FEEL GOOD MOVIE LIST
Би амралтын өдөр нэгэнт бичлэг оруулах боломжгүй байгаа тул хүйтэн амралтын өдрүүдээр та нар минь гэртээ хамаг сайхан кинонуудаа үзээд тухтай амраарай гээд лист оруулья. Ихэнх нь л давтагдах байх, гэхдээ яахав дээ, тэ?
Бас би киноны найруулагч байтугай, нэрийг нь ч цээжлэх дургүйн дээр тогтоодоггүй нэхэр болохоор учиргүй кино сэтгэгдэл шиг оруулж чадахгүй нь ээ, ойлгоорой. Би баахан онолдож өөрийн сэтгэгдлээ санал болгосноос, хайж олж үзээд өөрсдөө жаргаарай, хэхэ. Ер нь бол би 1940,50,60 он л хүн төрөлхтний хамгийн алтан үе байсан шиг санаж явдаг юм. Хэрэв цаг хугацаагаа сонгож амьдарч болдог бол тэр үед л ид залуу насаа өнгөрөөж, болзож, роматиклаж, Beatles мэт луухгаруудын тоглолтын төлөө амиа өгөн орилох байлаа. Хэхэ
- FUNNY FACE
Миний style icon Audrey Hepburn тоглосон ганган кинонуудын нэг. Үнэхээр стиллэг… GOOOOOD, тэр синематик хэсэг бүр гоё, бас болоогүй хайр дурлалтай.
2. Tiffany’s breakfast
За би энэ киног хэдэн зуу, мянган удаа үзсэнээ санахгүй байна. Бас л мааш стиллэг. Ганган кино. Англи хэл анх сурсан кино ч гэж хэлж болно.
3. Singing in the rain
Энэ үеийн хүмүүс яагаад ийм авьяаслаг байсан юм болоо? л гэж бодогддог юм. Хэхэ. Хүнд дуулах, бүжиглэх, жүжиглэх нэг дор оршоод зогсохгүй төгс байна ч гэх шиг. Бас энэ киног анх үзэхдээ дүүтэйгээ элгээ таттал инээж байснаа ер мартдаггүй юм. Бас тэр ягаан, нар жаргаж байгаа студи гээд л… Кино кино.
4. SABRINA /1954/
Энэ кино 1995 онд Харисан Форд ахын тоглосноор дахин хийгдсэн байдаг ч надад энэ эхний хувилбар илүү таалагддаг юм. Та нар гэхдээ хочуланг нь үзээд үзээрэй. Сабринагийн сэтгэл татамд мансуураад л дуусна. Мөн л Audrey эгч маань байгаа болохоор нүд салгахын аргагүй үзэсгэлэнтэй, стиллэг.
5. Roman Holiday
Гоё хайрын түүх ээ бас. Бүр Оскартай кино шүү дээ, энэ чинь. Оскар авсныг нь би Чаплины киног үзэж байхдаа мэдэж авсан санагдаад байх юм. Хэхэ.
6. Shirley Temple all movies
Хүүхэд ахуй насны хамаг сайхан жаргалтай үед үзэж байсан болохоор энэ охиныг харахаар л зүрх сэтгэл минь баясаад явчихдаг юм. Тэр ийм эгдүүтэй хөөрхөн дээрээ тийм их авьяастай байна ч гэх шиг… Энэ үед яг юу тохиолдсон байсан юм бол оо? Бүх зүйл нь сайхан.
7. Bambi
OMG, энэ киноны зурагт би ямар их хайртай гээч?
8. Dumbo
Гэснээ Disney-гийн бүх зурган хүүхэлдэйг оруулчихгүй юу тэ? Хэхэ. Эд нар гэхдээ арай л эгдүүтэй зураглалтай шүү. Хайр хүрмээр. Надад сүүлд гарсан кино нь лав энэ хүүхэлдэйнийхээ хаана ч хүрэхээргүй санагдсаан. Хүнд кино таалагдах, сэтгэгдэл үлдээх нь тухайн цаг үе, хэнтэй хаана, ямар үед үзэхээс их шалтгаалдаг юм билээ. Надад бол хүүхэд байхдаа анх үзсэн бүх зүйл маш гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг юм билээ.
9. Lalaland
За энэ сайхан кино маань хүссэнээр төгсдөггүй ч зүрх, нүд, чих бүгд баясана аа, бас. Надад амралт шиг кино санагдаад байдаг юм. Юу ч бодож хүлээхгүй, зүгээр л сайхан таашаавал болоо.
10. Comrade, Almost a love story
Энэ бас их гоё хайрын түүх ээ. Миний дуртай Maggie Cheung тоглодог болохоор ч тэр байх. Хэхэ. Бас энэ киноны дуу, дуугаар холбогдсон хосууд гээд классик хайр аа.
Энэ киног мэдэхгүй хүнгүй л болоо байлгүй дээ. Нүдийг ч нэг баясгах шиг болно шүү дээ. Би яг нэг нүүр мүүрээ будаж үзэх гэж ядаж байх үедээ үзсэн юм уу яасан юм, Maggie-г дуурайж нүдээ будаж үзэж байсан түүхтэй. Гунигтай юм шиг боловч надад бол их ганган синематиктай болохоор нүд баясаад байдаг юм.
12. How to lose a guy in 10 days
Би яагаад ч юм энэ кино гарч байвал үзээд суучихсан байдаг. хэхэ. Энэ Kate Hudson өмсдөг Vercace шар даашинз бас л бүх цаг үеийн тодотголтой шүү дээ, бурхан минь.
13. Eat, pray, love
За би ямар ч лимт оруулсан энэ л киног оруулахгүй орхихгүй шүү. Заавал оруулна. Надад маш их мэссэж өгсөн кино байсан юм.
14. P.S I love you
Энэ кино бас надад маш их, бүр маш их мэссэж өгч байсан. Хайрын түүх мөртлөө, унаад босохдоо өөрийгөө олж байгаа эмэгтэйн түүх бий.
15. You’ve got mail
Хөөрхөн кино. Надад яагаад ч юм Meg-н энэ кинон дээр өмсдөг хувцаснууд таалагдаад байдаг юм. Маш гоё энгийн.
За би энэ кинонд олон юм ярих нь илүүц биз.
17. Би энд хэд хэдэн нэг үзчихвэл салахгүй үзээд байдаг кинонуудыг оруулчихья. Ерөнхийдөө бүгд их урт кинонууд байгаа.
Гарч байгаатай нь таарвал заавал үзэж дуусгадаг.
Огт уйдаахгүй удаан үргэлжилдэг кино доо.
Бас л их урт кино. Энэ кинотой хэн ч маргахгүй.
Амралтын өдрөөр энэ киногоо цувруулан үзэх гэдэг чинь дээдийн тансаглал шүү дээ. Hobbit нь ч LOTR-с дутахгүй хөөрхөн юм билээ.
Энэ бусдыгаа бодвол гайгүй л дээ, бас л үзээд эхэлвэл заавал дуусгадаг кино. Үнэхээр эмэгтэйлэг.
Бас л үнэхээр урт кино. Гэхдээ энэ Брэд ахын ганган залуу насыг магтан дуулна аа.
Гээд нэг дор би хамаг лаг киног жагсаагаад байгаа юм шиг санагдаад байх юм. хэхэ
19. Sissi
Хүүхэд насандаа үзсэн сайхан кинонуудын нэг шүү тэ? Сониноос яг бодит Сиси хатан ч яг л Роми шиг шоргоолжны бэлхүүстэй байсан юм билээ.
20. Tootsie
Хөгжилтэй, хөгжилтэй, хөгжилтэй, хөгжилтэй кину.
21. Энд бас нэг дор хэдэн кино бөөндчихье. Шинэ үеийн эгдүүнүүд. Pixar мандтугай гэж мэгээд.
22. Sunny
My Sassy girlfriend, Taxi driver, The way home, Penny Pincher эдр гээд Солонгос кино хэдэн зуугаараа л даа. Энэ удаа зөвхөн энэ киног л оруулахаар шийдсэн байгаа.
23. Kung Fu Panda
Бүх анги нь хөөрхөн цөөхөн кинонуудын нэг дээ.
24. Coming to America
Eddie Murphy хэзээ ч сэтгэл гонсойлгохгүй. Түүний олон инээдмийн кино байдаг ч энэ л highlight нь юм шиг санагдаад байдаг.
25. Midnight in PAris
Постер нь хүртэл гоё кино. Уйдаахгүйг бол амлана.
26. Marley and Me
Owen Wilson-г санасан дээрээ дахиад нэг киног нь оруулж байгаа юм. Энэ кино л надад нохойны тухай шилдэг кино шиг санагдаад байдаг юм. Хэхэ
27. Одоо энд санаанд орж байгаа инээдмийн киног жагсаачихья.
Гэхдээ яг ийм хүмүүс байдаг тэ? Хаха
Энэ киноны постерыг харахад л элэг минь татаж байна. Хаха
Бас ийм юу ч чадахгүй юм шиг гэнэн царайтай хэрнээ хамаг ажил нь бүтээд байдаг хүмүүс байдаг тэ?
28. Энд бас төстэйдүү санагддаг хэдэн кино оруулчихья. Жаахан залхуу хүрээд байна аа. хэхэ
Хүний залуу насаа гэж. Boy & girl байж шүү дээ.
The Notebook арай дээр орох байсан ч мартчихсан байж байгаад гэнэт саналаа. Хэхэ
29. Би бас хулгайчтай кинонуудад дуртай.
30. Billy Elliot
Энэ хөөрхөн киног ч яг мартах шахлаа. За ер нь ингээд дуусгая. Залхуу хүрчихлээ. Ер нь яг цагаа тулахаар сайхан кинонуудаа мартчих гээд, гэм хийж байгаа санагдах гээд байна. Ер нь надад уншсан номоос илүү үзсэн кино байдаг юм байна. Хэхэ
Сайхан амраарай all,
Bunny