GOT vs VIKINGS

expert.bunny
5 min readAug 22, 2019

--

За би бээр энэ цувралд орсон түүхээ хуваалцья.

Анх үзсэн шалтгаан:

Vikings: Анх зүгээр байхаар гээд эхлүүлсэн чинь энэ залуугийн цэнхэр нүдэнд татагдаад бүрэн орсоон. Хэхэ. Кинонд гарч байгаа хүдэр залуучууд нь үнэхээр нүд баясгана. Юун Aquaman, юун Batman, Thor… Харин эмэгтэйчүүд нь яахав дээ л юм билээ. Хэхэ

GOT: Хүн болгон үзээд байхаар нь энэ яг юу болоод үзээд байгаан болоо гээд үзсэн чинь, анхнаасаа л ёс бүс хүний ертөнцөөс ангид гаж буруу зүйлээр дүүрэн. Нэг тийм хүний адгууслаг, хар бараанаар дүүрэн кино байж билээ. Яг үнэнийг хэлэхэд би хагас дутуудуухан тэгж ингэсгээд л үзэж дуусгасан даа. Уучлаарай.

Ялагч: Vikings. Учир нь дуусаагүй байгаа цуврал юм даа.

Түүхэн байдал:

Vikings: Энэ кино манай эриний өмнөх үед Скандинавийн нутгаар нутаглаж байсан викинчүүд хэрхэн Умард Англиас эхлээд Европ, Араб руу хүртэл довтолж түрэмгийлж байсан тухай өгүүлнэ.

Тэдний эхний Умард Английн Линдинфэйл сүм рүү дайрсан дайралт манай эриний өмнөх 793 онд болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм байна. Мөн Vikings гэдэг нь далайн дээрэмчин гэсэн утгатай үг бөгөөд тэдгээр зэрлэгүүдийн гол зүйл нь усан онгоц бүтээсэн технологи, дайн тулааны стретеги сайтай, биеийн хөгжил сайн хүмүүс байж. Колумбаас ч өмнө Америкт хөл тавьсан энэ зэрлэг хүмүүсийн тухай түүхийн ул мөр интернетээр дүүрэн байдаг юм байна. Эдгээртэй танилцаж байхад кино түүхийн судалбарууд дээр сайн ажиллаж тусгасан мэт санагдсан.

1873 онд Голландын үзэсгэлэнд викинчүүдийн анх усан онгоц бүтээсэн технологиор бүтээсэн загвар танилцуулсан зураг.

GOT: Зохиомол.Ер нь бол кино зохиол үзэгч, уншигчийн сэтгэл санаагаар наадсан бүтээл болох нь эхнээсээ л ойлгомжтой байсан. Яг эгзэгтэй үед хэн нэг үзэгчдийн анхаарал төвлөрсөн баатар үхэх ч юм уу, тэдний төсөөлснөөс гажууд төгсөх ч юм уу зохиолчийн санал болгож байгаа санаанууд нь сонирхолтой. Мөн энэ бол хүн үүсэхээс өмнөх үеийг буюу юун манай эрин, өмнөх эрин манатай үеийг харуулж байгаа болохоор нэг тийм шашин, итгэл үнэмшил нь бүрэн төлөвшөөгүй, хүмүүс илүү адгууслаг, эголог байх үеийг өгүүлнэ. Дөнгөж махан биетэй болсон мангасуудын тухай ч гэх юм уу.Хэхэ /Гэхдээ энэ бол миний л бодол/ Энэ санаа нь их сонирхолтой. Яг л “Хүн яаж ийм юм бодож олдог байна аа?” гэмээр, нэг тийм Хичкокийн зохиолыг бага зэрэг санагдуулмаар…

Ялагч: Vikings. Үнэн түүхийн эх сурвалжуудад тулгуурлаж түүний он цаг, хэлхээ, судалбаруудаар баяжигдсан.

Нүцгэлэлт:

Vikings: Үе үе гарна аа. Гэхдээ бүх анги дээр нүцгэн хүүхнүүд гарна гэж хүлээх хэрэггүй. хэхэ

GOT: За бурхан минь. Бүх анги дээр гардаг шүү тэ. Хүн сэтгэл санаагаа бэлдэж ч амжаагүй байхад л хаанаас ч юм бүтэн нүцгэн хүмүүс гараад ирдэг кину шүү дээ, та минь. Хүмүүс бас үүнд нь их татагдсан байх ааа…

Ялагч: GOT

Цуст тулаан

Vikings: Викинчүүд өөрсдийн бүтээсэн усан онгоцныхоо тусламжтай Англи, Франц гээд Европын улс руу дайрч довтолгох тул маш их дайн тулааны хэсгүүд гарна.

GOT: Хүн яаж ийм юм бодож олдог байна аа? гэж бодмоор балмад хэрцгий аллагууд их бий. Хүний арьсыг өвчинө гэж юу гэсэн ч үг юм? Бурхан минь.

Ялагч: Тэнцэнэ. Энэ 2 кинонд маш их цус асгаруулсан дайн тулаан, зэрлэг балмад тамлан зовоолт бий.

Зэвсэг

Vikings: модон бамбай, нум сум, сэлэм, сүх, завь.

Төмрийн хомс нөөцтэй газар нутагт амьдардагийнх ч юм уу, ихэнх хэрэгсэл нь модон. Бусад зэр зэвсэг нь онцгойроод байх зүйлгүй. Харин тэд сүх, бамбай хоёроо их чадмаг эзэмшдэг.

GOT: Мэдээж илд. Илд нь шид шидээрээ бий шүү дээ. Валерийн ган. Луугийн илд л гэнэ. Гэхдээ хамгийн том зэвсэг бол галаар тургигч болон мөсөөр тургигч луунууд юм даа.

Ялагч: GOT лууг ямар ч зэвсэг гүйцэхгүй нь мэдээж.

Муу талын баатар

За энд бол олон таван үггүй GOT-н Жофрийг гүйцэх хүмүүсийн үзэн ядалтыг төрүүлсэн, үхүүлэхийг хүссэн дүр байхгүй нь мэдээж. GOT дээр их олон хүний дургүйцлийг, жихүүцлийг төрүүлэм дүрүүд бий. “Яаж ийм юм бодож олдог байна аа?” л гэмээр.

Ялагч: GOT.

Гол дүр

Vikings: Рагнер надад маш их таалагддаг. Энэ дүр болон дүрийн амилуулалт их зэвүүн. Бурхан ч юм шиг, хүн ч юм шиг, тэгснээ баатарлаг, ухаалаг хаан ч байх шиг. Яагаад ч юм Чингис хааныг санагдуулаад байсан. Олон таван үггүй ч шийдвэр гаргалтууд, ажиглалт зэрэг нь нэг тийм “ хаан хүн л ийм байдаг байх” гэмээр. Бас болоогүй үр хүүхдээ гэнэ, хатан солино, бүр хаа байсан Хятад гүнжийн санал болгосноор хар тамхинд хүртэл орно. Тэгсэн ч түүний сүнслэг байдал нь их сонирхолтой.

GOT: Надад бол таалагддаг баатар байгаагүй ээ. Хэхэ. Бүх баатрууд нь нэг тийм зохиомол болохоор ч тэр юм уу, өөрийн гэсэн агуу үзэл баримтлалгүй. Харин Сэрсэ л гол дүрд нэлээд дөхөж очмоор санагдаж байсан ч түүний үхэл гол дүр гэдгийг нь батлаагүй.

Ялагч: Vikings — Рагнерийн цэнхэр нүд.

Гэр бүлийн үнэт зүйл

Vikings: Эдний шашны үзэл баримтлалтай холбоотойгоор гэр бүлээсээ урван тэрслэх, гаж буруу, хор хөнөөлтэй зүйлс сэдэх хийх нь бага. Шашнаасаа татгалзаж ахаасаа, ард түмнээсээ урвасан Роллаг эс тооцвол. Урвалт бол викинчүүдийн шашны хувьд хамгийн байж болшгүй тэрслүү зүйл.

GOT: За бурхан минь энэ кинон дээр нэг үзэл дээрээ тууштай тогтож байсан хүнийг тоолсон нь дээр байх. Луугийн эх хүртэл “боолын гинж таслагч” зорилгоосоо ухрангаа алддаг бид дээ? За тэгээд ахан дүүс хоорондоо цус холилдохоос ч айхгүй зунгааралдсан л юм болно. Зуун жилийн ганцаардал+Хичкок ч юм уу. Хүн яаж ийм юм бодож олдог байна аа?

Ялагч: Vikings

Recommend: Аль алийг нь л үзэх хэрэгтэй. Би зүгээр Vikings үзмээр цуврал юм байна шүү л гэж хэлэх гэсэн юм. GOT-г гүйцэх, гүйцэхгүйдээ биш. Надад бол их таалагдсан ба дуусах болоогүй байгаа.

Миний хувьд дээрх 2 кино 10 онооноос:

VIKINGS — 8.0

GAME OF THRONES — 7.7

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet