GUA SHA MAGIC METHOD
Gua sha гийн тухай хайж үзвэл маш их before after гэсэн ид шидийн зургууд бий. Үүнийг гэрийн нөхцөлд өөрсдөө хийх боломжтой тул хэрэг болох мэдээлэл оруулья.
Гуа ша бол өнөө адтай Хятдуудын хэдэн зуун жилийн өмнө эрүүл мэнд гоо сайхандаа чулууг ашиглаж байсан туршлага юм. Эд нар хоосонгүй хүмүүс тул ямар ч байсан тун ач холбогдолтой. Үүнийг орчин үед гоо сайхандаа ихээр анхаардаг япон, солонгосууд нийтийн хэрэглээнд түлхүү нэвтрүүлснээр өнөөдөр дэлхий даяар эмэгтэйчүүд хэрэглэж байна.
Хэрхэн хэрэглэх вэ гэхээр,
- Газар бүрт янз бүрийн чулуу байна. Зарим нь ногоон, ягаан, бор гээд л… Ямар учиртай юм болоо? Энэ чулуунууд нь байгалийн чулуунууд л даа. Байгалийн чулууны гол ид шид бол өөрөө хүйтэн байдаг. Манай аав дархан хүн тул хөөрөг, чулуу бага сага гадарладагийн хувьд мэдээд байгаа юм. Аав маань хаш хөөргөөрөө дандаа л муу нүдэндээ жин тавьж харагддаг. Энэ нь чулуу хүйтэн жин болохоос гадна яг байгалийн чулуунууд өөр өөрийн гэсэн чакраны хүрдний энергийг дэмжих ид шидтэй байдаг. Гартаам бол анагаах их шидтэй гэж ярьдаг байх жишээний. Энэ мэт тус тусыг хүрдний болоод бусад энергийг дэмжих сэргээх шидүүдтэй. Харин гуашанд түлхүү хэрэглээд байгаа jade буюу ногоон хаш, rose quartz зэрэг чулуу нь эмэгтэйлэг энергийг дэмждэг гоо сайхны шидтэй чулуунууд байдаг байна. Үүгээрээ л ялгаатай. Түүнээс бүгд ерөнхийдөө:
- Хаванг буулгах
- Цусны эргэлт сайжруулах,
- Арьсны уян хаван байдлыг нэмэгдүүлэх
үүрэгтэй.
Тус бүрд нь тайлбарлавал:
Jade roller
- Jade нь арай зөөлөн физик шинж чанартай чулуу. Энэ нь цахиурын давхар ислийн үзүүлэлттэй холбоотой. Цахиурын давхар исэл нь арьсьны уян хатан байдлыг дэмжих үүрэгтэй.
- Энэ чулуу нь эмэгтэй хүний төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулж өгдөг гэж үздэг байна. Мөн биеийн чи энергийг тэнцвэржүүлдэг гэж үздэг.
- Мөн дээрх үр дүнг үзүүлнэ.
Rose quartz roller
- Jade г бодвол илүү хатуу шинж чанартай тул илүү удаан эдэлгээтэй. Тэгэхээр энэ чулууны цахиурын давхар исэл jade чулуунаас арай их гэсэн үг байх нь.
- Мөн jade г бодвол илүү хүйтэн шинж чанараа сайн хадгалдаг. Тиймээс хаванг ч илүү сайн буулгана.
- Мөн энэ чулуу нь зүрхний хүрдтэй холбоотой чулуу гэж үздэг тул сөрөг бодол сэтгэлийг дарж гоо сайханд хүргэдэг гэх бэлэгшээлтэй байна.
Ерөнхий ялгаа нь тэгэхээр чулуу бүрд цахиурын давхар исэл болон бэлэгшээлтэй л холбоотой бадаг байна. Сонголтоо хийх биз ээ.
Жич: Би бол rose quartz гуаша хэрэглэж байгаа.
Нийтлэг зарж буй сэтэнд роллер, массажер 2 зүйлээс бүрдэж байгаа даа. Роллер ба массажер.
Миний ажигласнаар роллер нь:
- Гоо сайхны бүтээгдэхүүнийг гүнд шингээх
- Арьсыг өнгөлөг болгох, гялалзуулах
- Хаванг буулгах
- Хөхөрч харласныг арилгах үүрэгтэй юм билээ. Миний хүдний хөхрөлт илт багассаныг тэмдэглүүштэй.
Тиймээс би серумээ түрхсэний дараа роллероо өглөө оройд тогтмол хэрэглэж байгаа. Мөн зарим блоггеруудын зөвлөж байгаагаар бол роллерыг бүр нүүр будалтын дараа ч хэрэглэж болдог байна.
Хэрэглээ:
- Өглөө оройд
- Серум болон чийгшүүлэгчээ илүү сайн, гүнд шингээхийн тулд тэдгээрийн дараагаар хэрэглэх
- Доор хавсаргасан зургийн чиглэлээр роллероо гүйлгэхэд болно.
- Мөн мэдээж жижиг роллер нь нүд, завьжны хэсгийг, том роллер нь дух, хацар гэх мэт том талбайта хэсгийг массажлахад зориулсан байгаа.
Массажер.
За энэ массажерийг бол би судалж суралцсаар л байгаа. Гоо сайхны блоггер бүр л янзан бүрийн хэлбэр хэмжээтэйг сонгон хэрэглэдэг юм билээ. Гуаша массаж хийж үйлчилдэг гоо сайхны салонууд ч янз бүрийн хэлбэртэйг хэрэглэж байгаа. Хамгийн гол нь массажер нь ядаж 2 ширхэг байдаг бол зүгээр санагдсан. Бүх л гоо сайхныхан нүүрний 2 талаа зэрэг массажилдаг юм билээ шүү. Энэ массажерийн ид шид, хэрэглээний талаар илүү дэлгэрэнгүйг миний дагадаг солонгос блоггероос сураарай. Тэр энэ V эрүүгээ гуашагаар гаргасан л гээд байгаа юм. Хэхэ. Бас тэр хөөрхөн, хөөрхөн зөвлөгөөнүүд өгдөг шүү.
Би бол @gereltyorganics — н ягаан нэг ширхэг гуашагаараа л массажилсаар байгаа. Үр дүн:
- Нүүрний арьс өргөгдөх, чангарах
- Хялгасан үрчлээ тэнийх
- Арьс илүү чанга залуу болох
- Нүүрний цусны эргэлт сайжрах
Хэрэглээ:
Энэ массажны чулуу сонирхолтой хэлбэртэй ба энэ хэлбэрийнх нь тал бүр нүүрний өөр өөр хэсэгт массаж хийхэд зориулсан байдаг байна.
Би энэ массажийг өглөөд хийж амжихгүй байгаа тул өглөөд зөвхөн роллероо хэрэглээд оройдоо хоёуланг нь хэрэглэж байгаа. Үр дүн маш сайн, сэтгэл туйлын хангалуун байгаа болохоор өмнөх нийтлэлээ оруулсан байгаа шүү. Мөн манай дүү бас тогтмол хэрэглэж байгаа ба дүүгийн маань сэтгэгдлээр, нүүрэн дээр нь гарсан батга гуаша хийх үед арилчихсан гэсэн шүү. Батгыг маш сайн хатааж арилгадаг юм байна гэсэн сэтгэгдэлтэй байгаа. Би батгашдаггүй болохоор баталж мэдэхгүй байна.
За гуашагийн дээр дурдсанаас гадна толгойд, хуйханд хийдэг массаж нь үсний ургалт болон тархины цусны эргэлт сайжруулдаг, биеийн бүтэн массаж нь биеийг бүхэлд нь эрүүлжүүлж цусны эргэлт сайжруулдаг гэх мэт зүйлс бий. Монголд биеийн гуаша массаж хийдэг салон Маршал хотхоны тэнд байдаг гэсэн. Хэрэгтэй гэвэл инстад ДМ бичиж асуугаарай. Би орсон хүнээс нь асууж өгье. Гэхдээ та нар яг туршиж хэрэглэхгүй, худлаа асуугаад байдаг уу? Заримдаа? Хэхэ
Энэ хятад эмэгтэйн бичлэгээс гуашагийн массажны тухай илүү дэлгэрэнгүй сонирхоорой.
Жич: Би өнөөдрийг хүртэл тасралтгүй гуашагаа хэрэглэсээр л байгаа. Нэг л өдөр хэрэглэхгүй өнжихөд арьс буцаж унжаад, хуучин хэвэндээ орчихдог юм билээ шүү. Тэгэхээр аль болох өдөр бүр хэрэглэж хэвшээрэй. Гэхдээ бас буцаад массажлаад ирэхээр дорхноо сэргэчихдэг юм билээ. Хэхэ
Дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиад гэр орноосоо гарахгүй, гоо сайхандаа анхаарч илүү гараад уйдаж үхэх гээд байгаа цагаа илүү сайхан гоё зүйлст зарцуулаарай. Үүнтэй холбоотойгоор илүү цагаа үр бүтээлч өнгөрүүлэхтэй холбоотой бичлэгүүд хийхээр төлөвлөж байна. Хамт эрүүл байгаарай, all.
Bunny