EYE CREAM СОНГОХ НЬ
EYE CREAM сонгох нь:
За зовхины тос зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Зовхины арьс нүүрний арьснаас 10 дахин нимгэн байдаг учраас гадны нөлөө, нүүр нүдний хувиралд өртөхдөө амархан, үрчлээс хамгийн түрүүнд энэ арьсанд үүсдэг байна. БИ ТА НАРТ Л ГЭЖ ХЭЛЭХЭД ЯМАР Ч ГОО САЙХНБ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГЫГ НЬ УНШИЖ ТАНИЛЦАХГҮЙГЭЭР АВАХГҮЙ БАЙНА УУ. Гол нь л бүтээгдэхүүнд орж байгаа орц найрлага юм шүү. Зовхины хувьд:
1. Puffiness буюу доод зохины хаван, уут үүсэх
Үүний гол тэжээлүүд нь: caffeine, vitamin K, chamomile, witch hazel, haloxyl
2. Нүдний хар хүрээ буюу dark circle
Үүний гол тэжээлүүд нь: retinol, niacinamide, vitamin C, peplides, caffeine, arnica.
3. Anti aging буюу үрчлээний эсрэг
Үүний гол тэжээл нь: retinol, niacinamide, coenzyme q10
4. Fine line буюу нүдний нимгэн үрчлээ
Үүний гол тэжээл нь: ceramide, hyaluronic acid, callogen, retinol
Та нар нүдний тос, серум сонгохдоо өөрийн асуудлуудад тохирсон бодис орсон эсэхийг бүтээгдэхүүний орц найрлага буюу ingredient хэсгээс үзэж сонголтоо хийгээрэй.
Би маш хуурай арьстай учир миний зовхи ч хуурай. Нас маань залуу учир үрчлээний эсрэг гэхээсээ илүү чийгшүүлэх төрлийн, зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх дуртай.
Хэдэн жилийн өмнө LANIEGE нүдний унтлагын маск хэрэглэдэг байсан ба энэ бүтээгдэхүүн их таалагдсан. Үүнийгээ нүүр нүдгүй түрхдэг байсан ба нүүрний арьсанд илүү мэдэгдэхүйц нөлөөлж байх шиг санагдаж байсан.
fine line, puffiness д илүү нөлөөлнө.
Миний оноо: 8
Мөн SKIN FOOD ROYAL HONEY нүдний том хэрэглэж байсан. Энэ өмнөхөө бодвол их өтгөн бүтэцтэй тул өвөл илүү тохиромжтой санагдсан. Гэхдээ үр дүн шууд бол мэдэгдээгүй ч сайн чийгшүүлж байсан. Fine line-д илүү нөлөөтэй.
Миний оноо: 6,5
Дараа нь ETUDE HOUSE Moisture комны зовхины тос хэрэглэж байсан. Энэ том dark circle д илүү нөлөөтэй санагдсан. Мөн Innisfree Cheju косны нөгөө тод ягаан савлагаатайг хэрэглэсэн. Зөөлхөн эсан мэт бүтэцтэй хэрнээ тосон ч юм шиг. Гэхдээ мааааш сайн чийгшүүлдэг. Энэ тос puffiiness, dark circle аль алинд нөлөөтэй юм шиг санагдсан.
Миний оноо: 5
Одоо бол зуны зөөлөн гельтэйгээ байгаа. NATURE REPUBLIC 100% ALOE GEL -н зовхины гелийг зунжин хэрэглэдэг. ЭНэ гщль үзүүртээ төмөр шариктай бөгөөд маш сайн чийгшүүлдэг хөнгөн бүтэцтэй гель байгаа. Удаан хугацаандаа илүү үр дүн нь мэдэгдэнэ. Бас бусадта харьцуулахад маш хямд. Эдийн засагт хэмнэлттэй. хэхэ
Миний оноо: 8,5
Хүн бүрийн асуудал өөр өөр, арьсны онцлог өөр тул та бүхэн өөрт тохируулан тохирсон бүтээгдэхүүнээ сонгоход хялбар байх болов уу гээд зөвлөлөө. Баярлалаа, хамт байгаарай