GLOWING SKIN TIPS &TRICKS

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Glowing skin trick
Арьсыг өөрөөр нь гялалзуулж мөлчилзүүлэхийн тулд ихээхэн хичээл зүтгэл, цаг хугацаа шаардлагатай. Мэдээж чийгээр дутаахгүй, тэжээлээр дутаахгүй, батга үрэвсэлгүй л байж гялалзана шүү дээ. Энэ бүгдийн арчилгааг би өмнөх бичлэгүүдээр хүргэсэн тул энэ удаа баяр ёслол болох гэж байгаатай холбоотойгоор зүгээр л гялалзсан арьстай мэт харагдуулах trick-ээ хуваалцья.
Сүүлийн үеийн арьс арчилгаа, гоо сайхны, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хэтэрхий ид шидтэй болоод байгаа тул аль болох цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж үе үе туршилт хийж, хаа нэг гоо сайхны брэндийн тасгуудаар орж байгаарай. Сонин хаана ч харж байгаагүй зүйлс бий болчихсон байх вий. Шартсаны маргааш нүүрний хаван буулгадаг нэг удаагийн маскнаас аваад л…
1. VDL- lumilayer primer.
энэ primer -г нүүрний кремнийхээ доор нимгэхээн тавиад будахад арьс өөрөөсөө гэрэлтэж, гялалзаж байгаа мэт эффект өгдөг шүү. Би Заяа Билгээ дэлгүүрээс авч байсан.
2. Mist- г манайхан сайн хэрэглэдэггүй юм шиг санагдаад байдаг юм. Би байнга хэрэглэдэг. Будаг шингээх гэж ч биш. Чийгшүүлэх, будсаны дараа, усанд орсны дараа арьс хуурайшихаас хамгаалах, өдөржин будагтай ядарвал гээд л байнга л хэрэглэдэг. Мистнүүд мөн арьсыг чийглэг мэт харагдуулахад тусалдаг шүү. Би өөрийн хэрэглэдэг мистүүдийг хасваргасан байгаа.
3. Гялалзуулагч буюу higlighter — г бичлэг эдр үзэж байгаад өөрт тохирох байдлаар хэрэглэвэл илүү баярын уур амьсгал оруулдаг. Мөн арьсыг чийглэг харагдуулна.
4. Яг өөрийн арьсны мэт өнгөтэй кремээ сонгоод сүүдэрлэх байдлаар л хуурай пудр хэрэглэх нь мөн дээрх бүгдийг хэрэглээгүй ч чийглэг мэт арьстай харагдуулдаг.
Би туйлын хуурай амьтан болохоор ер нь хуурай пудрыг сүүдэрлэх гэж л хэрэглэдэг.
5. Аль ч үдшийн хатан хааны хамгийн гоё гоёл чинь өөртөө итгэх итгэл шүү. Өөртөө итгэлтэй эмэгтэйг бурхан ч дийлдэггүй гэдэг юм билээ, гоо үзэсгэлэн минь гэж.
Дахиад сануулахад 12 цагаас өмнө гэртээ харихаар яарч явахдаа өрөөсөн шаахайгаа шатан дээр үлдээхээ мартаж болохгүй шүү! хэхэ
CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet