GLOWING SKIN ROUTINE
Glowing skin routine
Glowing blowing skin гэдэг бол гялалзаж мөлчилзёөн эрүүл тунгалаг, чийглэг толигор арьсны тухай яриа байх ёстой.
Тиймээс би чийглэг толигор арьсны тухай нэгэн зүйл тодруулахыг хүссэн юм. Би хэт хуурай, эмзэг арьстай болохоор ихэвчлэн moisturize гэсэн бүтээгдэхүүнүүд сонгодог ч заримдаа яагаадыг мэдэхгүй таарахгүй болчихдог байлаа. Тиймээс үүнийг гүнзгийрүүлэн судалж байгаад олж мэдсэнээ та бүхэнтэйгэ хуваалцья.
Нүүрний маск авахад хүртэл moisturize, hydrating гээд 2 янзын адилхан гэмээр маскнууд байдаг даа. Тэгвэл энэ 2 яг юугаараа ялгаатай юм бэ?
За мэдээж гөлгөр толигор арьсны нууцын эхний алхам бол цэвэрлэгээ. Нүүрний цэвэрлэгээг манайхан одоо сайн сурсан байх. Олны танил охид болгон нүүрээ савандаж угааж байгаа бичлэг хийгээд байдаг даа. Хэхэ
1. Арьсны онцлогтоо тааруулан дор хаяж 2 шатлалт цэвэрлэгээ хийх ёстой. Энэ нь тосон+угаах, мецил усан+гел зөөлөн угаах, сүүн крем+угаах гэх мэт. Тослог арьстай бол 2 нь 3, 4 шатлалт болтлоо өснө. Одоо бол дэлхий дахинд алдаршсан солонгос гоо сайхныхан усан эсвэл тосон + хөөсөн угаалт эсвэл гел + AHA,BHA тоник цэвэрлэгээ гэдэг арга барилаар цэвэрлэж байна. Би хуурайгийн хуурай арьстай хүн болохоор мецил усаар арчаад зөөлөн гелээр угааж, тоникоор арчиж цэвэрлэдэг.
Нэг хэсэг дан зөөлөн хөөсөөр угааж цэвэрлэдэг байлаа. Гэтэл яг хамарны хажуу хацарны товгор хэсэг сайртах гээд байгаа мэт болоод байсан чинь хэт хуурай арьсаа буруу цэвэрлэдэг байсны нөлөө гэсээн. ХЭХЭ
2. Одоо гол сэдвээ хөндье. дээрх DEHYDRATE, MOITURIZE гэдэг нь утга нь ижилхэн юм шиг ойлголттой танилцья. ДАрааллын эхэнд DEHYDRATE ойлголтыг заавал ойлгох хэрэгтэй. Энэ нь энгийнээр арьс өөрт байвал зохих чийгээ алдсанаар арьсны гадна талын нимгэн давхаргын ширхэг хорондох зай алдагдаж бүтэц нь өөрчлөгдөх тухай ойлголт бөгөөд нэг үгээр усан үзэм хатаж хорчийхтой л адил гэсэн үг. Үүнийг хялбархан энгийнээр шалгахыг хүсвэл гарынхаа нимгэн арьснаас чимхэж багаад тавихад (зурагт үзүүлсэн шиг) цууд буцаж хэвэндээ орж байвал хэвийн чийгтэй. Маш удаан харимхай байж хэвэндээ орж байвал чийг их дутагдсан арьс гэж үзнэ. Чийгээ алдсан арьсны хэв шинжүүд: арьс уян байдлаа алдах, чийггүй арзгар болох, будаг тогтохгүй байх, бүрсийх, нимгэн үрчлээтэх зэрэг орно. Тослог арьстай хүмүүст ч энэхүү чийгээ алдсан хэв шинжүүдийн илрэлүүд тохиолдох бөгөөд арьс чийгээ алдах, арьсны чийгийг барих тэнцвэржүүлэх гэдэг нь ямар ч төрлийн арьстай хүний заавал ойлгох ёстой ойлголт юм.
Гол чийг нөхдөг натурал найрлагууд бол: hyaluronic acid-арьсны чийгшил барих, өөрийгөө нөхөн чийгшүүлэх байдлыг дэмждэг, Aloe-арьсанд агуулагдах усны хэмжээг нэмэгдүүлж, тайвшруулдаг, Зөгийн бал-мөн л арьсыг чийгшүүлж, чийгээ барих чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ анти бактерийн үүрэг гүйцэтгэдэг. Химийн гаралтай чийгшүүлэгчид: глицерин, Panthenol B5, AHA’s (AHA гэдэг нь papaya, алим, apple cider vinegar, algae marine extract гэх мэт чийгшил нэмэгдүүлэх бүтээгдэхүүнүүдээс химийн аргаар гарган авсан химийн найрлагыг хэлнэ) ордог. Тэгэхээр аливаа бүтээгдэхүүн сонгон авахын өмнө орц найрлага хэсгээс эдгээр найрлага орсон эсэхийг нягтлаарай.
Мөн хуурайшиж чийгээ алдсан арьсны хамгийн сайн тэжээл нь серум болдог тул серумын ид шидэнд итгэх хэрэгтэй. Би бол тоникоо илүү чийгшүүлэх hyaluronic acid түлхүү орсон бүтээгдэхүүн сонгоод серумээ moisturizing байхаар сонгож бусад бүтээгдэхүүнээ тайвшруулах, calming effect-г нь түлхүү харж сонгодог байх жишээний.
Хэрэв та тослог, холимог арьстай бол мөн л тоникоо чийг нөхөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгож бусад бүтээгдэхүүнээ хэрэглэдгээрээ хэрэглэх ч юм уу?
Мөн арьсныхаа чийгийг удаан барих тос, бүтээгдэхүүн хамт хэрэглэхийг зөвлөх байна.
Мөн хамгийн чухал нь үнэтэй ид шидийн бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй сайхан арьсны нууц бол амьдралын зөв хэвшил юм шүү дээ. Үүнд: ус тогтмол тогтсон хэмжээнд хүрэхүйц уух, дотроосоо сайн чийгшүүлэх, гадны нөлөөнөөс хамгаалах буюу хэт халуун шүршүүрт орохгүй байх, температурын хэт цочролд аль болох өртөхгүй байх, мөн арьсны ширхэгийн усыг улам сорж хөөрөгддөг шаврын төрлүүд, charcoal,хэт их BHA(salicylic acid), tea tree, witch hazel гэх мэт. Хэрэв та тослог арьстай бол эдгээр орц найралага орсон бүтээгдэхүүнтэйгээ чийгшүүлэх бүтээгдэхүүнээ хамт хэрэглээд ямар ч үр дүнгүй байх тул долоо хоногийн 2 өдөрт нь чийгшүүлэх арга хэмжээгээ аваад бусад өдрүүдэд өөрийн батгашилтын эсрэг, тослог дарах, баланс тэнцвэржүүлэх бүтээгдэхүүнээ хэрэглэхийг зөвлөе.
Чийг бол арьсны хамгийн чухал эрүүл залуу байлгах жор юм шүү, хонгоруудаа.
Би ойрд зав гаргаж постоо тогтмол оруулаагүйдээ үнэхээр гэмшиж байгаа. Одоо өдөр бүр заавал оруулдгаараа оруулна аа. Хамт байдагт баярлалаа. MOISTURIZING багтаагүй тул салгаад оруулья.