First impression DIVE INTO
Монголын мянга мянган залуус бид л хөдлөхгүй бол хөгжихгүй байгаа юм байна гэх итгэлээр үүргээ гүйцэтгэсэн ч хүссэн үр дүн нь хүзүү ороох үед тэдний гэгээн хүсэл DIVE INTO hopeless…
Мастерын зэрэг горилогч зуу зуун залуусын дунд суугаад Нашын онолын тухай лекц сонсож суухад “Beautiful mind” киног үзсэн хүн ангид байна уу гэхэд 150 оюутнаас 3 байхад миний мастерын зэргийн талаарх ойлголт DIVE INTO шал…
Тэр ах Beautiful mind үзсэн Нашийг таньж байгаа цөөхнүүдийнх нь нэг юм чинь гайгүй ах байх нь дээ гэж шүү юм бодоод байж байтал завсарлагаанаар зэрлэгүүдтэй шилтэй юм тойруулж байхыг хараад тэр ахын тухай төсөөлөл маань DIVE INTO vodka…
Инстаграмд царай муутай, муухай гэртэй, ажилгүй хүн байхгүй шүү юм бодоод Монголын гэрэлт ирээдүйг мөрөөдөөд алхаж явахдаа ертөнцийн хөөрхөн мэт охин зураг шигээ байхгүй үед миний ирээдүйн тухай төсөөлөл DIVE INTO хоосон…
Монголын суурьшмал соёлын нийгэмшилд өнгө нэмсэн шинэ сайхан газрууд нээгдэх сайхан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүннү малл, E-mart, Viva City …
Нэг жил ч хүрэхгүй хугацаанд ямар ч сайхан газар байсан DIVE INTO Нарантуул.
Уйлмаар байгаа ч уйлж чадахгүй, инээмээр байгаа ч инээж мэдэхгүй, үе үе энэ бүх хүмүүс DIVE INTO emo…
Гэхдээ л амьдрал сайхан шдээ. Яг л ҮЙ ХУА-гийн “Амьдрахуй” дээр бүх хайртай хүмүүсээ алдсан ч, аз жаргалгүй байсан ч, зовж байсан ч, хэцүү байсан ч амьдарч байгаа нь, амьсгалж байгаа нь, хэнд ч хэрэггүй хэрнээ өөрт чинь л утга учиртай дурсамжаа цуглуулж АМЬДРАХ гэдэг чинь л диваажин шүү дээ.
Усанд эрдэнэс гялтганахыг харж чаддаг нүдтэй, үүлний цаадах нар солонго бүтээхийг таашах зүрхтэй байхад бид сайн цаг ирэхийг, сайхан хүмүүсээр хүрээлүүлэхийг хүлээхгүйгээр АМЬДРАХЫН АЗ ЖАРГАЛ-г амтлах л болно.
Cheers, Bunny