Experiment care

expert.bunny
10 min readAug 24, 2021

--

Амласан ёсоороо ямар ямар бүтээгдэхүүн хэрэглэж туршсанаа нэгд нэггүй тайлагная. Би маш эмзэг хуурай арьстай хүн болохоор дандаа чийгшүүлэлт өндөртэй бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Бас аль болох эмзэгшүүлэхгүй, эсзэгшилт намдаах маскууд сонгодог байгаа. Энэ олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг карентины хугацаанд хэрэглэж үзсэн байгаа юм. Учир нь орж гарч чадахгүй, дэлгүүрүүд ажиллахгүй авдаг юмнууд олдохгүй болсноос үүдсэн хэрэг.

Цэвэрлэгээ

Тосон цэвэрлэгч

Би хуурай арьстай хэрнээ ер нь тосон цэвэрлэгч хэрэглэж чаддаггүй. Сонин. Хэрэглэж үзнэ дээ гэж бодож байгаад

Энэ шар балм цэвэрлэгч хэрэглэж үзсэн л дээ. Хэтэрхий тостой санагдаад байсан. Хэхэ Сураагүйгээс маань болсон байх. Уг нь будаг цэвэрлэх талдаа сайн юм билээ. Гэхдээ над шиг буддаггүй хүнд бол зайлшгүй хэрэгцээ биш юм билээ. Тэгээд дахиж хэрэглэхгүй байхаар шийдсэн байдаг юм.

Би ер нь усан цэвэрлэгч+гелэн угаагч гэж цэвэрлээд ихээ олон жил болж байна. Энэ яг тохирсон шатлал юм шиг санагддаг.

Усан цэвэрлэгч

За энэ цэвэрлэгчтэй яриад байх зүйл байхгүй ээ. Цэвэрлэгч! Гэхдээ олдохоо байх үе бий. Гол нь үнэн худал, жинхэнэ хуурамч нь ялгагдахгүй байдаг болсонд нь гайхаад больчихсон. Уг нь нэг том савыг авчихвал жилээ даачихдаг амар л байдаг юм.

За энэ ус бас маш өндөр сэтгэл ханамж өгөхөөр дажгүй ус аа. Маш зөөлхөн нь хэрэглэхэд л мэдэгддэг. Харин будаг тос арилгахдаа хэр гэдэгт нь эргэлзээд дахиж хэрэглээгүй байж байтал зүгээр л гэр орчмын дэлгүүрээс олдохоо байчихсан. Олдвол авчихна аа л гэж боддог юм. Хэхэ

Одоо бол яг энэ биш ч иймэрхүү calendula тай PH 5.5 тай ус хэрэглэж байгаа. Их хөөрхөн цэвэрлэчихдэг. Тийм ч зөөлхөн биш ч хуурайшуулахгүй болоод л байгаа. Энэ хэрэглэж байгаа усаа дуусахаар олдоц сайтай Yves Rocher ус юм уу, өөр эмийн санд зарагддаг ус хэрэглэнэ ээ.

Энэ Yves Rocher цэвэрлэгч ус хангалттай сайхан таардаг л юм.

Цэвэрлэгч гель

За энэ гелэн цэвэрлэгчийг анх Монголд Yves Rocher орж ирэхэд л авч хэрэглэсэн. Тэгээд өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа. Шинэчлэгдэж барьж хашраагаагүй болохоор цаашдаа ч хэрэглэсээр байна аа. Лов лов

Тоник

Би хуурай арьстай хүн болохоор тоник, серум, тосгүй амьдарч чаддаггүй хүн. Тоникд их ач холбогдол өгөөд байдаг юм. Ер нь бол

Энэ сүүн юм шиг тоникийг их удаан хэрэглэж байгаа. Сүүлд шинэчлэгдээд ийм том савлагаатай болчихсон юм. Нэг хэсэг айгаад шинэчлэгдсэн нь өөр болчихсон байж магад гээд баахан өөр юм түрхэж бүтэлгүйтээд үүнийгээ буцаад хэрэглэсэн. Сав нь л томорсон юм билээ. Хэхэ

Энэ бүр үнэхээр буруу сонголт байсаан. Энэ тоник одоо тос юм уу хаашааийн. Хуурай арьстай хүнд таарна эдр гээд байхаар нь авсан чинь задлаад 1-с илүү удаа түрхэж лав чадаагүй. Бүтнээр нь хүнд өгсөн байдаг юм.

Мишагийн энэ эссэнцийг тоникоо авч түрхэж чадахгүй айж байхдаа бараг 2 савыг хэрэглэсэн. Тун боломжийн. Арьсыг цочроодоггүй, улайлт дардаг. Харин чийгшүүлэх тал дээр надад миний хэрэглэдэг тоникийг гүйцэхгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээд больчихсон.

Энэ Wonder ийн toner тун дажгүй шүү. Маш сайн чийгшүүлдэг тэгснээ хацрын улаан, эмзэгших гэдгийг үнэхээр сайн дардаг. Жоохон тосон юм шиг мэдрэмж өгдөг нь бас үнэр нь надад нэг их таалагдаагүй ч одоо үүний жижиг савлагаатайг хэрэглэж байгаа.

Серум

За серум бол миний арьсны гол тэжээл шүү дээ. Серум гэдэг шатлалыг алгасч байсан удаа үгүй бөлгөө. Тэгээд түрхдэг серум маань карентины үеэр тасраад Моносдоо ч ирэхгүй болоод хэсэг элдэв юм түрхэж бүтэлгүйтсээн.

Энэ серум уг нь их гоё. Ганцхан шөнийн дотор гайхамшиг үзүүлдэг. Гэхдээ тогтмол хэрэглэхээр арьсыг аймаар цочроодог. Надад энэ серумд ордог ниацинамидын өндөр хувь огт таардаггүй юм билээ. Арьсыг маань цочроосон гол гэмтэн бол энэ Line байсаан.

Энэ витамин С яахав дээ л санагдсан. Олон юмтай хольж түрхсэн болохоор ч юм уу, хэтэрхий өндөр хүлээлт тавьснаас ч юм уу дахиж авч хэрэглээгүй. Уг нь удаан хугацаандаа нөлөө сайтай юм шиг байгаа юм. Гэхдээ бас арьс цочроочих гээд байх шиг байсан. Миний арьс ийм зөөлхөн бүтээгдэхүүнд ч ийм л эмзэг.

Ер нь тэгээд аль сайн бүтээгдэхүүн гэж бүтэлгүйтэж, түрхдэг юмаа олохгүй хэвээр явах үед innisfree хамгийн найдвартай сонголт байдаг юм. Хямд бас өгөөжтэй. Энэ ногоон цайтай серум нь их гоё. Зөөлхөн, их гоё үнэртэйн дээр тун сайн чийгшүүлдэг.

Энэ Olive essential oil нь бас их сайн таардаг. Серумын оронд, чийгшүүлэх тосон дээр нэмж хүчийг нь өсгөх, шилэн мэт гялтганасан арьстай харагдуулахын тулд будгийн доор гээд янз бүрээр хэрэглэж болдог. Үнэ ч боломжийн. Байж байхад илүүдэхгүй тийм л бүтээгдэхүүн. Үүнд бол хэзээ ч гомдол байгаагүй. Харин хааяа бас олдохгүй, таарахгүй болчихдог.

Энэ эссэнц бол миний хувьд номер 2 серум үүнээс илүү эссэнцтэй таараагүй л явж байна. Үүнийг би өмнө нь ч зөндөө хэлж л байсан байх. Арьсаа цочроож эмзэгшүүлчихээд үүнийгээ авч түрхэж амарсан даа. Одоо хэрэглэхгүй байгаа л даа. Хэхэ. Энэ гол нь гэнэт үнэ нь нугараад нэмэгдчихсэн. Тэрэнд нь уур хүрээд гэхгүй юу. Хэхэ

Би ч энэ серумын тухай өмнө нь зөндөө л бичиж байсан. Миний номер 1 серум. Энэ л серум минйи арьсанд яг гоё таарад байдаг юм. Хамгийн сайхан чийгшил өгдөг. Улайлт цочрол нам дардаг. Үнэ нь нэмэгдсэн ч дээрхийг бодвол арай бага нэмэгдсэн, хэхэ. Би бас ингээд бичээд эхлэнгүүт үнэ нь нэмэгдчихдэг юм шиг бас санагдаад байгаа жүү. Моносын аптек салбараар зардаг болохоор хаанахын ч Моносын салбараас авчихаж болдог давуу талтай. Карентинаар л тасарчихсан болохоос биш. Энэ гэхдээ яг надад л зориулагдсан, миний л арьсанд таардаг серум юм шиг санагдаад байдаг юм. ЛОВ ЛОВ

Ампул

Би уг нь нэг их ампул хэрэглээд байдаггүй. Зүгээр мөнгөө үрмээр санагдаад сая карентинаар хэд хэдэн ампул хэрэглэж бүтэлгүйтсээн, гэхгүй юу. ХОХО

Үүнийг чийгшүүлэх зоридгоор нүүрэндээ түрхэх гэж авсан ч одоо үсэндээ түрхэж байгаа. Арьс аймаар таталдаж хуурайшихаас бусад үед түрхэхээр арай хүнд санагдаад байдаг болчихсон. Үсэнд бол янзын.

Ordinary Alpha arbutin бол оновчтой сонголт байгаагүй ээ. Сэвхээ арилгах гэж авсан ч амжилт олоогүй тул дахиж аваагүй. Одоо ч дуусаагүй байж л байгаа. Хэхэ

Харин энэ caffeine solution бол зовхины тос түрхдэггүй над шиг хүнд үнэхээр дажгүй санагдсан. Дахиж авах гэхээр захиалж л авах юм билээ. Авсныгаа дуусгаад дахиад захьчихсан хүлээгээд л байж байгаа.

Үүний тухай дурдчихсан. Миний хувьд хамгийн safe сонголт.

Чийгшүүлэх тос

Чийгшүүлэх тосгүйгээр би зүгээр л мал малладаг хүн байх байсаан. Надад бусад нь байхгүй байлаа гэхэд ядаж чийгшүүлэх тос заавал бүр заавал байх ёстой. Тэгээд маш олон тос хэрэглэж үзсэн байдаг юм билээ. Гол нь бас түрхдэг тос маань олддоггүй. Тэгээд л…

Өнөө серумын маань тос нь. Энэ гэхдээ серумынхаа хаана ч хүрэхгүй ээ. Надад бол гартаа л түрхээд дууссан тос.

Энэ тосноос би бас их зүйл хүлээснийх ч юм уу бас санаанд хүрээгүй ээ, талыг нь гартаа түрхээд дууссан. Жоохон пластие үнэр мэдрэмж өгөөд байсан санагдаж байна.

Харин Klairs энэ тос бол дээрхээс илүү дээр. Маш сайн тайвшруулж улайлт дардаг тос. Гол нь чийгшүүлэх чадвар багатай. Чийгшүүлэх тосны оронд хэрэглэх тос бол биш. Зүгээр улайлт л дарах гэж юм уу эмзэгшлээ намдаах гэж хэрэглэвэл юу ийн гэхээс. Гэхдээ надад одоо ч нэг сав ийм тос заавал байдаг.

Энэ тосыг л авч битгий хэрэглээрэй гэж зөвлөе дөө.

Дээрх бүх тосноос энэ Skinlab barier derm тос хамгийн дээр нь байсан. Хэрэглэж болмоор. Яг авна даа гэж явж байгаад өөрийнхөө тосыг олоод аваагүй юм. Beauty secret-с билүү авсан юмны бэлгэнд тестер болгож өгснийг хэрэглэсэн чинь үнэхээр таатай санагдсан.

Энэ Banilla co Honey cream уг нь их гоё. Зөгийн бал үнэртээд л, маш сайн шингэдэг, сайн чигйшүүлдэг. Бас л надад таараагүй шалтгаан нь ниацинамид агуулсан.

За тэгээд хайж, туршиж бүтэлгүйтэхээр хамгийн найдвартай сонголт бол innisfree юм болохоор энэ тосыг хэрэглэж байгаа юм. Энэ цуврал нь өвөл их сайн тохирдог. Гэхдээ энэ цувралаас би зохины тосыг нь л хэрэглэдэг. Зловхины тосыг нь нүүрэндээ түрхдэг юм. Яг нүүрний тос нь зовхины тосоо гүйцдэггүйг дээр үед мэдсэн юм.

Skinfood ийн энэ тос бол хайр. Хөл хорио бага багаар суларч энэхүү тосоо олж авснаар арьсныхаа бүх асуудлыг шийдсэн байдаг юм. Энэ тос анх шинээр гарсан цагаас нь өдийг хүртэл тууштай их олон жил хэрэглэж байна аа. Өөрчлөгдөх юм уу устчихгүй л бол түрхсээр л байх болно оо. Зун болон дулааны улиралд их сайн тохирдог байгаа. Маааш зөөлхөн сайхан чийгшүүлдэг. Манай дүүгийн холимог арьсанд тохирохгүй байна гэсэн. Тэгэхээр надад л тохирох юм билээ. Хэхэ

Маск /wash-off mask/

Би чинь хуурай арьстай хүн болохоор маскны мангас шүү дээ. Миний арьсанд угаадаг маскнаас илүү салфеткан маск сайн тохирдог юм шиг санагддаг. Гэхдээ яагаад ч юм чийгшүүлэх гэхээс илүү тайвшруулах маск л тавих гэж оролддог хүн юм билээ.

Өө тэгээд хүмүүс сайн гээд байхаар нь авсан. Одоо ч дуусаагүй хөргөгчинд байж л байгаа ийм нэг маск байгаа. Надад жоохон хүнд бас салфеткан маск шиг чийгшил өгөхгүй байгаа шиг санагдаад байгаа. Өвөл л хэрэглэнэ гээд цааш нь хийчихсэн.

Манай уншигчид мэдэж байгаа байх. Би зөгийн балны эрлэг болохоор бүх л зөгийн балтай болгоныг туршиж үздэг гэж. Энэ зөгийн балтай COSRX цувралын шөниын маск, серум туршиж үзсэнээс шөнийн маск нь “яахав дээ, байж болох л юм” санагдсан. Гэхдээ заавал туршаарай гэж зөвлөхгүй.

ECO YOUR SKIN ны ягааныг нь авч хэрэглэж үзсэн. Чийгшүүлэх гэсэн зорилготой л түрхсэн. Чийгшүүлэх чадвар яахав дажгүй. Гэхдээ миний хуурай арьсанд ийм угаадаг гэхээс илүү нэг удаагийн sheet mask илүү таардаг юм билээ. Тиймээс угаадаг маск тохирдог хүнд өгчихсөн.

SKIN 1004. Миний угаадаг маскнуудаас хамгийн өндөр үнэлгээ өгөх, нэг удаагийн тавилтаар үр дүн мэдрүүлэх шилдгийн шилдэгт энэхүү ногоон witch pack орж байна. Энэ бүр үнэхээр шилдэг маск. Чийгшүүлж барих үйлчилгээгүй, угаадаг шавар маск. Над шиг хуурай арьстай хүнд таардаг шавар маск гэхээр сонин байгаа биз? Энэ маскны хамаг шид нь маааааааааш сайн арьс тайвшруулдаг. Арьс тайвшрах гэдэг чинь явж явж чийгшүүлэхтэй л адил чухал нөлөөлөл юм шүү дээ. Би өмнө нь ч хэлсэн би хувьдаа нүүрний тогмол хэрэглэдэг бүтээгдэхүүнээс чийгшил авахыгаа урьтал болгодог бол, маск гэх мэт хааяа хэрэглэдэг бүтээгдэхүүнээс тайвшруулах үйлчилгээ авахыг эрмэлздэг гээд. Тэр хүлээлтийг минь 100% биелүүлсэн болохоор энэ маск шийлдгийн шилдэг болон тодорсон. Үнэ нь ч хямд. FB-с skin1004 гээд хайхаар гараад ирнэ. Мөн энэ skin1004-н centella гэсэн ampoule нь бас их шидтэй. Маш сайн тохирдог юм надад.

Маск /sheet mask/

Ер нь бол миний хэрэглэж үзсэн салфеткан маскыг тоолохоос илүү хэрэглэж үзээгүйг нь тоолох нь дээр байх. Гэхдээ энд сэтгэгдэл үлдээсэн хэдхээн санаж байгаа маскаа л дурдья.

Би ер нь энэ banillo co honey цувралыг тогтмол хэрэглэх болсон шалтгаан нь эдний энэ маскыг нэг удаа тавиад дурласантай холбоотой. Энэ цувралыг бүтнээр нь биш хааяадаа энэ тостойгоо хамт байдаг маскыг нь л хэрэглэх ёстой юм билээ. Энэ маск зүгээр нэг удаагийн тавилтаар л цайруулна /бүр цасан цагаан болгоно/, чийгшүүлнэ. Тосыг нь ампулыг нь зөвлөхгүй ч энэ маскийг тавьж үзэхийг бол зөвлөнө. Хэхэ

Dr jart эдрт иймэрхүү найруулдаг ампул маск зөндөө байдаг ч надад энэ Wellage ийн ногоон буюу тайвшруулдаг ампул маск их таалагдсан. Бас л нэг удаагийн хэрэглээгээр арьсыг хангалттай тайвшруулдаг. Би Монголд зарагддаг бараг бүх төрлийн ийм маск хэрэглэж үзсэн ч энэ л илүү санагдаад байгаа.

За тэгээд би гэдэг хүн салфеткан масканд л хамаг мөнгөө үрдгээ анхаарсан цагаас үүнийгээ хэрхэн шийдэх тухай гашилгасаар энэхүү Mils cosmetics ийн яг энэ улаан ууттай 60 ширхэгтэй маскан дээр үлдсээн. Өнөөдрийг хүртэл үүнийгээ хэрэглэж байна. 1 том уутыг авчан байхад бараг жилийн хэрэглээг шийдчихдэг их амар. Мөн маааш сайн чийгшүүлж өгдөг. Эдний маскууд их олон төрөл байдаг ч энэ улаан ууттай коллагентэй маск л хамгийн сайн чийгшүүлдэг нь юм шиг санагдсан. Анх энэ маскийг ээж маань хэрэглээд санал болгож байж билээ. Тэгээд ээжийн үргэлж зөв л юм билээ. Ээж хамгийн шилдэг нь.

Заза, ер нь ийм. Нарны тос, биеийн арчилгаа гээд бичих гэтэл хэтэрхий их юм болох гээд сүүлдээ залхуурчихлаа. Нарны тос гэж бүтэн бүтэлгүйтлийн туршилт бас уг нь байгаа л даа. Дараа тухтай оруулья. Чин үнэн туршилт болохоор хэн нэг над шиг асуудалтай тулгарч байсан, над шиг хуурай арьстай, хуурайшилтын асуудалтайг хүмүүст хэрэг болж юун магад.

Өөрөөрөө гоо үзэсгэлэнтэй байх эхний алхам нь өөртөө тухтай байх.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet