтлэлд тусад нь оруулья. Над шиг хүний гар нүүрэндээ хүргэх боломжгүй эмзэг нимгэн арьстайгаасаа болоод гоо сайханд ч орж чаддаггүй хүмүүс гуашагаа аваад гэртээ гоо сайхны үйлчилгээгээ өөртөө хийгээрэй ✌

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet